Иргэд өвлийн идшээ бэлдсэн энэ цаг үед өргөн хэрэглээний бараа тэр дундаа хүнс, махны үнэ багахан ч гэсэн буурдаг. Тиймээс энэ удаа "Хүчит шонхор" буюу Дэнжийн 1000-ын захыг зорин очиж, махны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Гэвч тус захад махны үнэ өмнөх саруудтай харьцуулахад 1000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байлаа.
Махны худалдаа эрхлэгчдээс махны үнэ нэмэгдсэн шалтгааныг асуувал, мал тооллого болж, өвлийн идэшний дараа нойтон махны нийлүүлэлт буурсан гэдгийг хэлж байв.
Тодрууулбал, үхрийн цул мах 18.500-19.500, үхрийн ястай мах нь 17.500-18.000 төгрөг, үхрийн гуяны цул мах 21.000-22.000 төгрөг буюу хамгийн үнэтэй зарж байна. Харин адууны ястай, ясгүй мах 10.000 төгрөгийн үнэтэй бол хонины ястай мах 14.000-14.500 төгрөг, хонины цул мах 15.500 төгрөгийн үнэтэй байлаа. Ямааны ястай мах нь 11.000 төгрөг, цул нь 12.000 төгрөгийн үнэтэй зарж байна.
"Махны үнэ харин ч хямдарчихаад байгаа нь энэ. Цаанаасаа нойтон махны нийлүүлэлт бага байна. Шинэ мах бага болсон. Зоорины махыг нэг килограмм нь 12 мянган төгрөгөөр бөөндөж байгаа" гэдгийг махны худалдагч эмэгтэй тайлбарлав.
"Хүчит шонхор" зах дээр хоёр сарын өмнө/2024.11.28/ хонины мах килограмм нь 12.000-13.500 төгрөг, ямааны мах 9500-10.000 төгрөг, үхрийн цул 12.000-15.000 төгрөг, адууны цул 8500-9000 төгрөгийн үнэтэй зарж байсан юм.
САР ШИНИЙН УУЦ 360-600 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Тус захад махны ченж, худалдаачдаас гадна аймгаасаа зорьж ирсэн малчид мах зарахаар зогсдог болоод удаж буй. Малчид түлхүү Сүхбаатар, Дундговь болон говийн аймгуудаас зорьж иржээ.
Тэд өвс, тэжээл, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн учир хэдэн малаа зарсан ч ашиг тааруухан байна гэдгийг хэлж байв. Махны жижиглэн болон бөөний худалдаанаас гадна малчид хонины ууц зарж эхэлжээ.
Хонины тарган ууцны үнэ 360 мянган төгрөгөөс эхэлнэ. Хамгийн үнэтэй 40-өөс дээш килограмм жинтэй ууц 500-600 мянган төгрөг хүрч байлаа.
Дундаж үнэтэй ууц нь 30 килограмм байх бөгөөд 450 мянган төгрөг болж байв. Харин махны бөөний цэгүүдээр үхрийн ястай мах нэг килограмм нь 17.000-18.000 төгрөгийн үнэтэй зарж байсан бол хонины гулууз мах нэг килограмм нь 11.800 төгрөг, ямааны гулууз мах нэг килограмм нь 8500 төгрөгийн үнэтэй зарж байна. Ихэнх гулууз мах 20-иос дээш килограмм жинтэй байдгийг худалдагч нь хэлж байв.
Захаас хоол хүнсээ цуглуулж яваа иргэн Ц.Сүрэнхүү "Мах үнэтэй байна. Үхрийн мах гэхэд 18.000-19.000 төгрөгийн үнэтэй зарж байна. Өмнө нь 10 килограмм мах авдаг байсан бол тав болж багасч байна. Бараа бүтээгдэхүүний үнэ дийлдэхээ байлаа" гэж бухимдангуй хариуллаа.
ҮСХ: ҮХРИЙН ЦУЛ МАХНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС 1.5 ХУВИАР ӨССӨН
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өссөн дүнтэй гарсан. Улаанбаатар хотын инфляцид бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 3.1 нэгж хувь /33.6 хувь/, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.8 нэгж хувиар /52.4 хувь/ тус тус нөлөөлсөн байна.
Хотод худалдаалагдаж буй үхрийн цул нэг кг махны дундаж үнэ 2024 оны арванхоёрдугаар сард 20.667 төгрөг болж, 2022 оны арванхоёрдугаар сараас 32.8 хувиар, 2023 оны арванхоёрдугаар сараас 13.4 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар /309 төгрөгөөр/ өссөн байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны арьанхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 17.1 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 16.3 хувиар, адууны махны үнэ 8.7 хувь, хонь, ямааны махны үнэ 21.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны бүлгийн үнэ 6.5 хувиар өсөхөд гурилын үнэ 2.1 хувиар, талх, нарийн боовны үнэ 9.4 хувиар, гоймонгийн үнэ 18.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Иргэн 2025-01-13 139.5.219.163
Махны үнийг захын наймаачид үгсэн хуйвалдаж нэмдгээ болиоч ээ
Irgen 2025-01-13 73.74.143.110
Odoo naad balai uuts muutsaa bolioch Ee! Nil nyan bakter! Zugeer shinii 1 ndee jaahan mah chanaad l boloosh dee!
Нэргүй 2025-01-13 103.57.92.55
uutsaar yadag yum be tegej mah chanah gd bga zugr uuts jijig mahnuud chanaad tavisan dr shde
Иргэн 2025-01-13 66.181.186.245
Хонины ууцаар уралддаг байдал буурч байгаа яаагаад гэвэл тэр ууцаар уралддаг үеийн хөгшчүүл маань цөөрч бн!!! Орчин цагт ууцны утаггүй уралдаан зөвхөн мөнгөө багтааж ядсан баячуудын хооронд болж магадгүйг!!! ккк
Нэргүй 2025-01-13 202.126.91.202
Малчид бас л хүн шүү дээ
Хотын залхуучууд ажил голоод хэвтэж л бг
Зочин 2025-01-13 202.9.40.178
Монголчууд шуналын туйл болж бие биенээ хүн хүнээ барьж иднэ. Баячууд улам баяжиж ядуучууд улам ядуурч турж үхэцгээнэ.
Нэргүй 2025-01-13 202.55.188.83
монголын махны үнэ яг төв азийн улсуудынхтай адил байна дэлхийд хаач бхгүй хямд мах хэргэлдэг улс хаана бн
Нэргүй 2025-01-13 66.181.191.143
Төв Азийн улсууд махнаас гадна ногоо жимс гээд жийрэг ихтэй. уур амьсгал ч зөөлөн. хариуцуулах гээд байгаа бол монголыг дэлхийн өөр ямарч улстай харьцуулах аргагүй гэж мэд. Цаг агаар, газар нутгийн байдлаар тундр, хойд туйлын бүс нутагтай үндсэндээ адил.. тэгэхээр тариалангийн аж ахуй эрхэлдэг орнуудын манай үнэтэй харьцуулах шаардлагагүй
Нэргүй 2025-01-13 202.9.41.90
Хаха хотын турж үхэх гэж байж бас хонинии ууц тавин бүгд цагаан сараар ах дүүгээ дөнгөж сая таньдаг мэт мэдлэн галзуугууд хөдөөниии баяршдэээ цагаан сар малуудааа
Нэргүй 2025-01-13 59.153.114.126
zud bolhor hotihnigo guidag huduni hun 1 ail 1guluz huldugud hotihond handvlad baival bolmorl ym uvul bolgon jalgand 1honi vhej jalgand haygdadag
МӨӨГИЙ 2025-01-13 45.117.32.102
ӨЧНӨӨН МАЛТАЙ ХЭДХЭН ХЯТАДУУДАД МАХНЫ ЗАХ ЗЭЭЛЭЭ БАЗУУЛЧИХСАН, МАЛЧИДААС ,НӨГӨӨ ХОРШООНООС ШУУД ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ УРСГАЛ БАЙХГҮЙ, ОЛИГАРХУУДЫН БЭЛЭН МӨНГИЙГ ЭРГЭЛДҮҮЛЭГЧ ЧЕНЖҮҮД ХӨЛС ГАРГАЛГҮЙ МӨНГӨ ХИЙДЭГ, ТӨР ОРОЛЦООД Ч ҮЛ ЧАДАХ ЭНЭ ҮЕД ЯАЛТАЙ БИЛЭЭ. МАЛЧИД ХАТУУ ӨВӨЛ БОЛНО ГЭЭД МАШ ИХ ЗААЗ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ. дээдэс нь суудлаа олохгүйгээс доодомууд нь гүйдлээ олохгүй цөвүүн цаг дор бид амьдарч байна.
Зочин 2025-01-13 103.168.34.145
зах худалдааны төвд хувиараа ажилладаг наймаачид л дураараа амандаа орсон үнээ хэлж байна. үнээ бичиж тавихгүйгээр үнэ асуусан хүний байдлыг харж байгаад үнээ тааруулж хэлдэг.
Нэргүй 2025-01-13 66.181.160.67
Нөгөө хоршоо байгуулаад л махны үнэ навс буулгачихнаа гээл Амарбаясгалан шоудаад байсан юу болсон бэ ?
Ман 2025-01-13 66.181.178.189
Манай орон малаар баян даанч мах худалдаж авч идэж чадахаа больсон
Нэргүй 2025-01-13 66.181.191.64
Хөдөлмөрлөвөл ч бас учиртай, та бол тамшаалахаас цаашгүй л этгээд болтой доо !
Зочин 2025-01-13 77.243.118.211
хөдөлмөрлөх хэрэгтэй гээд бас мах идэхийн тулд бүгдээрээ мал маллах уу?
Нэргүй 2025-01-13 66.181.169.116
УУЦ ТАВЬДАГ БАЛАЙ ЮМАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ САЙХАН ИДЭЭ ШҮҮС ТАВИАДЛ БОЛООШД