Олзлогдсон хойд солонгос цэргүүдийн бичлэг ил болов

Олзлогдсон хойд солонгос цэргүүдийн бичлэг ил болов

Олзлогдсон хойд солонгос цэргүүдийн бичлэг ил болов
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский олзлогдсон хоёр хойд солонгос цэргийн бичлэгийг олон нийтэд ил болгожээ. Мөн Орост олзлогдсон украин цэргүүдийн оронд тус хоёр цэргийг солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр Ням гаригт "Х" хуудаснаа, "Хэрэв Ким Жон Ун Орост олзлогдоод буй манай дайчдыг солилцох ажлыг зохион байгуулах юм бол бид түүний цэргүүдийг эргүүлэн өгөхөд бэлэн" гэж нийтэлсэн юм.  Өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт/2025.01.11/ Киев анх удаа Хойд Солонгосын цэргийг баривчилсан байна. Хэдийгээр Москва болон Пёньяны зүгээс Ким Жон Ун цэрэг илгээсэн гэдгийг үгүйсгэсэн ч Зеленскийн ил болгосон бичлэг бүгдийг бататгав. Олон улсын сэтгүүлчид энэ асуудлаар Оросын Батлан хамгаалах яаманд хариу мэдэгдэл өгөхийг хүссэн ч татгалзжээ.
Хойд Солонгос цэргүүдийн бичлэгээс харахад, тэд Украинд тулалдаж буйгаа мэдэхгүй байсан бөгөөд цэргийн сургуулилт гэх тушаалаар фронт руу явсан байна.

Тэдний нэг нь эрүүндээ гэмтэл авсан бол нөгөө нь хэвтрийн дэглэмд орох хэмжээний гэмтэл авчээ. Цэргүүдээс мэдүүлэг авч буй хүний хоолойг өөрчилсөн байх бөгөөд хойд солонгос цэргүүдээс нутагтаа эргэн очихыг хүсч байгаа эсэхийг асуусан. Эрүүндээ гэмтэл авсан цэрэг нь гэр бүлтэй учир харихыг хүсч байгаагаа толгойгоо дохин илэрхийлсэн юм. Харин хэвтэрт орсон цэрэг Украинд үлдэхийг хүсч байгаа бөгөөд хэлсэн зүйлийг биелүүлэх болно гэжээ.

Үүнийг Зеленский долоо хоног бүрийн Ням гаригт нөхцөл байдлын талаарх мэдэгдэлдээ дурдсан бөгөөд Украин сайхан санагдсан учир үлдэх хүсэлтэй байна гэж онцлон тэмдэглэсэн байна.

Баруун болон Украины тооцоолсноор, Хойд Солонгосын 11 мянган цэрэг Оросын Курск мужид ирсэн. Одоогийн байдлаар тухайн армийн 3000 гаруй нь фронтын талбарт амиа алдсан гэж таамаглаж байна. Украины аюулгүй байдлын албаны мэдээлснээр, видео бичлэгт гарсан хоёр цэргийн нэгийг нь нэгдүгээр сарын 9-ны өдөр Тусгай хүчний алба баривчилсан бол нөгөөг нь шүхэрчдийн анги олж, баривчилжээ. Түүнчлэн, Зеленский цахим хуудсаараа дамжуулж, "Хойд Солонгосын цэргүүдийг баривчилсан нь дахиад олон тооны цэргүүд байгаа гэдгийг харуулж байна. Манай дайчид тэднийг баривчлах нь цаг хугацааны л асуудал. Орос Хойд Солонгосын цэргийн тусламжаас хамааралтай гэдэгт дэлхий дахин дахиж эргэлзэх хэрэггүй боллоо" гэжээ. Киевийн эрх баригчид өнгөрсөн хугацаанд Орос санаатайгаар хойд солонгос цэргүүдийг нууж байна гэж буруутгадаг байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-13 139.5.216.218

Евроазийг эзэлж колончлох зорилготой зионистууд Оросоос л эхлэх хэрэгтэй болно. Хил дээр навс авахуулаад л буцаад бх юм даа.

Avatar

Нэргүй 2025-01-13 139.5.216.218

1 урианхай тува л байна хөөрхий.

Avatar

Иргэн 2025-01-13 139.5.216.231

Биднийг онигор нүдээр харахад ямар вэ?
Танкны шагайвчаар харсантайадил уу гэдэг байв!

Avatar

Нэргүй 2025-01-13 202.126.88.186

азтай 2 хулгайч вэ тэнэг царайлчаад

Avatar

Нэргүй 2025-01-13 203.91.115.43

Бид Орос Украйн хүмүүсийг хооронд нь ялгаж чаддаггүй шиг барууныхан ч Солонгос Буриадыг ялгаж таньдаггүй бололтой

Avatar

зочин 2025-01-13 103.57.94.102

цэргийн сургууль, дайн байлдаанаа ялгахгүй цэрэг байдаг бололтой.

Avatar

лутаа 2025-01-13 66.181.164.23

Оросууд Монголын бараанд 60 хувийн гаалийн татвар тавьчихаад байгааг тайлбарлах эх оронч байна уу, шулуухан хэлхэд 60 хувийн худалдааны татвар гэдэг бол ЭДИЙН ЗАСГЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ гэсэн үг. Монголоос 1ш оймс ч авах сонирхолгүй гэсэн үг, бүх юм таг хаалттай. Дээрээс нь Монголчуудыг чукча, хонинууд, онигорууд зэрлэг бүдүүлэг барбарууд гэж шоолж хочилж их үндэстний дээрэнгүй зангаар үл тоож харьцдаг ханддаг. Харин манай улны мояа эх оронч омгийхон Орос ах гээд шүтээстэйг ойлгох ухаан хайрла

Avatar

Нэргүй 2025-01-13 185.220.101.56

Тэгээд Монголын төмөр замаар 70% хөнгөлөлттэй явдаг гэж байгаа. Бузар оррzуудыгихөөж гарга.

Avatar

Нэргүй 2025-01-13 185.220.101.56

Зомби болтол нь тархийг угаасан байна яг манай ороz ялна, монгол ялна гэж орилдог харанхуй оркууд мөндөө

Avatar

Нэргүй 2025-01-13 139.5.216.218

чи зионистуудын бөгсийг долоогоод байхаар хэн л дуртай байхав. Манайх чинь жинхэнэ утгаараа аль Украас өмнө хамгийн түрүүнд өнгөт хувьсгалдуулчихсан баөгийнууд шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-13 124.158.106.209

энэ тарвагадоржийн сайт шүү байнга л Оросыг миална өмхий атигар хүүр

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.182.173

Ишшш,,,,хүний нутагт хэний төлөө яах гэж алтан амиа алдаж байнаа,,,хүний амь сохор зоосны ч үнэгүй болно гэдэг энэ юм байхдаа,,,мөн ч харгис хүүрюмдаа,,,,орос фашист хөгшин зөнөг,,,,

Avatar

Зочин 2025-01-13 202.126.89.167

Арайч Хойд Солонгосоос цэрэг гуйхдаа тулаагүй байлгүй дээ гэж бодоод байсан чинь гуйсан л байна л дөө …Арчаагаа алдаж байгаагийн шинж л дээээ

Avatar

Нэргүй 2025-01-13 103.212.117.151

Гуйх нь байтугай хулгайлж хуурч байгаад авчирдаг болсон шдээ. Энэтхэгчүүдийг барилга бариулна гэж хуураад Донецскд б** бариулаад хаяцан. Нөгөөдүүл нь -Ингэнэ гэж тохироогүйш дээ – хэмээн уйлалдан арайхийж Энэтхэгийн элчиндээ хов хүргэсэний хүчинд 6 Энэтхэг нутагтаа ирж чадсан.

