АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин уулзахаар төлөвлөж байна гэж мэдэгдлээ. Трамп Флорида мужийн Палм Бич дэх Мар-а-Лаго амралтын газартаа Бүгд найрамдах намын захирагчидтай уулзах үеэрээ "Тэр уулзахыг хүсч байна. Бид үүнийг хэлэлцэж байна" гэжээ.
Трамп 2022 оны хоёрдугаар сараас хойш анх удаа Путинтэй уулзах тухай мэдэгдэж буй. Гэсэн хэдий ч шинээр ирэх ерөнхийлөгч гал зогсоох эсвэл энхийн хэлэлцээр хийх тухай "Би нэг өдрийн дотор дайныг зогсооно" гэдгээс өөр тайлбар, төлөвлөгөө танилцуулаагүй байдаг. Түүний хувьд ерөнхийлөгч Жо Байдены Украинд үзүүлж буй тусламжийг шүүмжилж, АНУ ирээдүйд "NATO"-тэй холбоотой байхад эргэлзэж буйгаа илэрхийлсэн юм.
Вашингтоны хувьд 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд 65 тэрбум гаруй ам.долларын цэргийн тусламж үзүүлж, хамгийн том дэмжигч байв. Трамп мөн Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг байнга шоолж, түүнийг "худалдагч" гэж тодорхойлсон бөгөөд түүний тухай байнга ярьдаг.
Нэргүй 1 минутын өмнө 103.212.117.150
Зеле тэгээд яахийн ?
Нэргүй 46 минутын өмнө 202.9.40.7
Путинд долигнодог гар ш дээ
ЗОЧИН 1 цагийн өмнө 203.91.115.50
ХӨГИЙН АЛИАЛАГЧ ТРАМП ПУТИНЫ БӨ ГСИЙГ ДОЛООХ БАЙХ ДАА.
Нэргүй 2 цагийн өмнө 78.246.60.242
Адгийн хөрш задарвал Монголд маш хэрэгтэй
Нэргүй 2 цагийн өмнө 178.174.229.45
OROSIIG 1 MUSUN DARJ AVNAA HU TRUMPIIN ZUV ODOO L USTGAJ AVDAG TSAG
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.191.64
Шал эсрэгээрээ эргээд Оросыг доройтсон дээр нь няц дарах бодлого явуулбал яана ?!
АНУ-ын Оросын талаар баримтладаг улс төрийн стратегий н үүднээс авч үзвэл ийм магадлал их өндөр шүү !