Эрх чөлөөний эвслийн тэргүүн Б.Цацралаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр "Засгийн газар огцор" жагсаал үр дүнгээ гартал үргэлжилнэ. Засгийн газар огцрох нь үндэслэлтэй гэж бодож байгаа хүмүүсийг төв талбайд ирэхийг уриалж байгаа. Энэ жагсаалд толгойлогч, удирдагч гэж байхгүй. Хэн ч Засгийн газартай аливаа хэлбэрийн зөвшилцөлд орохгүй. Яриа тайлбар сонсохгүй.
"Засгийн газар огцор!" жагсаалтай давхцаад "Ажлаа хий" гэдэг жагсаалыг зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар нийслэлийн Сүхбаатар дүүргээс, цагдаагийн байгууллагаас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй.
Энэ жагсаалд оролцож байгаа хүмүүс биднийг "Зайл, яв, та нар байгаа учраас хүмүүс ирэхгүй байна" гэж хэлж байна. Жагсаалын эхний өдөр бидний "Засгийн газар огцор" гэсэн бичгийг булааж авсан. Засгийн газар огцрох нь үндэслэлтэй гээд гарын үсгээ бичсэн иргэдийн цагаан даавууг бас булаасан. Бидэнд байсан уриа лоозонг булааж, Эрх чөлөөний эвслийн гишүүдийн биед халдсан. Мөн төв талбай руу ямар ч цагдаа Украины далбааг оруулдаггүй мөртлөө гэнэт л далбаа гараад ирсэн. Тэр хүмүүсийг яаж өөр улсын далбаа оруулж ирснийг гайхаж байна. Хууль хяналтын байгууллагынхан ажиллах хэрэгтэй.
Эрх чөлөөний эвслийнхний биед халдаж, хамаг юмыг нь булаасны дараа нийгмийн сүлжээгээр гүтгэж доромжилсон. Тэрийг нь цагдаа тайлбарлахдаа "Та нар эмх замбараагүй байдлыг турхирч байна" гэсэн.
Миний бие улсын төв талбай дээр хүмүүст зодуулж, чирүүлсэн. Гэтэл цагдаа ирээгүй. Дуудлага өгсөн ч цагдаа ирээгүй. Бид яагаад Засгийн газар огцор гэж хэлсний төлөө зодуулаад, энэ хүмүүс төв талбай дээрээ жагсах ёстой юм бэ. Энэ жагсаалд нэгдэж байгаа хүмүүс тайван замаар үзэл бодлоо илэрхийлнэ. Энд байгаа хүмүүсийг өдөөн турхирч байгаа бол явуулга гэж хэлнэ.
Тэгээд хэвлэлээр биднийг зам хаасан гэж гүтгэсэн. Бид зам хаагаагүй ээ. Ямар хүмүүс зам хаасан нь бичлэг дээр байна лээ.
Цагдаа өнөөдөр та бүхэн эмх замбараагүй байдал руу турхираад байна гэж хэлж байна. Өөр зорилготой жагсагчдыг Төрийн ордны урд хэсэг рүү шууд гаргасан. Ямар жагсаалыг дээш нь гаргаж, ямар жагсаалын хүмүүсийг зодож байгаа юм бэ. Цагдаагийн нүдэн дээр хүн зодож болдог юм байна. Жагсагчид бидний эд зүйлийг булаах гэж оролдлоо. Бидэнтэй мэндэлсэнгүй, нэгдсэнгүй гэж зодож байна. Бид өдрийн 11.00-17.00 цагийн хооронд жагсана. Оройн цагаар эмх замбараагүй байдал үүсгэж, согтуу хүмүүс тойрон хүрээлүүлж байна. Эрүүл сэтгэхүйтэй хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх битгий хэл өөрийн биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдал руу оруулж байна" гэв.
3,569.17






















































Холбоотой мэдээ