Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг эрэмбэлж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг эрэмбэлж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов

Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг эрэмбэлж, хэрэгжүүлэхийг үүрэг болгов
НЭМЭЛТ: 
Ерөнхий сайдын дэргэдэх нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.

Өнөөдрийн хуралдаанаар түгжрэл, утаа, агаарын бохирдол бууруулах чиглэлээр нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв.  Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан  орлогч А.Амартүвшин нар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Улаанбаатар хотод 2025-2028 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг өөрчлөх 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам зэрэг төслийн ТЭЗҮ, сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тухайлбал, Улаанбаатар метроны сонгон шалгаруулалт гуравдугаар сард, бүтээн байгуулалт есдүгээр сард эхэлнэ. Улаанбаатар трамвай төслийн тендерийг зургадугаар сард зарлана. Трамвайн нэгдүгээр шугамыг 2028 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Туулын хурдны зам болон тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 2008, 2009 оны үед очих тооцоолол гарчээ.
Нийслэлд ногоон бүс байгуулах, халаалтын зуух болон ДЦС-уудын яндангийн шүүлтүүрийг шинэчлэх, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.

Тухайлбал, Москва хороолол, Баянхошуу, Хөтөл, III, IV хороолол, Эх нялхсын арын дэнж орчим, Хайлааст, Дэнжийн мянга, 32-ын тойрог,  Мамба дацан, Дарь эх орчмыг ногоон бүс болгосноор агаарын бохирдол 15 хувь буурна гэж үзжээ.
Ногоон бүс дэх айл өрхийг шингэрүүлсэн хийн түлшинд холбох ажил энэ сараас эхэлж байна. Мөн нийтийн тээврийг цахилгаан болон шингэрүүлсэн түлшинд шилжүүлэх бөгөөд ирэх сард тендер зарлах ажээ.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жигнэсэн нүүрс, сайжруулсан түлш, хөх нүүрс, хийн түлш, грийн көүл гэхчлэн өөр өөр нэр томъёо ашиглахгүй байх, нэгдсэн нэг нэршил ашиглаж хэвшихийг албаны хүмүүст сануулав.  Мөн нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр дүнг нарийн тодорхойлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан танилцуулахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб бямба гаригт хуралдаад тардаг биш байнгын ажиллагаатай байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт штабын уялдаа холбоо, чиг үүргийг сайжруулахыг даалгалаа.
Мөн нийслэлд хэрэгжих эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхзүйн орчны зохицуулалтыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлж ажиллахыг штабын гишүүд, холбогдох сайд нарт даалгалаа.
Шуурхай штабын хуралдаан болж байна
Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын хуралдаан энэ цаг мөчид /2025.01.11/ болж байна.
Тус хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Ерөнхий сайд танилцуулгатай холбогдуулан ногоон бүс байгуулах, айл өрхийг хийн түлшинд холбох, “Эрдэнэс Тавантолгой”-н эрчим хүчний баяжуулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудал дээр тооцоо судалгааг сайтар хийж, салбар хоорондын уялдааг сайжруулан, яаралтай технологийн шинэчлэл хийх, тодорхой шийдвэрт хүрэх хэрэгтэй гэдгийг онцолж, штабын гишүүдэд үүрэг, чиглэл өгч байна.
Шуурхай штабын хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НЗДТГ-ын дарга, орлогч дарга нар болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэ Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцож байна.
Сануулахад, “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан  түүхий эд нийлүүлэх гэрээ дууссан,  “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний түүхий эдийг шинэчлэх, өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсэж байгаатай холбогдуулан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор үндсэн түүхий эдийг өөрчлөх талаар холбогдох судалгаанууд хийж буй. Тухайлбал, хагас коксон /хөх нүүрс/ шахмал түлш, Эрдэнэс Тавантолгойн ордын “0” давхаргын баяжмалаар үйлдвэрлэсэн шахмал түлш зэргийг судалсан байдаг.
Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлэх бодлого барьж буй.
Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлын зургаан хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзлэх болсон. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирсан. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих  санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөөд буй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Х 2025-01-11 203.91.115.49

чи дуугай огцор .

Avatar

Нэргүй 2025-01-11 108.61.176.147

Засаг огцор.

Avatar

Нэргүй 2025-01-11 59.153.113.238

Данх п***а зайл

Avatar

Зочин 2025-01-11 202.9.46.91

Ганц нийслэл ч биш улс орны хэмжээнд хамгийн нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой төслүүдийг эрэмблэж зөвхөн тэр төслүүддээ хөрөнгө оруулж богино хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй энэ ч хэрэгтэй төсөл тэр ч хэрэгтэй төсөл гээд бүгдэнд нь мөнгө хувиарлаад хэрэгжиж дуусдаггүй баахан төсөлтэй хамаг мөнгөө гарын сарвуугаар савируулдгаа болих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-01-11 59.153.113.192

ашиглаад сурцан балиар хогнууд нахих нь дээ.амташсан хэрээ арван гурав дахинаа гэж ард түмний бухимдлыг ашиглаад засаг огцруулж төрд гарч ирэх санаатай байна эбэгийнхэн.90 онл ашигласан тжлтал ашигласан хэлжн үеэрээ барахгүй хөрөнгөжиж авсан.одоо бас ашиглах гэж байна.ноү вар гэж балиар залуучууд турхираад байгаан бишүү.огцорлоо гэхэд мафийнхан гарч ирэх нь

Avatar

Нэргүй 2025-01-11 139.5.219.64

Гантөмөр гэж ямар ч нэмэргүй н**ш юмаа. Намынхаа хэдэн хүнийг албан тушаалд томилуулаад л байгаа мөртлөө нэг хэсгийг нь жагсаагаад л байж байна. Доржханд бас хар буруу санаатай. Ер нь хамтрах ч гэж дээ. ЕСыг хорлоод л байгаа юм биш үү.

Avatar

Нэргүй 2025-01-11 122.201.31.218

chinii Danh ch dee

Avatar

Нэргүй 2025-01-11 5.78.106.73

Та нар зайлаад огцроод өгөө зайлцгаа

Avatar

ноён 2025-01-11 59.153.113.161

хөвсгөлөөё ёонгогдёон энхамгалан сайд аа авгайгаа МУИС-аас татаж ажлаас нь гаргаж ав даа. шившиг болж дууслаа ццана чинь

Avatar

Нэргүй 2025-01-11 103.168.34.13

Гантөмөрөө чи 1990 оны үеийн ардчилал авчирсан партизанууд биднийг ингэж. үзэл санааны дайсан МАН-тай нийлж улс орноо хөгжүүлэх биш унтраах иргэдийнхээ хувийн эрх чөлөө өмчийн эсрэг хорт үйл ажиллагааны гар хөл болж гутаан доромжлохоо болиоч! Ард түмний итгэж сонгууль хийсэн хүчтэй сөрөг хүчин болооч Чадахгүй сэтгэлгүй хувийн ашиг чинь ардчиллаас Монгол улсаас илүү юм бол архиа уугаад зайлаач!!! АН-ынхаан сэрээч

Avatar

Нэргүй 2025-01-11 59.153.113.192

татвараа аваачээ .нийтийн эрх ашиг хотын эрх ашгаа нэгд тавь.жагсаж л байг.татвараа ав ав

Avatar

Haha 2025-01-11 103.168.34.151

HOHI NEE

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.40.24

чи муу х***а манж г**и хахтла хулгай шаацн улиж бн чи удахгүй угаадс цутг2лна

Avatar

Нэргүй 2025-01-11 66.181.179.47

Данхыг огцоруул

Avatar

зочин 2025-01-11 66.181.186.81

МОНГОЛЫН ИРгэДИЙН ОЛОНХИЙН САНАЛААР СОНГОГДСОН ХҮН ,Улс орноо урагшлуулахын төлөө хүч бололцоогоо дайчлан зүтгэж байгаа хүн Иргэдийн дэмжлэг хүлээж байгаа хүн, Улс оронд тогтворгүй байдал буй болгох, үймээн самуунд дэгдээх,улс орон иргэдийг хохироох хэдхэн хорон санаатнуудын хүслээр болохгүй, Санаа чинь бүтэхгүй

Avatar

Зочин 2025-01-11 103.212.116.27

автозам ашигласны татварыг 5 дахин нэмэгдүүлсэн Нямбаатарыг огцруулья. Хүмүүсийг яаж амьдар гэж бодоод байгаа малнууд вэ??? удаан тэвчихгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2025-01-11 59.153.114.72

машины татвар торгуулийг тултал нэмэх нь зөв.яваандаа машингүй УБ болгох ёстой. жилд хэчнээн хүн машины ослоор үхэж бна

Avatar

Нэргүй 2025-01-11 59.153.113.192

наад машинаа унаад хөдөө рүүгээ далд ор

Avatar

Огцороод яваад өг тайван амьдарья 2025-01-11 139.5.218.31

Огцор гэдэг ард түмний дуу хоолойг биелүүл ард түмэн Л.Оюунэрдэнэ чамд итгэлгүй болсон байна

Avatar

Нэргүй 2025-01-11 185.220.101.60

Худлаа жүжиглээд яахав дээ одоо огцороод зайгаа тавьж өг

Avatar

Tselmenkhuu 2025-01-11 203.220.137.135

худлаа шаагаад энэ тэрүүгээр явж байхынхаа оронд зайлаад өгөө

Avatar

зочин 2025-01-11 192.82.64.167

Та бүхэн өмнө нь хийгээд чадчихсан туршлагажсан /Гантөмөр, Цагаанхүү,Эрдэнэчулуун г .м/хүмүүсээр агаарын бохирдолоо шийдүүлэх нь онох байх. Ингэж тойрч сууж яриад үр дүн гардаггүй юм билээ

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.41.57

Утаа түгжрэл бол угаасаа байсныг жагч байгаа тэнэгүүд яаж мэдэх билээ. зарим нь мэдсээр байж далимдуулж жагсч байна. Засгийнгазар утааг бууруулах жүгжрэлийг бууруулах тал дээр санаачлагатай ажиллаж байгааг хүн болгон мэднэ. Улс орныг тогтворгүй байлгаж түүнд дээр дөрөөлж олж олдог хэсэг бүлэг хүмүүс улснхаа төлөө огт санаа зовохгүй юм.Мөнгөний иргэд нь ч бас адилхан. Засгийн газрыг огцруулах юм бол Ерөнхий сайдаар Чойжилсүрэн юм уу эсвэл Хүрэлбаатарыг тавихаас өөр зам байхгүй. Эдийн засагч юм

Avatar

Нэргүй 2025-01-11 103.57.93.141

золбин Данх аа зайлуулаач

Avatar

Нэргүй 2025-01-11 103.168.34.92

Zolbin danh jagsaalin suragaar shees aldaad jujig taviiassh zugeer gachigaraa hiidee zolbin hulgaichaaa chi 10 jiliin bolovsrolgui ** hulgai mongoor gadaadaas cerficate hudaldaj avchaad tom2 s***h amarbayasgalan geed nuursni hulgaich l** bandiig bas zluucl 461 achiyada

Avatar

ИРГЭН 2025-01-11 103.57.95.137

ЗГ,,,,,,,,,Огцор, Хотын дарга нэртэй *дарангуйлагч* Нямбаатар Огцор,

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.40.24

Ю.Цэдэнбал даргын бүтээж босгон улс дэлхий тэргүүлэх улс болсон бх ёстой шдэ. тэгсн юу вэ адаг.

Avatar

ганаа 2025-01-11 202.21.114.141

erunhii saiddaa ajliin amjilt husey

Avatar

Нэргүй 2025-01-11 103.57.93.141

ҮХСЭН АЦНЫХ НЬ ЕРӨНХИЙ САЙД ФСДА МИНЬ

Avatar

Нэргүй 2025-01-11 103.168.34.112

huuramch amitan

Avatar

б 2025-01-11 66.181.185.84

Здаа зүгээр л хуралдана биз дээ. Ажил хийж байгаа царайлаад амралтын өдөр худлаа шоудаад байх юм. Ер нь бол зайлбал таарна. Энэ МАН-ы здакууд 16 оноос хойш бараг 10 жил байна. Дээрдсэн зүйл бараг алга.

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.40.24

чи муу хог шаар муу бга дүр исгж дэмжцн шаажийн манж х***а атгаг арга

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.40.24

чи муу хог шаар муулж бга дүр исгж дэмжцн шаажийн манж х***а атгаг арга

Avatar

ГАЙ БОЛОХООР ЗАЙ БОЛОО!!! 2025-01-11 103.212.118.212

ЗҮГЭЭР ЗАЙЛЦАН НЬ ИЛҮҮ ДЭЭР БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2025-01-11 203.91.115.41

ЯГ ОДОО ТУЛСАН ЮМАА ШИЙДЭЭЧ. ШАЛ ХУДЛАА 5 ЖИЛИЙН ӨМНӨХ ЮМ АА ЯРИАД БАЙХ ЮМ ЁСТОЙ ШҮГЭЛДДЭГ ДАНХ ЮМ АА.

Avatar

13 хувь бидэнд мэдэгдэхгүй, хуучин машинаа гарга! 2025-01-11 66.181.164.211

Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. 13 хувь бидэнд мэдэгдэхгүй, хуучин машинаа гарга!13 хувь бидэнд мэдэгдэхгүй, хуучин машинаа гарга!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж