Нийслэлийн ИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд 3 үндсэн шаардлага байж болно. Замын санд төвлөрсөн бүх хөрөнгийг авто замын засвар, арчлалтад зарцуулахаар Авто замын тухай хуульд заасан байдаг. 2024 он хүртэлх байдлаар ойролцоогоор 18-20 км замыг засах боломжтой байсан. Гэтэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт урт 1200 гаруй км. Жилд 18-20 км зам засна гэхээр нийт замын 1.5 хувийг засаж, үлдсэн 98 хувьд ямар нэгэн байдлаар засвар арчлалт хийгдэхгүй үлддэг байсан. Мөн 10 жил болоод авто зам дээр их засвар хийгдэх шаардлагатай болоход хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас замын чанар буурах нөхцөл үүсдэг. Цаашид энэ байдал сайжирна.
ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 2 ТӨРЛИЙН ҮНДСЭН СТРАТЕГИ ХЭРЭГЖҮҮЛДЭГ
Энгийнээр тайлбарлавал, good road first буюу сайн замыг сайнаар нь явуулах эсвэл муу замаа түрүүлж засах гэсэн 2 стратеги байдаг. Хэрвээ муу замаа түрүүлж засах стратегийг барьж байгаа бол хамгийн муу стратегийг барьж байна гэсэн үг. Харин анхнаас нь сайн зам бариад сайн чигээр нь арчилж, насжилтыг уртасгаад явах нь урт хугацаандаа харьцангуй бага буюу 40 хувиар бага зардал зарцуулах боломж бүрдүүлдэг. Өмнө нь замын санд төвлөрч байгаа хөрөнгөөр зайлшгүй шинэчлэх шаардлагатай замаас эхэлж засдаг байсан. Хэрвээ цаашид хуучин зохицуулалтаар яваад байвал авто замын чанар улам буурах байсан.
Бид 2024 онд 162.3 км авто замыг засварласан. Сүүлийн 4 жилд нийт 200 гаруй км гол гудамж, замуудад засварын ажил гүйцэтгэсэн. Цаашид ч хийх ажлын төлөвлөгөө их бий. Төлөвлөгөөний дагуу эдгээр замын засвар шинэчлэлтийг шахаж төлөвлөж, гүйцэтгэснээр авто замын чанарын үзүүлэлтийг 80 хувиас дээш барих төлөвлөлттэй байна.
Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн авто зам ашигласны төлбөрт жилд 20 мянган төгрөг буюу км тутамд 3 төгрөгийн татвар төлдөг байсан. Энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага, харин манай улстай адил зохицуулалттай орнуудаас 90 дахин бага төлбөр юм. Дүгнээд үзэхээр, авто замын засвар арчлалтын байдал болон ойролцоо орнуудтай харьцуулахад ч тэр авто зам ашигласны төлбөр нэг км тутамд гурван төгрөг байсныг 15 төгрөг болгож байна гэсэн үг. Жишээлбэл, жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлнө.
Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд уг төлбөрийн систем бий болсон. Үүнээс хойш авто замын ажлын үнэлгээ, материал, технологийн үнэлгээ, төсөвт өртөг зэргийг хэрхэн өссөнтэй харьцуулахад хуучин төлбөрийн систем авто замын ажлын чанарт тохирохгүй нөхцөл байдалтай байна.
Авто зам ашигласны төлбөрийг тухайн жилдээ багтаан олон төрөлт байдлаар цахимаар болон арилжааны банканд хандаж, төлөх боломжтой. 2024 оны төлбөрийг төлж амжаагүй бол хуучин зохицуулалтаар төлнө" гэв.
Нэргүй 3 цагийн өмнө 202.55.188.81
болж л бн.мөнгөтэй болоод л машин унаж байгаа бз.автуус ч хөдөлж чадахаа больлоо
Нэргүй 2025-01-10 66.181.180.121
Яах гэж тэр олон тэрбумаар RFID уншигч төхөөрөмжүүд тавьсан юм бээ. Тэрүүгээрээ хэн хэдэн км явж байгааг тогтоогоод төлбөрөө аваач. Машинтай ч нэг их унадаггүй хүмүүст хохиролтой л шийдвэр байна
Нэргүй 2025-01-10 202.55.188.103
хотын төвийн ядаж 4км радиуст машингүй бүс бий болгох хэрэгтэй хотын төвийнхөн машинаар яадгын тэгж байж түгжрэл бхгүй болно улаанбаатартаа л бж бг хөдөө гадаа салхинд гаргаж яавч болохгүй хятадууд хотын төвдөө бвал зүгээр хотынитавийн үнийг бие болгох хэрэгтэй хүнс бараа үйлчилгээний зардал маш өндөр бх хэрэгтэй гетто шиг
зочин 2025-01-10 71.191.20.219
Хотын зам ашигласан төлбөрийг бензин, түлш борлуулдаг бүх компаний УБ хотын төв цэгээс 40 км радиус дотор байрласан түгээгүүрээс ав. Борлуулт хийж байгаа компани тэр тооцолсон хувиар бүтээгдэхүүнийхээ үнийг нэм. Татварын алба гүйцэтгэлийг тооцоол, хяна. Өөр зовлон байхгүй. Хэн худалдан авсан, тэр хотын замыг ашиглана. Хот доторх түгээгүүрийн борлуулалт багасна. Тэр багассан хэмжээгээр хот доторх сэлгүүцэл, түгжирэл, халтуур, моторын утаа, моторын дуу чимээ багасна.
Нэргүй 2025-01-10 66.181.179.47
Нэг гадны оронд тийм байнаа гэж шаасан МАНгасууд гадны орны цалин өгчихөөд нэм МАН-ын өлөн бөөснүүдээ
Хотын иргэн 2025-01-10 66.181.179.155
хөдөөний жолооч нар, халтуур хийхэс өөр юм мэдэхгүй малууд хотоос гараад нутагтаа очоод малаа хараад бсн дээр штээ. хотод ирсэн бол ажил хийж, дээшлэхээ бодооч , хотод ажил шиг их юм байхгүй бна. дэндүү залхуу, архи наас өөр юм бодооч хөдөөний малуудаа
Өвгөн Балдан 2025-01-10 139.5.219.33
Болил доо хөдөөний хүн хотод ганц нэг өдөр халтуур хийлээ гээд баяжчихуу. би хотын уугуул, хөл дүүжлэх юм л хэрэгтэй.
д 2025-01-10 66.181.161.12
Нямдорж үнэн л юм хэлж байжээ
Нэргүй 2025-01-10 66.181.191.19
Нямбаатар гуай одоо наад галзуурлаа зогсоо.
Мөнх 2025-01-10 66.181.189.29
“Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн” гэдэг чинь өдөрт 25 орчих км гэсэн үг болно. Энэ тоог яаж гаргасанаа тайлбарлана уу?
Мөнх 2025-01-10 66.181.189.29
Энэ худлаа хуцдаг нохой гэдэг шиг юм ярьж байна. Ийм юмнуудыг яах гэж ажилд авдаг байна аа. Халах хэрэгтэй. Юун дэлхийн жишиг. Ийм юм байхгүй. Харин олон улсын жишиг гэвэл байж болох. Гэхдээ ганц үзүүлэлтийг сонгон авч харьцуулж болохгүй.
Өвгөн Балдан 2025-01-10 139.5.219.33
Мөнхийн жишиг юу байх бол. Харанхуй авах юмаа.
zochin 2025-01-10 103.29.144.172
Юун дэлхийн жишиг. Тийм цалин хөлстэй, тийм орчин нөхцөлтэй болгочихоод дэлхийн жишиг яриарай.
Нэргүй 2025-01-10 203.91.115.39
За за замаа хайрлаад, хэрээ мэдээд машинаа унахаа болилоо, Харин яваагүй байхад мөнгө нэхэхгүй юм байгаа биз дээ. Бага л дарамтлаасай билээ. Ядарч байна
урвагчдад алхах боломж бүү өг 2025-01-10 103.111.68.3
аан энмуу мангар бацааныг мэднэ нүгэлтэй шуналтай мөнгө гэхээр хоёр нүдээ ухахаас буцахгүй хар луйварчин
Нэргүй 2025-01-10 202.9.41.57
Болж байна.Нэгэнт л засмал замаар нь явж байгаа учир төлөх нь гарцаагүй. Харин төлдөггүй хүмүүсийг яах вэ