Францад трамвай мөргөлдсөний улмаас олон арван хүн гэмтэж бэртжээ

Францад трамвай мөргөлдсөний улмаас олон арван хүн гэмтэж бэртжээ

Францад трамвай мөргөлдсөний улмаас олон арван хүн гэмтэж бэртжээ

Францын зүүн хэсэгт орших Страсбург хотод хоёр трамвай мөргөлдөж, олон арван хүн бэртэж гэмтсэн хэрэг Бямба гаригийн шөнө гарчээ. Осол хотын төв галт тэрэгний буудлын ойролцоох хонгилд болсон байна. Бас-Рин хотын Гал түймэр унтраах, аврах албаны захирал Рене Селлиер хэлэхдээ, ослын ойролцоо байсан 100 хүн бэртэж гэмтээгүй ч, цочрол, стресст орсон гэв. Онцгой байдлын албанаас 130 гал сөнөөгч, 50 аврах машиныг ажиллуулж, аюулгүйн тойрог үүсгэсэн байна.

Тэрбээр үргэлжлүүлэн "50 орчим хүн хуйх, эгмийн хугарал, өвдөгний шөрмөс зэрэг гэмтэлтэй. Биеийн байдал харьцангуй хүнд нөхцөлд байгаа. Гэхдээ өөр ноцтой гэмтэл, нас барсан тохиолдол байхгүй. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилсэн хэвээр байна" гэж Селлиер хэлэв.

Мөргөлдөөний шалтгаан тодорхойгүй байгаа ч тухайн үед трамвайнуудын нэг нь ухарч байсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Ослын газар дээр очсон хотын дарга Жанне Барсегиан энэ явдлыг "харгис хэрцгий мөргөлдөөн" гэж тодорхойлж, яаралтай тусламжийн ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлэв.Олон нийтийн сүлжээгээр тараагдсан зургуудад трамвайн хоёр вагонд маш их гэмтэл үүссэн байгааг харж болох бөгөөд нэг нь хонгилд замаасаа гарсан байна.

1994 онд трамвайны үйлчилгээг хэрэгжүүлж эхэлсэн Францын анхны томоохон хот болох Страсбургд өнөөг хүртэл трамвайн осол гарч байгаагүй байна.

Эрх баригчид юунаас болж мөргөлдсөнийг тогтоохоор мөрдөн байцаалт явуулж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж