UFC Undisputed 2010-ыг PSP-гээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

UFC Undisputed 2010-ыг PSP-гээр тоглоно

Энэ жилийн тавдугаар сард тоглоомчдын гар дээр очиж байсан UFC Undisputed 2010 хэмээх спорт, бие хамгаалах урлагийн төрөлд хамаарагдах тоглоомын Playstation Portable буюу PSP платформ дээрх хувилбар маргаашнаас худалдаанд гарч эхлэх нь. Гар тулааны төрлийн тоглоомуудаас хамгийн сүүлийн үеийн нүүр царай болоод буй тус тоглоом нь ийнхүү персонал компьютераас бусад бүх тоглоомын платформууд дээр тоглогдох боломжтой боллоо.

Тус тоглоом нь 2007 оноос хойш цувралаар гарч буй бөгөөд зодооны урлагийн гурван ч төрлөөр таван жингийн ангилалд 100-гаад тулаанчдаас сонгон хүч үзэх боломжтой. Тэд бүгд тулааны ертөнцөд алдаршсан цуутай зодоончид гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж