Төрийн банк Монголын ногоон санхүүгийн корпорацитай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтрана

Төрийн банк Монголын ногоон санхүүгийн корпорацитай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтрана

Төрийн банк Монголын ногоон санхүүгийн корпорацитай тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр хамтрана

Төрийн банк, Монголын ногоон санхүүгийн корпораци хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Төрийн банк нь ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, зохистой ашиглахад чиглэсэн ногоон зээлийн шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх боломжийг судлах, тогтвортой хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр, Монголын ногоон санхүүгийн корпорацитай хамтран энэхүү санамж бичгийг байгуулж байгаа ажээ.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, иргэд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, олон нийтэд байгаль орчин, экосистемийн үнэ цэнийг таниулан сурталчлах зэрэг олон  ажлын эхлэл болох юм. Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Дэд захирал Ц.Энхмөрөн, Монголын ногоон санхүүгийн корпорацийг төлөөлж Гүйцэтгэх захирал М.Болдоо болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Байгаль орчны доройтол нь Дэлхий нийтээр анхаарал хандуулж буй томоохон асуудал болоод байгаа төдийгүй Төрийн банк холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг нутагшуулах, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санал болгох, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр манлайлан ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.

Итгэл төгс Ногоон ирээдүй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 122.201.28.170

15-19 хувийн хүүтэй зээл олгочихоод түүнийгээ Ногоон зээл гэж бавдаг банкууд болиосой, худлаа дүр эсгэсэн муусайн дураакууд

Avatar

Зочин 1 цагийн өмнө 66.181.185.251

Корпорац гэж и-гүй шүү. Зөв бичээч сэтгүүлчээ, редактор хянаач?!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж