Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлахад туслах мэдээлэл өгсөн хүнд 25 сая ам.долларын шагнал олгоно гэж АНУ мэдэгдэв. Мөн Венесуэлийн дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло, батлан хамгаалахын сайд Владимир Падрино зэрэг бусад албан тушаалтнуудын талаар мэдээлэл өгсөн хүмүүст шагнал урамшуулал санал болгов.
Их Британи Венесуэлийн 15 албан тушаалтныг ардчилал, хүний эрхийг зөрчсөн хэмээн буруутгаж, хориг арга хэмжээ авсан.
Мөн Европын холбоо болон Канад улс Мадурогийн үйл ажиллагаа, Венесуэлд ардчиллыг сэргээхэд ахиц дэвшил гарахгүй байгааг шүүмжлэн хориг арга хэмжээ авсан байна. Мадурогийн засгийн газар эдгээр буруутгалыг няцааж, улс орны эдийн засгийн хүндрэлийг гадаадын хориг арга хэмжээнд буруутгаж байна.
Дотоодын болон гадаадын ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгслийг хориглож, тангараг өргөх ёслолыг зохион байгуулсан нь Мадурогийн дарангуйллын нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.
Зарим улс орон, тэр дундаа АНУ Венесуэлийн 2023 оны сонгуулийн үр дүнг үгүйсгэж, цөллөгт байсан сөрөг хүчний удирдагч Эдмундо Гонзалесийг хууль ёсны ерөнхийлөгч гэж мөн хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгджээ. Харин олон улсын шүүмжлэлийг үл харгалзан Мадуро шинэ бүрэн эрхийн хугацаандаа энх тайван, хөгжил цэцэглэлт, тэгш байдлыг хангахад чиглэнэ гэж амлаад байна.
3,548.92






















































Холбоотой мэдээ