Амралтын өдрүүдэд цахим хуудаст шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, хорих ял эдэлж байгаа Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн медальт Н.Түвшинбаярыг шинэ жилийн үеэр сулласан гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Тэгвэл тус мэдээлэл нь худал бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон этгээд ял шийтгэлээ эдэлж байгаа гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас мэдээллээ.
Шүүхийн шийдвэрийг эргэн сануулбал:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн 2022 оны зургадугаар сарын 8-9-ний өдөр шүүгдэгч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Шүүхээс Н.Түвшинбаярыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн хэргийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Н.Түвшинбаяраас амь хохирогч Э.Энхбатын эмчилгээний зардал болон оршуулахтай холбоотой, бусад зардалд нийт 2,783,502,420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт төлсөн байна. “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн хохирогч болох “Хангай констракшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь тавилга, эд зүйлсийг бүрэн засварласан шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаарх тайлбараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгээс хэрэгт баримтаар гаргаж өгсөн зардлыг шүүгдэгч Н.Түвшинбаяр нь төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр шүүгдэгч Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн юм.
Нэргүй 2025-01-13 59.153.115.89
жэнко с** Т-г булганд хүнд зодоод хэрэг үүсгэх гэж байхад нь худлаа цуурхал Т тэгэх хүн биш гэж шаагаад авч гарсан. тэр үед давраалгүй арга хэмжээ авсан бол ийм хэрэг болохгүй байлаа. хавьтсан ойртсон болгоноо гэмт хэрэгтэн болгож байдаг л***р даа
Нэргүй 2025-01-13 174.114.218.139
odoo bolson syllasan deer, judo buh suirch bn, ene xuniig dasgaljuulagch xiilgeh xeregtei
Нэргүй 2025-01-13 202.9.46.162
Муухай Монголчууд нэгнийгээ тамын тогоо руу түлхэж яахнав. Эдэлдэг ялаа эдэлж байгаа хүнийг зүгээр л орхи
Нэргүй 2025-01-13 202.9.40.229
Алуурчиныг суллуулах гээд иргэдийн санаа бодлыг тандах гэсэн бор шувуу нисгэж байх шив.
Нэргүй 2025-01-13 59.153.112.134
ийм харгис хэрцгий аллагад 16 жил гэдэг бага шүү. ямар хэрэгт 25 жил өгдөг юм бэ. тэгээд харьцуулаад бодохгүй юу.. шүүхээс анх оноосон ялыг бүрэн эдлүүлэх хэрэгтэй. ер нь даварсан зэвүүн новшийн гар байсан ш дэ. таньдаг мэддэг хүмүүс нь шоронд сууж байгаад нь харамсдаггүй байхаа.
Нэргүй 2025-01-13 66.181.161.148
хавчиг тангадыг дааж аанч их оодорсон доо буух газраа харсангүй
шар 2025-01-13 66.181.164.23
Тусдаа хаустай тансагхан амьдарч байгаашдээ аварга, мэдэх нэг нь тгд мэдэж байгаа доо
Нэргүй 2025-01-13 81.82.248.187
архи гэдэг хар мөртэй хар уснаас нь болсон шүү дээ
зочин 2025-01-13 203.217.139.240
Хшний шунал гэж: УБТЗ-ын олон овоотын хайрганы карерын лицензийг авчихаад УБТ-д эргүүлж 3 тэр бум төгрөгөөр зарсан сураг дуулдаж байсан. Ийм шуналтай хүн үйл лайгаа эдлээд суух ёстой газраа байж байг.
ИРГЭН 2025-01-13 66.181.186.245
Засаж залуулаж, болохгүй маш харамсалтай муу үйл болсон нь үнэн!!! Монголын шинэ үеийн залуус сургамжтай харамсал өнчрөл , уй гашуу болсон аймшигтай хэрэг хийсэн нь үнэн!!! Гэхдээ энэ хүн гарч ирж Энхбат агсаны үр хүүхдүүдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийх ёстой!!!
ах нь 2025-01-13 66.181.186.209
өөр хүнд алуулсан бол ийм хэмжээний мөнгө төлж барах уу? 2 тэрбум чинь их мөнгө шүү. Ар хүн алдаж эрэг нурдаг шүү. Бахархаж байгаа бол аллаа оноотой багтааж сур. Далдагансан новшнууд саын явахад найз муу явахад баярладаг хүн хог баыдаг
Нэргүй 2025-01-13 103.212.119.119
Яг үнэн хүний мууд дурласан хүмүүс яасан ч их болоов дээ!
Нэргүй 2025-01-13 66.181.190.197
Araichde a*******n shuu..!!Bur sanaataigaar shuu…Eserguutsej bna..Hohirogchin heden huuhduud uruvdultei bna da huurhi…!!!
Зочин 2025-01-13 103.57.92.78
Одоо цоожтой байлгаад яахав дээ … чааваас гэж
Нэргүй 2025-01-13 66.181.191.64
Ихэр Найдангийнхны нэрийг, Намхай врагын удмынхны нэрийг, Монгол бөхийн нэр төрийг гутаасан муу гулгачинг ер нь суллах хэрэггүй !!!
Төвдийн гарз нохойн гөлөгийг дагаж гүйж бөйж нохойн замаар орсон хар хог, ёстой заяа нь тэр дээ !
Нэргүй 2025-01-13 122.201.31.22
харамч Найдан гээч
Нэргүй 2025-01-13 66.181.184.91
Энэ зандалчинг суллаж яасан ч болохгүй. Гарч ирээд дахиад хүн а**а. Одоо бүр шоронжсон байгаа.
Нэргүй 2025-01-13 66.181.191.64
Женког дагасан малууд наранд байхдаа л аль хар аяндаа шорон зантай болдог ш дээ !
Нэргүй 2025-01-13 103.212.119.119
Энэ нэг юм женкогоос сүнс нь зайлчихаж!
Нэргүй 2025-01-13 202.131.225.242
Ойрын хугацаанд суллах хэрэггүй. Жоохон ухаан сууг хүн алсан хүнийг ядаж 2035 он хүртэл хориод заа тэгээд нэг их боорлоод яахав 2035 оноос хойш бол суллаад амьдрах боломж олго нас нь ч 50 шахсан байна тэр хүртэл жоохон юмыг эргэцүүлэх биз дээ.
Нэргүй 2025-01-13 66.181.161.252
s*****g ats vee
зочин 2025-01-13 192.82.64.167
Одоо суллаж тэр өнчин үлдсэн хүүхдүүдийг нь дэмжиж өсгөх зардал гаргуулах ажил хийлгэмээр юм даа
Нэргүй 2025-01-13 183.177.97.155
nuhriig ni alaad ehneriig ni avaad suuchih yum uu? esvel huuhduudiig ni urchilj avah yum uu?
Нэргүй 2025-01-13 202.55.191.194
битгий эргүүт
Нэргүй 2025-01-13 66.181.184.91
Жоохон ухаан сууг ч гэх шиг хуцдаг ац вэ. Энэ а******н ямар айлын эрх хүүхэдүү айн???