СЗХ Жолоочийн даатгалын итгэлцүүрээ хүчингүй болгов

СЗХ Жолоочийн даатгалын итгэлцүүрээ хүчингүй болгов

СЗХ Жолоочийн даатгалын итгэлцүүрээ хүчингүй болгов

Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ нь Жолоочийн даатгалын итгэлцүүрийг өнгөрсөн оны аравдугаар сард шинэчлэн тогтоож 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхлээд байсныг Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хүчингүй болгосныг өчигдөр мэдэгдсэн. Энэ үйл явдалтай холбогдуулж, СЗХ шинэчлэн баталсан зохицуулалтаа хүчингүй болгожээ. Мөн шинэ зохицуулалт хэрэгжсэн 10 хоногийн хугацаанд Жолоочийн даатгал хийсэн иргэдийг даатгалын гэрээндээ өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанидаа гаргахыг сануулаад байна. СЗХ энэ талаар дараах тайлбар хийжээ.

Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульчилсан. Уг даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой. Дээрх хуульд тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч даатгалын суурь хураамж 12.500-53.000 төгрөг байхаар зааснаас гадна даатгуулагчийн нас, туршлага, тээврийн хэрэгслийг ашиглах байршил, даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, гэрээний хугацаа, тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо, тээврийн хэрэгслийн зориулалт, даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал, чиргүүлтэй эсэх зэргээс хамаарч уг суурь хураамжийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх, эсхүл хорогдуулан тооцохоор зохицуулсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор холбогдох журмыг шинэчлэн 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх, мөн зам, тээврийн осол гаргаж, нөхөн төлбөр удаа дараа авсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг зэргээс хамаарч хураамжийн хэмжээ өндөр тооцогдох, жолоодох этгээдийн тоо тодорхой, зам, тээврийн осол гаргадаггүй, хариуцлагатай жолоочийн хураамжийн хэмжээ багаар тооцогдох, түүнчлэн хөдөлгүүрийн багтаамж 1000 хүртэл, байгаль орчинд ээлтэй цахилгаан болон бусад тусгайлсан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд хураамжийн хэмжээг тодорхой хувиар бууруулах боломжтой зохицуулалтыг тусгасан байсан. Өнгөрсөн оны байдлаар жолоочийн нэр дурдаж даатгуулсан даатгалын гэрээ нь нийт гэрээний 35 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний 10 хоногийн тоон мэдээнээс харахад нийт даатгалын гэрээний 92 хувьд хүрсэн байгаа нь жолооч нарын хариуцлагатай байдлыг үнэлэх, даатгалын хураамжийг бодитой тогтоох боломж бүрдсэн болно. Энэхүү 10 хоногийн хугацаанд нийт байгуулсан гэрээний 80 орчим хувь буюу 7638 гэрээг жолоочийн нэр дурдаж, хувь хүн байгуулсан байх ба дундаж хураамжийн хэмжээ нь 57139 төгрөг байна. Жолоочийн даатгалын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг харгалзан 2018-2024 оны хооронд даатгалын хураамжийн хэмжээг тооцож байсан итгэлцүүрийн зохицуулалтыг хэвээр үлдээж, дээрх шинэчилсэн зохицуулалтыг хүчингүй болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа.

Иймд 2025 оны нэгдүгээр сарын 01-09-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн иргэн, хуулийн этгээд нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанид хандан гаргах эрхтэй болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-11 202.9.40.24

уих зг үүрлсн эндүрч толгойд шаацн өлөн хулгайч түрүүний бөөс х***а манж жингрүүдрийг үмхиы х***а манж амьдралру далд ор2лж. Дуусга.

Avatar

Нэргүй 2025-01-11 103.57.92.100

Яасан мал юм бэ? Эхний 10 хоногт нь олон жолоочтой бол өндөр даатгал төлөх журам үйлчлэхээр байсан учраас ганц жолоочтой даатгуулах гэрээний хувь 92%-д хүрсэн байна. Одоо наад журмаа цуцлахаар чинь буцаад олон жолоочтой даатгуулагчийн тоо буцаад хуучин шигээ нэмэгдэнэ ш дээ.

Avatar

Зочин 2025-01-11 202.9.46.91

Ямар нэг ажил хийхдээ эхэлж сайн судлаад дараа нь ард иргэдийн саналыг аваад, дараа нь яг юу хийх гэж байгаагаа үзүүлэн таниулах материал ашиглаж мэдээллийн хэрэгслэлүүдээр тайлбарлаад тодорхой хугацааны дараа хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй гэнэт гэнэт ямарч үндэслэлгүй утгагүй шийдвэр гаргаад л тэрийгээ дор нь хүчингүй болгоод байдаг байж таарахгүй. Чадвартай боловсон хүчин төрд ажилладаггүй нь эндээс харагдаж байна.

Avatar

ХУУЛЬЧ 2025-01-11 202.9.46.29

САНХҮҮГИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРОО УЛС ТӨР,,,,НИЙГМИЙН МЭДРЭМЖ МУУТАЙГИЙН ШИНЖ . ,,,,ҮҮНЭЭС ҮЗЭХЭД ЭНЭ БАЙГУУЛЛАГАД ЯМАР ХҮМҮҮС АЖИЛЛААД БАЙГААГ УЛСЫН ИХ ХУРАЛ ШАЛГАЖ ТОГТООХ УЧИРТАЙ .,,,,, ,,,,ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА ГИШҮҮДИЙГ ТА НАР ТОМИЛДОГ ГЭЖ ОЙЛГОСОН ШҮҮ ..

Avatar

Арчи 2025-01-11 66.181.190.75

хог шаарууд л ажилладагдаа

Avatar

Хотын уугуул иргэн 2025-01-11 66.181.178.19

Юунч олон долоон юм нуршдаг юм. Хүнийг насаар ялгаварлан гадуурхсан журам гээч юм батлуулж Үндсэн хууль зөрчсөн байж. Ухаандаа 18-25 насныхан, мөн 60-аас дээш насныхан 700,000 төгрөгийн даатгал төлөх ёстой гэнээ. Бусад насныхан бага даатгал төлөх юм гэнэ. Учир нь, тэл аваар осол хийдэггүй гэж тэр СЗХ-ны пяздукнууд үзэж буй гэнэ.

Avatar

Нэргүй 2025-01-11 103.212.119.205

Шийтгэл давхардуулахгүй гэдэг хууль яах уу

Avatar

Нэргүй 2025-01-11 66.181.179.197

Alivaa asuudliig shiidehdee huuli durmee barimtalj bolovsruulj baigaach. Irdeiin setgel zuigeer unagaj baih. Huliin zuvluh baidaggui yum uu novshiin ergej butssan medleg doroi ajiltnuudaar duursen

Avatar

Зочин 2025-01-11 202.179.26.232

СЗХ нийтийн эрх ашгийг зохицуулагч байгууллагуудынхаа эрх ашгиас дээгүүр тавих хэрэгтэй. Зохицуулагч байгууллагууддаа давуутай үйлчлэх шаардлагагүй. Нийт иргэдийн олонхийн эрх ашгийг бодох Төрийн байгууллага шүү

Avatar

ds 2025-01-11 103.145.234.32

muu sain p***a nar zgr l togolood baina da

Avatar

Иргэн 2025-01-11 103.212.118.149

Яаж ч бодсон СЗХ зөв л итгэлцүүр тогтоосон байна. Алтангэрэл мал худлаа попрохоо болиоч. Осол гаргаагүй хариуцлагатай жолооч бага, хэд хэдэн осол гаргасан жолооч их төлөх нь зөв зүйл биз дээ. Хүнийг ялгалаа ч гэх шиг.

Avatar

Нэргүй 2025-01-11 66.181.191.143

mongoldoo l bai. mongold sevgui mashin baidagguig anzaarsan uu. deer n ene bol alban jurmiin daatgal. hussen huseegui hucheer hiilgedeg. Olon jil daatgal tuluud 1 ch udaan daatgal avch baigaagui humuus diilenh baidag yum. daatgal yum deer l togdog. hervee aahiggui baisan bol ene Olon daatgaliin kompaniud yah amidraad baih ve. harin ch daatguulagchiin erh ashigiig hamgaalaan huuli gargah heregtei. ene tsever lobby

Avatar

Хцс 2025-01-11 59.153.87.54

орон гаран авгай шиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж