Өмнөд Солонгосын агаарын тээврийн "Jeju Air" компанийн онгоцны нислэгийн мэдээлэл болон бүхээгийн хар хайрцаг олон тооны хүний амь нас үрэгдсэн осол гарахаас дөрвөн минутын өмнө бичлэг хийхээ больсон байжээ. Тус улсын Зам тээврийн яамны мэдэгдсэнээр, 179 хүний амийг авч одсон гамшгийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хар хайрцгууд юунаас болж бичлэг хийхээ больсныг олохоор ажиллаж байна.
Хар хайрцгийг эхлээд Өмнөд Солонгост шинжилж, мэдээлэл дутмаг болох нь тогтоогдсоны дараа АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн лабораторид илгээсэн байна.
Тайландын нийслэл Бангкок хотоос Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт орших Муан руу ниссэн "Jeju Air 7C2216" онгоц доод хэсгээрээ хүчтэй газардаж, бүс нутгийн нисэх онгоцны буудлын хөөрөх зурвасыг давж, далан мөргөсний дараа шатаж эхэлсэн байдаг. Тухайн үед нисгэгчид удирдлагын төвд онгоц шувууны дайралтад өртөж, далан руу унахаас дөрвөн минутын өмнө онц байдал зарласан байжээ.
21 2025-01-11 66.181.188.64
HEDEN BOEING.UNAJ s** BOEING.UNENEE HULEEKH BOL SK UGAASAA USAGIIM.BUUNII NOHOI
Y 2025-01-11 59.153.113.202
medeegee sain unshaarai ingej bichihgui Google translate aar shsstsiimuudaaa
Нэргүй 2025-01-11 77.239.211.127
мэргэжлийн хүмүүс энэ ослын шалтгааныг тайлбарлаж чадахгүй л бна
Зочин 2025-01-11 139.5.216.210
Энэ энгийн нэг осол биш болж таарч байх шиг, уг ь онгоцны хар хайрцаг чинь ямар ч нөхцөлд бичлэгээ хийсээр л байх ёстой биз дээ
Нэргүй 2025-01-11 66.181.191.143
Солонгосууд өөрсдөө устгах биз. энэ онгоцны сүйрэл ер нь маапаантай гэж байгаа.
Оноч 2025-01-11 66.181.160.80
хэхэ… сонин л м.
Шигж 2025-01-11 202.9.46.220
ким хаахирдав
Өвгөн Балдан 2025-01-11 139.5.219.33
Ум ма ни бад ми хум
Нэргүй 2025-01-11 66.181.185.83
хойдууд хүүкэрдчихээ биз