Нийслэлд улсын дугаар олгох хэмжээг тогтоож шалгуур үзүүлэлтийг баталсан. Ингэхдээ жолооч дараах таван шалгуур үзүүлэлтийг давж улсын дугаар авна. Тодруулбал,
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж буй.
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтээ carplate.ulaanbaatar.mn цахим хаяг руу илгээнэ. Тус системийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээсэн. Нэгдүгээр сарын 14 хүртэл хүсэлтээ илгээх боломжтой. Улмаар нэгдүгээр сарын 15-наас эхлэн улсын дугаарын захиалгаа албан ёсоор авах юм байна.
"Иргэд төрийн танилт нэвтрэлтийн дан систем ашиглан тус систем рүү нэвтэрнэ. Дугаар авах тээврийн хэрэгслийн арлын дугаарыг оруулснаар тодорхой шалгуураар таны тээврийн хэрэгслийг 100 хүртэл оноогоор үнэлж, эрэмбэлнэ. Энэ эрэмбээр улсын дугаар олгох дээд тоонд барьж, улсын дугаарыг олгоно. Хамгийн чухал нь иргэд улсын болон олон улсын чанартай авто зам ашигласан төлбөр болон Улаанбаатар хотоос орсон, гарсан ямар нэг өр төлбөргүй байх ёстой гэсэн үндсэн шалгуурыг биелүүлэх хэрэгтэй" гэж ЗХУТ-өөс мэдээлэв.
Нэргүй 1 минутын өмнө 202.21.109.39
гарчиг нь ойлгомжгүй
HASHIR ANJII 1 цагийн өмнө 203.98.76.186
ene juram gargahdaa huuliasaa davdag bdalaa zogsoo. er ni juram nereer baahan amidrald niitsehgvi hurgan dargiin taashald niitsvvlj zawhral vvsgedgee zogsoo