Олны анхааралд байгаа дуулиант ХЭРГҮҮД

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД

Олны анхааралд байгаа дуулиант ХЭРГҮҮД

Олны анхааралд байгаа дуулиант ХЭРГҮҮД

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


НАЙЗ ОХИНОО УДАА ДАРАА ЗОДСОН ИРГЭНИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Найз залуудаа удаа дараа зодуулж, бие махбодь болоод сэтгэлзүйн хувьд хүчирхийлэлд өртсөн эмэгтэй цахим орчинд ил болсон. Тэгвэл түүний хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны аравдугаар сарын 28-ны өдөр "Манай дүүг найз залуу нь зодсон байна" гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн. Дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагааг явуулж, холбогдогч Ж гэгчийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс баривчлан иргэн Э-н биед халдсан, амь насанд заналхийлсэн зэрэг үйлдлүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэж, иргэн Ж-д 2024 оны аравдугаар сарын 30-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

АТГ: Т.БАДАМЖУНАЙН ГАЗРЫГ ХУРААН АВСАН НЬ ҮНЭН

Авлигатай тэмцэх газраас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайгийн газрыг хураан авсан талаар мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр Т.Бадамжунайгийн Сонгинохайрхан дүүрэг дэх Баянголын амны зүүн энгэрт дэх 100 га газрын хууль бус үндэслэлийг тогтоож, уг газрыг төрд буцаан авах ажлыг хийсэн гэв. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг /2023.04.05/ Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппин улсад саатуулж, Монголд авчирсан. Түүний хэргийг одоо болтол шүүхээр эцэслэн шийдээгүй байгаа юм.

НОГООН АВТОБУСНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ 7 ХОНОГТ БОЛНО

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2024.12.16/ товлосон боловч дахин хойшилжээ. Шүүх хурлыг 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. Тус хэргийн шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хурал давхцсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.

Харин олны анхаарлыг татаж байсан шийдэгдсэн хэргүүдээс дурдвал,

ЦАХИМД ЁС БУС ҮГ ХЭЛСЭН ИРГЭНИЙГ 30 ХОНОГ БАРИВЧИЛЖЭЭ

Цахим орчинд ёс бус үг хэлж, олон нийтийг үл хүндэтгэсэн иргэнд баривчлах шийтгэл оногдуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар дамжуулан олон нийтийн сүлжээнд лайв бичлэг хийжээ. Ингэхдээ ёс бус үг, хэллэг хэлж олон нийтийг үл хүндэтгэсэн асуудалд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Шалгалтаар Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон. Шүүхээс холбогдогч тухайн иргэнд 30 хоног баривчлах шийтгэл оногдуулсан гэв.

ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТАМИРЧНЫ ЭРХИЙГ 6 САРААР ХАСАВ

Өнгөрөгч долоо хоногт нийгмийн шүүмжлэл дагуулаад байсан жүдо бөхийн залуу тамирчны барилдах эрхийг зургаан сараар хасчээ. Тодруулбал, Монголын жүдо бөхийн холбооноос Ж.Энхтөрийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн дээрх шийдвэрийг гаргасан байна.

Ж.Энхтөр нь Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан 66 кг-ын жинд барилддаг жүдоч юм.

Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл "Бичлэг үзсэний дараагаар тамирчинтай холбогдсон. Ж.Энхтөр бол манай залуучуудад барилддаг тамирчин. Тамирчинтайгаа холбогдоход "Би буруу зүйл ярьсан байна, уучлаарай. Гэмээ ухаарч байна" гэсэн. Холбооноос жүдогийн багш нартай ярьж байгаад ёсзүйн хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж шийтгэх бодолтой байна" гэдгээ зөгий.мн сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж