Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ нь Жолоочийн даатгалын итгэлцүүрийг өнгөрсөн оны аравдугаар сард шинэчлэн тогтоож 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөж эхлээд байсныг Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хүчингүй болгосныг өчигдөр мэдэгдсэн. Энэ үйл явдалтай холбогдуулж, СЗХ шинэчлэн баталсан зохицуулалтаа хүчингүй болгожээ. Мөн шинэ зохицуулалт хэрэгжсэн 10 хоногийн хугацаанд Жолоочийн даатгал хийсэн иргэдийг даатгалын гэрээндээ өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанидаа гаргахыг сануулаад байна. СЗХ энэ талаар дараах тайлбар хийжээ.
Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулахаар хуульчилсан. Уг даатгал нь зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготой. Дээрх хуульд тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч даатгалын суурь хураамж 12.500-53.000 төгрөг байхаар зааснаас гадна даатгуулагчийн нас, туршлага, тээврийн хэрэгслийг ашиглах байршил, даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ, гэрээний хугацаа, тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо, тээврийн хэрэгслийн зориулалт, даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал, чиргүүлтэй эсэх зэргээс хамаарч уг суурь хураамжийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх, эсхүл хорогдуулан тооцохоор зохицуулсан.
Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 493 дугаар тогтоолоор холбогдох журмыг шинэчлэн 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхлэх, мөн зам, тээврийн осол гаргаж, нөхөн төлбөр удаа дараа авсан, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг зэргээс хамаарч хураамжийн хэмжээ өндөр тооцогдох, жолоодох этгээдийн тоо тодорхой, зам, тээврийн осол гаргадаггүй, хариуцлагатай жолоочийн хураамжийн хэмжээ багаар тооцогдох, түүнчлэн хөдөлгүүрийн багтаамж 1000 хүртэл, байгаль орчинд ээлтэй цахилгаан болон бусад тусгайлсан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд хураамжийн хэмжээг тодорхой хувиар бууруулах боломжтой зохицуулалтыг тусгасан байсан. Өнгөрсөн оны байдлаар жолоочийн нэр дурдаж даатгуулсан даатгалын гэрээ нь нийт гэрээний 35 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний 10 хоногийн тоон мэдээнээс харахад нийт даатгалын гэрээний 92 хувьд хүрсэн байгаа нь жолооч нарын хариуцлагатай байдлыг үнэлэх, даатгалын хураамжийг бодитой тогтоох боломж бүрдсэн болно. Энэхүү 10 хоногийн хугацаанд нийт байгуулсан гэрээний 80 орчим хувь буюу 7638 гэрээг жолоочийн нэр дурдаж, хувь хүн байгуулсан байх ба дундаж хураамжийн хэмжээ нь 57139 төгрөг байна. Жолоочийн даатгалын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэх шаардлагыг харгалзан 2018-2024 оны хооронд даатгалын хураамжийн хэмжээг тооцож байсан итгэлцүүрийн зохицуулалтыг хэвээр үлдээж, дээрх шинэчилсэн зохицуулалтыг хүчингүй болгох шийдвэрийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргалаа.
Иймд 2025 оны нэгдүгээр сарын 01-09-ний өдрийг дуусталх хугацаанд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн иргэн, хуулийн этгээд нь даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтээ тухайн даатгалын компанид хандан гаргах эрхтэй болно.
ds 1 минутын өмнө 103.145.234.32
muu sain p***a nar zgr l togolood baina da
Иргэн 1 цагийн өмнө 103.212.118.149
Яаж ч бодсон СЗХ зөв л итгэлцүүр тогтоосон байна. Алтангэрэл мал худлаа попрохоо болиоч. Осол гаргаагүй хариуцлагатай жолооч бага, хэд хэдэн осол гаргасан жолооч их төлөх нь зөв зүйл биз дээ. Хүнийг ялгалаа ч гэх шиг.
Хцс 2 цагийн өмнө 59.153.87.54
орон гаран авгай шиг