Украинд дайн үргэлжилж байгаа энэ үед ОХУ-ын дээгүүр нисэх нь иргэний агаарын хөлгүүдэд "өндөр эрсдэл" учруулж байгааг Азербайжаны агаарын тээврийн нисэх онгоцны осол харуулж байна гэж Европын холбооны нисэхийн аюулгүй байдлын агентлаг /EASA/ мэдэгдэв. "EASA" аюулгүй байдлын эмхэтгэлд "Одоо үргэлжилж буй мөргөлдөөн нь цэргийн зохицуулалтын доголдол, аюулыг буруу таньснаас шалтгаалан иргэний агаарын хөлөг ОХУ-ын агаарын орон зайд санамсаргүйгээр оногдох эрсдэлтэй" гэж мэдэгджээ.
Мөн тус агентлагаас Оросын баруун хил дээгүүр нисэхээс зайлсхийх зөвлөмжийг гаргасан байна.
Дашрамд дурдахад, ЕХ-ны агаарын тээврийн компаниудыг ОХУ өөрийн агаарын орон зайгаар нисэхийг хориглосон. Харин Хятад, Турк, Персийн булангийн орнууд болон бусад орны агаарын тээврийн компаниудыг нислэг үйлдэхийг зөвшөөрсөн хэвээр байна.
Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев өнгөрсөн сард мэдэгдэхдээ, Казахстанд осолдож, 38 хүн амиа алдсан агаарын тээврийн нисэх онгоцыг ОХУ-ын Грозный хотын дээгүүр нисэж байхад нь шууд буудсан гэсэн юм. Үүнийг ОХУ тайлбарлахдаа Украины нисгэгчгүй онгоцыг няцаах гэж оролдох үед агаарын довтолгооноос хамгаалах системүүд идэвхтэй ажиллаж байсан гэсэн ч шууд Азербайжаны онгоцыг буудсан гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй.
Улмаар Украины пуужин болон нисгэгчгүй онгоцнуудын эсрэг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем ажиллаж байгаа явдал нь олон улсын томоохон нисэх компаниудыг нислэг үйлдэхэд шууд нөлөөлж болзошгүй гэж "EASA" тайлбарлаж буй.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.64
Улаан Оросууд буруугаа хүлээнэ гэж санасны гарз, тэд чинь хүн шиг улс биш шүү дээ ! Иэлзээд л, гөрдөөд л бна!!!