Хойд Солонгос цэргүүдийн бичлэгээс харахад, тэд Украинд тулалдаж буйгаа мэдэхгүй байсан бөгөөд цэргийн сургуулилт гэх тушаалаар фронт руу явсан байна.
Тэдний нэг нь эрүүндээ гэмтэл авсан бол нөгөө нь хэвтрийн дэглэмд орох хэмжээний гэмтэл авчээ. Цэргүүдээс мэдүүлэг авч буй хүний хоолойг өөрчилсөн байх бөгөөд хойд солонгос цэргүүдээс нутагтаа эргэн очихыг хүсч байгаа эсэхийг асуусан. Эрүүндээ гэмтэл авсан цэрэг нь гэр бүлтэй учир харихыг хүсч байгаагаа толгойгоо дохин илэрхийлсэн юм. Харин хэвтэрт орсон цэрэг Украинд үлдэхийг хүсч байгаа бөгөөд хэлсэн зүйлийг биелүүлэх болно гэжээ.
Үүнийг Зеленский долоо хоног бүрийн Ням гаригт нөхцөл байдлын талаарх мэдэгдэлдээ дурдсан бөгөөд Украин сайхан санагдсан учир үлдэх хүсэлтэй байна гэж онцлон тэмдэглэсэн байна.
Баруун болон Украины тооцоолсноор, Хойд Солонгосын 11 мянган цэрэг Оросын Курск мужид ирсэн. Одоогийн байдлаар тухайн армийн 3000 гаруй нь фронтын талбарт амиа алдсан гэж таамаглаж байна. Украины аюулгүй байдлын албаны мэдээлснээр, видео бичлэгт гарсан хоёр цэргийн нэгийг нь нэгдүгээр сарын 9-ны өдөр Тусгай хүчний алба баривчилсан бол нөгөөг нь шүхэрчдийн анги олж, баривчилжээ. Түүнчлэн, Зеленский цахим хуудсаараа дамжуулж, "Хойд Солонгосын цэргүүдийг баривчилсан нь дахиад олон тооны цэргүүд байгаа гэдгийг харуулж байна. Манай дайчид тэднийг баривчлах нь цаг хугацааны л асуудал. Орос Хойд Солонгосын цэргийн тусламжаас хамааралтай гэдэгт дэлхий дахин дахиж эргэлзэх хэрэггүй боллоо" гэжээ. Киевийн эрх баригчид өнгөрсөн хугацаанд Орос санаатайгаар хойд солонгос цэргүүдийг нууж байна гэж буруутгадаг байсан юм.
3,569.17






















































Холбоотой мэдээ