Нигерийн 600 гаруй цагаачийг албадан гаргажээ

Нигерийн 600 гаруй цагаачийг албадан гаргажээ

Нигерийн 600 гаруй цагаачийг албадан гаргажээ

Нигерийн 600 гаруй хүнийг Ливиэс албадан хөөж, эх нутагт нь буцаасан байна. Ачааны машинаар хэд хэдэн удаа зөөсөн энэхүү ажиллагаа нь Ливийн цагаачдын эсрэг явуулж буй томоохон ажиллагаануудын нэг юм. Тодруулбал, өнгөрсөн амралтыг өдөр Нигерийн Диркоу цөлийн хотод 613 хүнийг аваачсан болохыг Олон улсын цагаачлалын байгууллага (ОУОХ) баталсан. Эдгээр хүмүүсийг Ливийн эрх баригчид өнгөрсөн хугацаанд баривчилсан бөгөөд дийлэнх нь хөдөө аж ахуй, барилга, жижиглэн худалдааны чиглэлээр ирсэн цагаач юм.

Мөн зарим нь Ливи улсыг Европт хүрэх гарц болгон ашиглахыг оролддог.

Энэхүү ажиллагаа нь Европын Холбооны цагаачлалыг хянах томоохон хүчин чармайлтын нэг гэж ажиглагчид үзэж байна. Учир нь Ливи зэрэг орнууд өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлдэгтэй холбоотой байж магад гэж тайлбарлаж буй. Гэвч бөөнөөр нь албадан гаргаж буй нь цагаачдын нөхцөл байдал, хүний эрхийг нь зөрчдөг гэж хүний эрхийн байгууллагууд маргадаг билээ. Ливи улсын хувьд цагаачид хүчирхийлэл, мөлжлөгт өртөж, цагдан хорих лагерьд хоригдох тохиолдол элбэг юм.

Сахарын цөлийг даван Ливиэс Нигер хүртэл аялах нь ялангуяа өвлийн улиралд аюултай байдаг.

Цаг агаарын хатуу ширүүн нөхцөл байдалд цагаачдыг ачааны машинаар тээвэрлэснээр гэмтэж бэртэх тохиолдол олон гардаг байна. Уг асуудалд НҮБ-ын дүрвэгсдийн агентлаг санаа зовж буйгаа илэрхийлж, хамгаалалт шаардлагатай байж болзошгүй цагаачдад туслахад бэлэн гэдгээ мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж