Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах зорилгоор анх экспортыг дэмжиж, импортыг орлох төслүүдэд урт хугацаатай, хямд хүүтэй зээл олгохоор Хөгжлийн банкийг байгуулснаас хойш чамгүй олон сорилт бэрхшээлийг туулж яваа. Нэн ялангуяа 2017 онд УИХ-аас Хөгжлийн банкны тухай хуулийг өөрчилж, арилжааны банкуудтай адил бие даан зээл олгохоор болгосон нь алдаа байсныг улс даяараа харсан, ойлгосон.
Тиймээс хөнжлийн гэх нэр хоч авах хүртлээ эрсдэлд орсон Хөгжлийн банкийг шинэчлэх том үүрэг даалгавартайгаар УИХ-ын гишүүн З.Нарантуяаг тус банкны гүйцэтгэх захирлаар томилсон нь мэргэжлийн томилгоо байв.
Нийт актив нь 2.3 тэрбум төгрөг, үүний 57.3 хувь нь чанаргүйд тооцогдож, эрсдэлтэй нөхцөлд байгаа Хөгжлийн банкийг Экзим банк болгох цогц шинэчлэлийг Засгийн газраас эхлүүлжээ. Тус гүйцэтгэх захирал З.Нарантуяа шинэ стратеги нь Хөгжлийн банкийг импорт, экспортын банк болгох зорилт.
2020 оны дуулиан, шуугианаас болж Хөгжлийн банк гадаад талдаа нэр хүндээ алдсан. Тиймээс эхний ээлжинд Хөгжлийн банкны зорилгыг тодорхойлж, хөрөнгө оруулагчдад итгэл олгохын тулд хууль, тогтоомжроо өөрчлөх шаардлагатай байгаа аж. Учир нь, Засгийн газрын бодлого, Хөгжлийн банктай уялдаа нэг байх ёстой, ингэж байж л экспортыг дэмжих, импортыг орлох төсөл хэрэгжих болно.
Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөртөө 14 “М” төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Тиймээс Хөгжлийн банк арилжааны банкуудтай өрсөлдөн жижиг зээл олгохгүй, Монгол Улсын хөгжил хувь нэмэр оруулах экспортыг дэмжсэн том төслүүдээ дэмжин ажиллах юм байна. Өнөөдрийн хувьд арилжааны банкуудын нийт зээлийн багцын 95 хувийг импортын санхүүжилт, тавхан хувийг экспортын санхүүжилт эзэлж байна. Энэ нь Монголын эдийн засагт экспортыг дэмжсэн зээл нэн чухал гэсэн үг.
Монгол Улсын экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тиймээс экспортыг дэмжсэн зээл олгох нь эдийн засгаа солонгоруулах том зорилготой аж. Хөгжлийн банк цаашдаа экзим банкны зарчмаар гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран сэргээгдэх эрчим хүч, дулаан, дэд бүтцийн төслүүдийг санхүүжлүүлэх юм байна.Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учралын байр суурь нь “Хөгжлийн банкинд менежментийн цогц шинэчлэл хийгээд импорт, экспортын банк болгож өөрчилнө” гэх үг.
Хөгжлийн банкинд тулгамдсан бас нэг асуудал нь хүний нөөц. Тэр тусмаа төсөл дээр ажилладаг боловсон хүчин Монголд дутмаг. Энэ чиглэлээр залуусыг бэлтгэж, хүний нөөцийн хувьд ч том шинэчлэлт хийх аж.
Тиймээс ээлжинд хуулиа шинэчлэх, хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татах, гуравдугаар хүний нөөцөө бэлтгэхээр төлөвлөсөн байна. Дээрх менежментийн цогц шинэчлэлийг хийснийхээ дараа Хөгжлийн банк 2025 онд II улирлаас төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж эхлэх гэнэ. Гэхдээ санхүүжүүлэх төслүүдийнхээ үр ашиг, зах зээл гээд бүгдийг нь сайтар судлах аж. Төсөл хэрэгжүүлэгчийг хариуцлагажуулж, авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулахаас сэргийлж төсөл нь эдийн засгийн үр ашигтай байхаас гадна төслийг санаачлагч тухайн төслийнхөө санхүүжилтийн багадаа 15 хувийг гаргах чадвартай байх шаардлага тавих гэнэ.
Гэх мэтчилэн Хөгжлийн банк шинэ стратеги, шинэ соёл хандлагаар ажиллана. Мөн шилэн ажиллана гэдгээ гүйцэтгэх захирал З.Нарантуяа амлаж байна. Түүний гол амбиц нь “Хууль дүрэмд үйлчилдэг, эрсдэлгүй удирдлагын тогтолцоог бүрэн нэвтрүүлсэн, эрүүл засаглалтай банк болгоно”…гэх үг юм.
Б.БАТ
Зочин 1 цагийн өмнө 59.153.112.230
Анх Хөгжлийн Банкийг байгуулж байх үед Болормаа гэж авгай хамаатан садан, найз нөхдийнхөө хүүхдүүд, улс төрчдийн хүүхдүүдээр дүүргэсэн дээ. Тийм ч учраас энэ банк 10 гаруй жил өөдлөсөнгүй. Энэ банкинд 35-аас доош насны залуусын банк байх ёстой гэж тэр бантангаа зөвтгөж байсан…
Зочин 1 цагийн өмнө 66.181.161.58
Нарантуяад амжилт хүсье. сайн ажиллаарай.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.177.136
Зоригтой бүсгүйд амжилт хүсье?
Нэргүй 2 цагийн өмнө 202.9.40.228
Хүний идээд хоосолчихсон юман дээр орох хэрэггүй. Гэмт хэргийн ул мөр балласан хэрэгт орно
Нэргүй 2 цагийн өмнө 27.123.212.86
Төслийн үнэлгээ хийдэг мэргэжлийн багтай аутсорингоор хамтран ажиллуулж төслийн гүйцэтгэлд хяналт тавьдаг supervisor-ийн үүргийг 3-гч талаас тавьж хамтран ажиллаарай Нараа
Нэргүй 3 цагийн өмнө 59.153.115.76
Соц эмээ хэзээ өөрчлөгдөх бол
Нэргүй 3 цагийн өмнө 103.57.93.84
харин ч зөв хүнийг захирал болгожээ манай АН ын сайхан боловсролтой эмэгтэйчүүдийн нэг дээ Батчимэг талийгаач Хулан Уянга Нарантуяа гээд сайхан эмэгтэйчүүд бий шүү та нарыг хүндэлж явдаг одоо зөв хүмүүс өөрийн ажлаа хийх цаг нь ирсэн
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.228
Дампуурцан банкны захирал боож яадгийн. Хурдхан илсэн уусан МАН д нь ажлаа өгчих
Санал 4 цагийн өмнө 202.55.188.120
Эбид баахан шилжүүлээд зугтав