Avatar

Нэртэй 2025-01-13 59.153.87.54

Оросыг дэмжигч монголчуудын ах дүү нар нь байна штээ, иш шааваас

Avatar

Нэргүй 2025-01-13 202.126.89.129

Эргүү ац алуулж газар нутгаа алдаж бж 2-3 цэрэг олзлоно гэж өчүүхэн юм хуцхын укоанйнчууд хядуулж дууслаа

Avatar

зочин 2025-01-13 66.181.186.81

Орос орныг устгах барууны харгис бодлоготой нэгдэж энэ дайныг өдөөснөөр Украины талын 2000 орчим цэрэг өдөр бүр амиа алдаж түүнээс ч олон хүн шархдаж тахир дутуу болж байна Хуучин байсан 52 сая хүн амаас одоо ердөө 15 сая орчим нь үлдсэн Үүний ихэнх нь өндөр настан хүүхэд эмэгтэйчүүд дайнд тахир дутуу болсон хүмүүс,,Цэргийн дундач нас нь 50 иас дээш Эдийн засаг нь бараг бүрэн сүйрсэн Барууны дэмжлэггүй бол улс орон нь оршин тогтнох боломжгүй болжээ,Нацистүүдийн харгис бодлогын нь үр дүн нь энэ

Avatar

Нэргүй 2025-01-13 139.5.219.206

Тэнэг үлгэрийг 3 -аас дээш удаа ярьвал ямар ч утгагүй болдог юмаа

Avatar

Нэргүй 2025-01-13 202.131.225.242

Оросыг магтан дуулсан оркууд монгол ардчилсан улс байгаагүйсэн бол та нар болон танарын үр хүүхдүүдийг энэ хойд солонгосчуудтай хамт энхрийн хайр МАН засгийнхаа даалгавраар орос ах нарынхаа түрэмгийлэлийг дэмжээд украйнд туугдаж хядуулах байсан юм шүү. тиймээс өнөөдөр оросыг магтан дуулаад ардчиллыг үгүйсгээд байгаа тархины тэмбүүнүүд Элбэгдорж Бат Үүлд очиж баярлалаа гэж хэлээрэй.

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.189.225

Оросыг магтан дуулахгүй ч учиргүй хорсон тачаадан үзэн ядаад байх шалтгаан байхгүй

Avatar

зочин 2025-01-13 66.181.186.81

Бусад орон шиг хоёр хөрштэй хэвийн харилцаатай байх хэрэгтэй, Эдгээр оронтой харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж байж л манайх хөгжих боломж гарна Манайх өчүүхэн жижиг орон Эдийн засаг маш эмзэг Хоёр хөршөө үзэн ядаж Украин шиг дайсагнавал бид өчүүхэн хугацаанд сүйрнэ Украинаас ч хамаагүй дор хүнд байдалд орно Хоёр хөрш ч үүнийг хүсч байна

Avatar

Зочин 2025-01-13 202.9.46.113

20-ноос хойш АНУ киевт өгөх тусламжаа зогсоох магадлал өндөр.байгаа. За тэгээд УКР дуусна шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-13 122.201.28.170

Энэ Зеленский гэж тоглоом болсон салбадай одоо бууж өгөөд зайлаасай. АНУ- з****г наймаалж Европын холбооны улсын иргэдийн татварын мөнгөөр түрийвчээ түнтийлгэлээ өөр хэн ч хожсонгүй.

Avatar

Нэргүй 2025-01-13 103.212.118.245

хахаха чи бол шууд газар нутагаасаа оросуудад өгөхнээ

Avatar

Хариулт 2025-01-13 59.153.87.54

өгнө өгнө, Хөвсгөл нуураа ч өгч мэднэ. Наадуул чинь

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.180.27

дайнаа хурдан дуусгаачээ. хуурайшил түймэр, үер цас зуд.

Avatar

Нэргүй 2025-01-13 202.179.26.115

Зеленскийд ч гэсэн хөлснмй цэргүүд зөндөө байгаа ш тэ

Avatar

Нэргүй 2025-01-13 66.181.191.64

Чи өөрөө очоод Оросын талд байлдаач, худлаа хуцаад бай хаар тэр нь дээр ш дээ !

Avatar

Хариу 2025-01-13 59.153.87.54

хойд со нар хөлсний цэргүүд биш, улсынхаа цэргийн жинхэнэ албан хаагчид. ялгааг ол мангараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж