"Жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөг төлнө"

"Жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөг төлнө"

"Жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөг төлнө"
Улаанбаатар, 2023 оны 9 дүгээр сарын 13. Төрийн ордны зүүн тал, замын ачаалал нэмэгдэж урт дараалал үүсчээ. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

Нийслэлийн ИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр "Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхэд 3 үндсэн шаардлага байж болно. Замын санд төвлөрсөн бүх хөрөнгийг авто замын засвар, арчлалтад зарцуулахаар Авто замын тухай хуульд заасан байдаг. 2024 он хүртэлх байдлаар ойролцоогоор 18-20 км замыг засах боломжтой байсан. Гэтэл Улаанбаатар хотын авто замын сүлжээний нийт урт 1200 гаруй км. Жилд 18-20 км зам засна гэхээр нийт замын 1.5 хувийг засаж, үлдсэн 98 хувьд ямар нэгэн байдлаар засвар арчлалт хийгдэхгүй үлддэг байсан. Мөн 10 жил болоод авто зам дээр их засвар хийгдэх шаардлагатай болоход хөрөнгө хүрэлцэхгүйн улмаас замын чанар буурах нөхцөл үүсдэг. Цаашид энэ байдал сайжирна.

ЗАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 2 ТӨРЛИЙН ҮНДСЭН СТРАТЕГИ ХЭРЭГЖҮҮЛДЭГ

Энгийнээр тайлбарлавал, good road first буюу сайн замыг сайнаар нь явуулах эсвэл муу замаа түрүүлж засах гэсэн 2 стратеги байдаг. Хэрвээ муу замаа түрүүлж засах стратегийг барьж байгаа бол хамгийн муу стратегийг барьж байна гэсэн үг. Харин анхнаас нь сайн зам бариад сайн чигээр нь арчилж, насжилтыг уртасгаад явах нь урт хугацаандаа харьцангуй бага буюу 40 хувиар бага зардал зарцуулах боломж бүрдүүлдэг. Өмнө нь замын санд төвлөрч байгаа хөрөнгөөр зайлшгүй шинэчлэх шаардлагатай замаас эхэлж засдаг байсан. Хэрвээ цаашид хуучин зохицуулалтаар яваад байвал авто замын чанар улам буурах байсан.

Бид 2024 онд 162.3 км авто замыг засварласан. Сүүлийн 4 жилд нийт 200 гаруй км гол гудамж, замуудад засварын ажил гүйцэтгэсэн. Цаашид ч хийх ажлын төлөвлөгөө их бий. Төлөвлөгөөний дагуу эдгээр замын засвар шинэчлэлтийг шахаж төлөвлөж, гүйцэтгэснээр авто замын чанарын үзүүлэлтийг 80 хувиас дээш барих төлөвлөлттэй байна.

Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн авто зам ашигласны төлбөрт жилд 20 мянган төгрөг буюу км тутамд 3 төгрөгийн татвар төлдөг байсан. Энэ нь дэлхийн дунджаас 86 дахин бага, харин манай улстай адил зохицуулалттай орнуудаас 90 дахин бага төлбөр юм. Дүгнээд үзэхээр, авто замын засвар арчлалтын байдал болон ойролцоо орнуудтай харьцуулахад ч тэр авто зам ашигласны төлбөр нэг км тутамд гурван төгрөг байсныг 15 төгрөг болгож байна гэсэн үг. Жишээлбэл, жижиг тэрэг жолооддог иргэн жилд 100 мянган төгрөгийн төлбөр төлнө.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд уг төлбөрийн систем бий болсон. Үүнээс хойш авто замын ажлын үнэлгээ, материал, технологийн үнэлгээ, төсөвт өртөг зэргийг хэрхэн өссөнтэй харьцуулахад хуучин төлбөрийн систем авто замын ажлын чанарт тохирохгүй нөхцөл байдалтай байна.

Авто зам ашигласны төлбөрийг тухайн жилдээ багтаан олон төрөлт байдлаар цахимаар болон арилжааны банканд хандаж, төлөх боломжтой. 2024 оны төлбөрийг төлж амжаагүй бол хуучин зохицуулалтаар төлнө" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.191.19

Нямбаатар гуай одоо наад галзуурлаа зогсоо.

Avatar

Мөнх 3 цагийн өмнө 66.181.189.29

“Ажил гэрийн хооронд жилд дунджаар 6000 км зам туулдаг жижиг тэрэг жолооддог иргэн” гэдэг чинь өдөрт 25 орчих км гэсэн үг болно. Энэ тоог яаж гаргасанаа тайлбарлана уу?

Avatar

Мөнх 3 цагийн өмнө 66.181.189.29

Энэ худлаа хуцдаг нохой гэдэг шиг юм ярьж байна. Ийм юмнуудыг яах гэж ажилд авдаг байна аа. Халах хэрэгтэй. Юун дэлхийн жишиг. Ийм юм байхгүй. Харин олон улсын жишиг гэвэл байж болох. Гэхдээ ганц үзүүлэлтийг сонгон авч харьцуулж болохгүй.

Avatar

zochin 4 цагийн өмнө 103.29.144.172

Юун дэлхийн жишиг. Тийм цалин хөлстэй, тийм орчин нөхцөлтэй болгочихоод дэлхийн жишиг яриарай.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 203.91.115.39

За за замаа хайрлаад, хэрээ мэдээд машинаа унахаа болилоо, Харин яваагүй байхад мөнгө нэхэхгүй юм байгаа биз дээ. Бага л дарамтлаасай билээ. Ядарч байна

Avatar

урвагчдад алхах боломж бүү өг 5 цагийн өмнө 103.111.68.3

аан энмуу мангар бацааныг мэднэ нүгэлтэй шуналтай мөнгө гэхээр хоёр нүдээ ухахаас буцахгүй хар луйварчин

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.57

Болж байна.Нэгэнт л засмал замаар нь явж байгаа учир төлөх нь гарцаагүй. Харин төлдөггүй хүмүүсийг яах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж