Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурна гэв

Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурна гэв

Шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар буурна гэв

Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанд МУ-ын Засгийн газрын зарим гишүүд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан оролцов.

Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч шахмал түлшинд хийсэн туршилтын үр дүнг танилцуулав.

Тэрбээр “Одоогийн хэрэглэж байгаа шахмал түлштэй “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн түлшийг харьцуулсан туршилтаар тоосонцор 33,7 хувь, хүхрийн давхар исэл 63,7 хувиар багассан бол чийглэг 14.1 хувиар, илчлэг 22,9 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Мөн шингэрүүлсэн хийн түлш ашиглавал агаарын бохирдол 95-98 хувиар, жигнэсэн нүүрс буюу хагас коксон шахмал түлш ашиглавал  25-28 хувиар, “ЭТТ”-ын эрчим хүчний баяжуулсан шахмал түлш ашиглавал 9-12 хувиар буурах боломжтой” гэдгийг хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Уг хууль батлагдсанаар агаар, орчны бохирдлыг бууруулах шар болон ногоон бүсийг байгуулж, 50,000 гаруй айлыг хийн түлшний дэд бүтцэд холбоно. Харин агаар, орчны бохирдлыг бууруулах шар бүсэд 147 мянга гаруй айл өрхийг хамруулна. Шар бүсэд хамрагдах айл өрхөд стандартын шаардлага хангасан давхар шаталтат зуухыг нэвтрүүлж, 95 мянган өрхийг дулаалгын төсөлд хамруулна” гэв.

Хуралдааны төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүд буюу Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, метро, трамвай, V цахилгаан станцын ажлын явцын талаар танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Баянзүрхийн гүүрээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх 6 эгнээ бүхий Туулын хурдны замыг барих төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх хавар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийг төрөлжүүлнэ. Үүний нэг нь богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвай бөгөөд ирэх 5-6 дугаар сард тендер зарлахаар бэлтгэл хангаж байна. Трамвайн эхний шугам Нисэхээс Д.Сүхбаатарын талбай хүртэл байх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-12 139.5.219.123

гэр хорооллын өвөлжилтын зардал 9-16 сая төгрөг болно.

Avatar

Нэргүй 2025-01-12 202.131.225.242

МАН ТА НАР ЯАГААД АРД ТҮМНИЙ ХУВЬ ЭЗЭМШДЭГ ТАВАНТОЛГОЙ ОРДЫГ ХЯТАДУУД АВААЧИЖ БАРЬЦААЛААД БАЙДАГ ЮМ БЭ? ХЯТАДУУД Ч БАЙНГА ӨГӨӨШ ӨГЧ ЭНЭ ОРД ДЭЭР НЬ ЭЗЭН СУУХ ГЭЭД БАЙХ СОНИРХОЛ МАШ ӨНДӨР БАЙНА. ҮНДСЭНДЭЭ ГЕОПОЛИТИКИЙН ХУВЬД БОЛ ХЯТАДУУД АВСТРАЛИАС КОКСЧИХ НҮҮРСЭЭР ХАРААТ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО. СҮҮЛИЙН ҮЕД АВСТРАЛИ ХЯТАДЫН ХАРИЛЦАА САЙНГҮЙ БАЙГАА ХОЙШДОО Ч НЭГ ИХ САЙЖРАХГҮЙ ГОЛ ШАЛТГААН НЬ АВСТРАЛИ, АНУ, АНГЛИЙН САНААЧИЛСАН АУКУС ХОЛБОО ЮМ. ТИЙМЭЭ ХЯТАДУУД ӨӨРИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ БАЙНГЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ

Avatar

21212121 2025-01-12 202.131.225.242

БОЛОХ. ХЭДИЙН КОКСЖИХ НҮҮРСНИЙ НАЙДВАРТАЙ ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛОХ ЧУХАЛ БАЙГАА БОЛОВЧ МОНГОЛООС ЗҮГЭЭР АВЧ ХӨГЖҮҮЛЭХ БОДОЛГҮЙ БАЙНА. МОНГОЛЧУУДЫН ШУНАЛТАЙ АВЛИГАД ДУРТАЙ, ЧАДВАРГҮЙ, СУЛ ДОРОЙ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ УЛС ТӨРЧИДТЭЙ ХАТУУ ЗӨӨЛНИЙГ ХОСЛУУЛАН БАЙЖ ТАВАНТОЛГОЙ БҮЛЭГ ОРД ДЭЭР БОЛЖ ӨГВӨЛ БҮХЭЛД НЬ БОЛОХГҮЙ БОЛ ТАЛД НЬ Ч ГЭСЭН ЭЗЭХ СУУХ ЗОРИЛГОТОЙ БАЙНА. БОРТЭЭГИЙН ОРДЫГ ХЯТАДУУД АВСАН ОДОО АРААС НЬ ОНЧ ХАРАА, БОРТОЛГОЙ ДЭЭР ЭЗЭН СУУНА. ДААРАА НЬ ЮУ БОЛОХ УУ? БАРУУН ЗҮҮН ЦАНХИЙН ЧИНЬ НҮҮРСИЙГ АВАХГҮЙ.

Avatar

121212121 2025-01-12 202.131.225.242

ӨӨРСДИЙН ЭЗЭН СУУСАН 3 ТОМ КОКСЖИК НҮҮРСНИЙ ОРДООСО ОЛБОРЛОЛТ ЯВУУЛЖ ХИЛЭЭР ГАРГАНА. БИД ГАРГАХГҮЙ ГЭХ ЭРХГҮЙ. ӨӨРИЙН ИРГЭНЭЭ ДЭЭРЛЭХЭЭД СҮРИЙГ ҮЗҮҮЛЭЭД УИХ ЫН ДАРГА НЬ ОЧООД БИТҮҮМЖИЛДЭГ ШИГ ТОМОРЧ ЧАДАХГҮЙ ТЭГВЭЛ ХЯТАДЫН АРДЫН ЧӨЛӨӨЛӨХ АРМИ ХҮНИЙ НУТАГ ДЭЭР БАЙГАА ӨӨРИЙН УЛСЫН ЭД ХӨРӨНГӨ ХҮН АРДЫГ ХАМГААЛАХ ХУУЛЬТАЙ БАЙДАГ ГЭХ ҮНДЭСЛЭЛЭЭР ОРЖ ИРНЭ. ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ОРК ДАРГА НАРЫН ХИЙЖ БАЙГАА ЮМ ИРЭЭДҮЙД ИЙМ Л ЮМАНД ХҮРГЭХЭЭР ХАРАГДААД БАЙНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-01-12 202.131.225.242

ГАШУУН СУХАЙТ-ГАНЦ МОДНЫ ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТ НЭРИЙН ДОР ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК ИЙН ОНЧ ХАРАА, БОРТОЛГОЙ ГЭСЭН ХОЁР ЛИЦЕНЗИЙН ТАЛБАЙ БУЮУ ОРД ГАЗАР ДЭЭР ХЯТАДУУДЫГ ЭЗЭН СУУЛГАЖ ОЛОН ЖИЛЭЭР НҮҮРСЭЭ ХЯМД ҮНЭЭР ӨГӨХӨӨР ТӨЛӨВЛӨЖ БАЙГААГ ЧИНЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. САЯНЫ УИХ ЫН ГИШҮҮДИЙН БАРЬЖ ГҮЙДЭГ ГАДААДЫН ИРГЭДИЙН ХУУЛЬ ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ БИЗДЭЭ, ТАВАНТОЛГОЙ ХОЁР ОРД ДЭЭР ДҮҮРЭН ХЯТАДУУД ОРУУЛЖ ИРЭЭД ТА НАР ЭГҮҮЛЭН ГАРГАЖ ЧАДАХГҮЙ.

Avatar

Нэргүй 2025-01-12 202.131.225.242

ОЮУН-ЭРДЭНЭЭ КОВИДЫН ҮЕД ЧАЛКО КОМПАНИАС 250 САЯ ДОЛЛАР ЗЭЭЛСЭН ЮМ БАЙНА. ҮҮНИЙГ ЮУНД ЗАРЦУУЛСАН БЭ? ӨМНӨ СҮ.БАТБОЛДЫН ҮЕД ХҮНИЙ ХӨГЖИЛ САНД МӨНГӨ ТӨВЛӨРҮҮЛЖ ИРГЭДЭД МӨНГӨ ТАРААХ НЭРИЙН ДОР ЧАЛКОГООС 350 САЯ ДОЛЛАР ЗЭЭЛЭЭД ЗЭЭЛИЙГ НЬ СҮҮЛДЭЭ ДАРЖ ЧАДАХГҮЙ ШАХУУ ЮМ БОЛООД ШИНХУАД ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙГ ӨГӨХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙСАН ШҮҮ. ЯАГААД БАС 250 САЯ ДОЛЛАР АВЧИХАВ ЮУНД ЗАРЦУУЛСАН БЭ, ЭНЭ ТАЛААРАА БАС СОНСГОЛ ХИЙХ НЬ ЗӨВ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2025-01-12 122.201.23.83

Мөнгө угаах юмаа амархан олох ийн

Avatar

Нэргүй 2025-01-12 202.179.11.230

Хэдхэн хоногийн ой санамжтай, шүүмжлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс олон болж. Та нар төлөвлөснөө хий. Харин тэр гаднаас хязгааргүй ажиллах хүчин авна, даатгалын хураамж нэмнэ энэ тэр гэсэн балай зүйлийг бүү хий. Мөн юмны үнэ их нэмэгдэж байгаатай тэмцэх хэрэгтэй байна.

Avatar

И.Норовжав 2025-01-12 76.32.162.139

Улсын өмнөх тулгамдсан асуудал ,болон ард иргэдийн эрүүл ахуй , амжиргаа, цалин, тэтгэвэрийн Зэрэг шаардлагатай чухал ажлыг хийхэд хөрөнгө байхгүй гэх мөртлөө Богд уулын Тунел , Трамвай , бага ч гэсэн утаа гаргадаг Давхар шаталттай т 95 мянган зуух , зэрэг ажлыг хэрэгжүүлхэд хөрөнгө мөнгөтэй байдаг.гажигтай бодолгыг больмоор байна шүү.

Avatar

Нэргүй 2025-01-12 76.32.162.139

3. Хотын тээврийн хэрэгслэлийн түгжирлэлийг багасгахад хэрэгжүүлэх арга хэмжээнд Улаанбаатарт Трамвай тээврийг шинээр зохион байгуулах тухай санал дэвшүүлж байгаа нь асар их хөрөнгө оруулалт шаардсан ажил болно, Төмөр зам, трамвайн дипо , засвар үйлчилгээний газар , дуу чимээ ихтэй зэрэг нь тохиромжгүй юм. Тролейбусаа олигтой хөгжүүлсэн дээр шүү.Үүний оронд Улсын хэмжээний Автобусны их засварын газар байгуулвал ашиглалтыг сайжируулах болно.

Avatar

Нэргүй 2025-01-12 122.201.31.136

Зөв автобус жолооч өөрөө засуулах тохиолдол байдаг

Avatar

И.Норовжав 2025-01-12 76.32.162.139

2. Хийн халаалтанд гэр хороололын айлуудыг шилжүүлэхдээ. Одоо Хатуу түлшээр галлаж байгаа зууханд хийг шатаагч 6 кг жинтэй , Хямдхан авсаархан төхөөрөмжийг тавьж хийн түлшинд шилжүүлэх . Зөөврийн баллоноор хийн түшээ хангахаар зохион байгуулах. Мөн энэ төхөөрөмжийг том оворын уурын зууханд тавьж хийн түлшинд шилжүүлэх зэрэг 2 ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлээчээ.

Avatar

И.Норовжав 2025-01-12 76.32.162.139

утаанаас ангижирах ажлыг заавал ихээхэн хөрөнгө р хугацаа шаардсан ажлыг хийхээр төлөвлөдөгөө болимоор байна шүү . 50 мянган айлыг хийн түлшний дэд бүтэц байгуулж шилжүүлэх , 95 мянган өрхиөд пдавхар шаталттай зуух нийлүүлэх тухай яриад одоо бүр хууль байтлуулаад хүчээр хийхнээ. Яарарлтай хийж болох хоёр ажил байна . 1. Бөөрөлжүүлийн 150 Мват -ын станц ашиглалтанд оруулснаар , утааны эх үүсвэр болсон гэр хороололд 50 МВтэрчим хүчийг өгч цахилгаан халаалалтыг өгч 50 мянган айлыг шилжүүлээчээ,

Avatar

Dd 2025-01-12 71.205.4.58

Helnii gargasan tootsoove? TETS-g hid shiljuuleh, buh mashiniig tsahilgaan bolohod bugd tamhi gudamjind tatahaa bolichihvol 98 huvi Burma are yyum daaaaaaa

Avatar

Нэргүй 2025-01-12 178.174.229.45

OYUERDENE MUU NOHOIN GULUG MUU HUDALCH BUZARIIN HULGAICH MIN ZAILAAACHEEE MONGOLIIIN ARD TUMEN CHAMAAAS ZALHAJ BNA SHUUUU

Avatar

Нэргүй 2025-01-12 103.212.116.50

Солонгос Хятадаас патент авч шахмал түлшээ өөрчлөөч ээ.

Avatar

Нэргүй 2025-01-12 202.9.40.46

Одооч тэгээд цаг наашлах тийшээ хандлаа тэр үеийг тооцож хороо хэрэглээд угаасаа утаа саармагжих үед гавъяа байгуулж шинэ нээлт хийсэн юм шиг утаа багаслаа гэж шаана биз данк

Avatar

Зочин 2025-01-12 59.153.87.25

95 хүн дэлбэрч мэднэ, хэнэггүй гарууд шүү дээ

Avatar

Нэргүй 2025-01-12 202.21.126.109

БОТАНИКААС 5 ШАР ХҮРТЭЛ ТРАМБАЙ БВАЛ САЙН БИШҮҮ

Avatar

Мэргэн Чуй 2025-01-12 59.153.114.69

УБ-гээс гарсан айлд 5000 000₮ өгчих тэгвэл дор хаяхад 50000 яндан алга болно. 50000 приус явна. Хотын хүн ам 200000 -аар багасна. Яахав 250 тэрбум ₮ гарах юм бна.

Avatar

Нэргүй 2025-01-12 81.82.248.187

авчаад эргээд ороод ирэх санаа байна уу !!!!!

Avatar

Нэргүй 2025-01-12 103.168.34.88

Тогны үнээ буцааж буулга. Хулгайч луйварчин лэарамчдийн хөрөнгөөр цахилгаан алдагдлаа нөх. Эрүүл мэндийн даатгал ёстой нэг самарч өгч. Үзсэн үү сайдаа

Avatar

Нэргүй 2025-01-12 103.168.34.88

Залхуу тэнэг хүмүүс нь гал алдахын нэмар

Avatar

Нэргүй 2025-01-12 103.57.93.141

гуцалгүй огцроочээ Данх аа

Avatar

Дорж 2025-01-12 95.59.184.38

Хотын утааг арилгах гэж зуухаа солилоо, яндангаа солилоо, нүүрсээ "чанаржуулав", одоо ер нь галын хайчаа соливол утаа багасах байх.

Avatar

Нэргүй 2025-01-12 202.70.43.34

Манай Монголын нийгэмд, хот суурингуудад сөрөг бараан юмс зөндөө..Ядаад л нийтлэг үйлчилгээний газруд нь дан хүнийг ядраадаг, буруу тийш дөтөлдөг юмсаар дүүрэн. Ийм сөрөг барааныг тэрхүү улсад амьдарч байгаа ард иргэдийн бие хэл сэтгэлийн үйлээр л бүтэж байгаа

Avatar

Нэргүй 2025-01-12 202.9.40.97

зүүлээд байгаарай. удахгүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж