Б.Баярбаатарыг олон нийтийг доромжилсон гэж шийтгэсэн гэв

Б.Баярбаатарыг олон нийтийг доромжилсон гэж шийтгэсэн гэв

Б.Баярбаатарыг олон нийтийг доромжилсон гэж шийтгэсэн гэв

Сошиалд Бурханы хүү Баярбаатар нэрээр танигдсан Б.Баярбаатарыг шүүхээс 30 хоног саатуулах шийдвэр гаргасан нь олны шүүмжлэлтэй тулаад буй:. Шүүхээс түүнийг саатуулах шийдвэр гаргасан нь замын хөдөлгөөнд оролцож байхдаа зүй бус үг хэллэг хэрэглэсэнтэй холбоотой гэж мэдэгдлээ.

Энэ тухай шүүхээс “Б.Баярбаатар нь 2024 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр замын хөдөлгөөнд орлцож явахдаа олон нийтийн цахим сүлжээнд “Бурханы хүү Баярбаатар” нэртэй цахим хаягаар “Нэг муу харриер сигналдаад лай болж байна, пизда нар аа, хачин пизда, энэ муу гөлөг болно, ямар юм сууж байгаа юм билээ, ацнууд аа, ална шүү” гэх мэт хараалын үг, зүй бус үг хэллэг удаа дараа хэрэглэж, бүдүүлэг үйлдэл гаргаж хүүхэд, залуус, олон нийтийг үл хүндэтгэн танхайран, хараан доромжилсон” үйлдэл гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “Олон нийтийн газар, олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан” зөрчилд хамаарах бөгөөд дээрх зөрчлийг холбогдогч Б.Б үйлдсэн болох нь хэрэгт тусгагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдогчийн өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон, тогтоогдсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн гэлээ.

Мөн Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс тайлбарласнаар цахим орчин нь “олон хүн байршиж буй олон хүн бүхий орчин” бөгөөд цахим орчныг “олон нийтийн газар” гэж үзэх, “олон хүнийг, ард түмнийг үл тоомсорлож, олон нийтийг заналхийлсэн, бүдүүлэг үг хэллэг ихээр ашиглаж дайрч доромжилсон, хүндэтгэлгүй хандсан” үйлдэл нь “Олон нийтийг үл хүндэтгэсэн” гэх ойлголтод хамаарах тухай хэл шинжлэлийн дүгнэлт нь үндэслэл бүхий, мөн холбогдогч Б.Б-ын цахим сүлжээнд хандсан дээрх бичлэгийг 560.000 мянган хүн үзэж, 360 гаруй хүн бусадтай хуваалцсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон нь холбогдогч Б.Б нь “Бусдыг үл хүндэтгэн, олон нийтийн газарт танхайрсан” зөрчил үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Холбогдогчийн дээрх зүй бус үйлдлийг олон нийт цахим сүлжээгээр үзэж хандсан нөхцөл байдал, үйлдэгдсэн зөрчлийн шинж, хувийн байдал, холбогдогчийн зүй бус авир үйлдлээс үүсэх нийгмийн сэтгэл зүй, хандлагад учрах хор уршиг, энэ төрлийн зөрчил дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс зөрчилд холбогдогчид 30 хоногийн хугацаагаар баривчилж, 50 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 280 дугаартай “Шүүхийн шийтгэвэр”-ээр шийтгэл оногдуулж, шийдвэрлэв гэлээ.

Сануулахад, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэл оногдуулах саналтай тус шүүхэд ирүүлсэн зөрчилд холбогдогч Б.Б холбогдох 250 900 0142 дугаартай хэргийг 2025 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцсэн юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-11 59.153.112.57

1 muu g*** eniig unshij bn uu, bi chamaig ilted UK hundetgej bn.. hachin p***a za lalalraa za namaig barij horino uu. bi huvtsasaa beldchihllee.

Avatar

Нэргүй 2025-01-11 139.5.218.249

мэдрэл үг хэллэгтэй олон нийтийг хэл амаар доромжилсон хоосон сагсуу гар санагдсан шүү. олон нийтийн сүлжээг зоргоороо тэгж ашиглахгүй ээ Шүүхийн шийдвэр зөв байлаа.

Avatar

ЗОЧИН 2025-01-11 103.57.95.51

Асуудалтай хүн харагдсан. Сургууль соёлоор явсан хүн ийм байхгүй дээ.Ёс ёмбогор төр төмбөгөр гэж бий. Галч хийж байсан хүн төрийн эрх барьж болохгүй гэж орилоод байгаа болжморын тархитай жижигхэн хүнэнцэр Юмуирдуламаас долоон дор жинхэнэ Сэтгэцийн эмнэлэгийн байнгын хүн харагдсан. 30 х баривчлаад шууд шар хад.ГҮЙЦЭЭ!!

Avatar

Э 2025-01-11 122.201.31.27

ийм мэдрэл муутай юмыг хүмүүс хөөргөөд байх юмаа энэ хүн бол яагаад ч эрүүл хүн биш өвчин юм дах

Avatar

Нэргүй 2025-01-11 202.126.88.149

Шүүхийн вэбсайт ямар хүмүүсийн шүүх хурлыг интернетээр зарлаж, ямар хүмүүсийн шүүх хурлыг нуун далдалж байна вэ?

Avatar

Түүх ч 2025-01-11 66.181.183.96

Хүнд дүргүй байж болно, хэл амаар хүнийг хэтэрхий доромжлох зохисгүй үг хэллэг олны газар хэлэх яав ч болохгүй тул зөрчлийн хуулиар арга хэмжээ авах нь зөвөө, амаар гарч буй хийгээ гаргах газраа гаргаж бай гэж зөвлөхөөр байна даа

Avatar

Өвгөн Балдан 2025-01-11 139.5.219.33

Сэлэм Тогмид төрийн ордонд б** гаргаад сахилгад сууж байсан биз дээ. Олиггүй муу үгээр бусдыг доромжилсон бол цээрлүүлэх л хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-01-11 103.212.117.76

Эрх чөлөөг боймлогч Oюунэрдэнэ

Avatar

Нэргүй 2025-01-11 103.212.119.119

Солиорол бусдын эрхэнд халдаж үг хэлээр доромжлох нь гэмт хэрэг

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.40.21

Дарангуйлал

Avatar

Нэргүй 2025-01-11 5.78.78.216

Аль хэдийн ирчихсэн байнаа хө

Avatar

Нэргүй 2025-01-11 66.181.160.114

ийм балай шахуу залхуу ажилгүй юмнуудыг баривчлилж албадан барилга дээр ажлуулж ор хоолны зардалыг нь төлүүлж байх хэрэгтэй новшнуудыг

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.41.57

Өнөө цагийн Монгол хүний ёс суртахуун хүмүүжил ийм болсон. Үүнд гайхаад байх юм огт алга. Үүнээс ч долоон дор юм зөндөө байнаа. Ардчилал хүний эрх нэрийн дор юу ч хийж яаж ч байсан бусдада хамаагүй гэж ярьцгаадаг. Түүнийг нь нийгэм хүлээж авдаг. Монголын нийгэм мөхөл рүүгээ явж байх шиг санагддаг. Бид бусад улс шиг Өөрийн орноо авч явж чадахгүй болсон байна.

Avatar

Нэргүй 2025-01-11 103.212.119.205

Маанаг орк

Avatar

Зочин 2025-01-11 202.126.89.210

Одоо Шорон шаачлаа гээл солиорцгоох юм. Соц үеийн АИХ ын. 111 р зарлиг гарч жижиг танхай согтуу гэх мэтийн зөрчлийг 30 хүртэл хоногоор баримчилж ажил хийлгэдэг байлаа. Энэ чацгануудаар гудамж цэвэрлүүлээч

Avatar

Сошиал хэрэглэч 2025-01-11 202.126.89.122

Зөв шдэ. Эзэн биегүй гэх нэрийдлээр бохир үг дураараа хэрэглэж, танхайрдаг байсан.

Avatar

Зочин 2025-01-11 76.220.74.140

Хэлэх хэлэхгүй үгээр хүмүүсийг маш их доромжилсон доо. Зохих шийтгэлийг нь өгөх нь зөв

Avatar

зочин 2025-01-11 203.217.139.240

Ийм хүмүүсийг зохих хуулийн дагуу арга хэмжээ авах нь зөв. Энд бол хүний эрх хамаагүй юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-11 103.212.119.119

Бусдын эрхээр чиний эрх хязгаарлагдана гэдгийг ойлгуул энэ эргүү дагзанд

Avatar

Нэргүй 2025-01-11 139.5.219.64

Эргүү юм байх чинь билээ, одоо яахав дээ. Ярьж хэлж байгаа нь авах юмгүй, ийм хүмүүсийг өмөөрөөд нэмэргүй ээ

Avatar

ХУУРАМЧ ЖАГСААЛ 2025-01-11 202.126.88.149

ЗГ Огцруулахыг ДЭМЖИХГҮЙ !!! Энэ ХУУРАМЧ ОРГАНИК БИШ ЖАГСААЛ

Avatar

Нэргүй 2025-01-11 59.153.113.232

BOOBN XXNO80955877ANUSDI

Avatar

Нэргүй 2025-01-11 180.0.11.247

Сэтгүүлчийн өнцөгөөс шүүмжлэл байхгүй санагдлаа.

Avatar

Нэргүй 2025-01-11 66.181.191.143

odoo buh huuhduudiig 30 hohg eelj daraallaar n bari chlah yum bainadaa.

Avatar

Нэргүй 2025-01-11 66.181.191.172

Олон нийтийн газар битгий хэл төрийн ордонд хүн зодсон хүрэлсүх ямар шийтгэл хүлээсэн бэ,,,,,

Avatar

Нэргүй 2025-01-11 103.212.119.148

Сургамж болно. Үзэл бодлоо зүгээр энгийн үгээр илэрхийлж болно доо.

Avatar

з 2025-01-11 202.9.46.142

сошиалд энэ мэт үйлдэл гаргагсдыг хашраах цаг аль хэдийн болсон зөв.

Avatar

Нэргүй 2025-01-11 202.126.89.156

х*******н эсрэг алдарт тэмцэгчид БНХАУ хар тамга дарсан байсныг өөрөө мэдээд их цочирджээ. Уг нь бүр баярлах байх гэж бодсон хүмүүс үүнд нь бас цочирдоод байгаа аж.

Avatar

Нэргүй 2025-01-11 203.98.76.176

Зөв суулгах хэрэгтэй

Avatar

иргэн 2025-01-11 66.181.191.193

Хараалын үг хэлж болохгүй

Avatar

Нэргүй 2025-01-11 12.75.46.33

Төрийн ордон дотор хүн зодож болно биз ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж