АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампийн төлөөлөгч Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзсан бөгөөд Газын зурваст гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллахыг уриалжээ. Катарт гал зогсоох хэлэлцээ явагдаж байгаа энэ үед уг уулзалт болж байна.
Израилийн ерөнхий сайдын албаны мэдээлснээр, Нетаньяху, Стив Виткофф нар Бямба гаригт уулзсан байна. Хэрвээ Хамас нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөхөөс өмнө барьцааны хүмүүсийг суллахгүй бол "там шиг төлбөр төлөх болно" гэж Трамп мэдэгджээ. Түүнчлэн Нетаньяху Моссадын тагнуулын агентлагийн дарга болон бусад албаны хүмүүст Катар руу явахыг даалгасан гэж тус албаныхан мэдэгдэв.
Газын эрүүл мэндийн албаныхан 2023 оны аравдугаар сараас хойш тэнд амиа алдагсдын тоо 46,537-д хүрсэн гэж мэдэгдэв.
Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.97
Агуу Орос ах нар монгол улсын бүтээж босгож өгсн.
Нэргүй 34 минутын өмнө 66.181.191.64
Энийг энх тайвнаар зохицуулж, гайгүй нэр олоод Оросыг ширүүн гараар нидрэх нь дээ ! АНУ, ,Англи барууныхны төр ийн философи нь улааны үзэлт Оросын империйг распад болгох явдал шүү дээ ! Тэнэг Путлер Орос орныг мөхлий н ирмэгт аваачсан энэ үеийг тэд харин ч сайхан ашиглах нь гарцаагүй биз дээ !!!
Орос одоохон "КОНЕЦ ФИЛЬМА" болох болтугай !
Цаг нь болсон доо !!!