Эмнэлэгүүдийн ачаалал 30 хувиар буурсан гэдгийг өнөөдөр /2025.01.10/ ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл аймаг, орон нутагт мөн томуу, томуу төст өвчний өвчлөл буурчээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл хүргэсэн байна. 2024 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2025 оны нэгдүгээр сарын 5-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн хэмжээнд амбулаториор 3283 үзлэг хийснээс 145 буюу 4.6 хувь нь томуу, томуу төст өвчин байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 7.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн яаралтай тусламжийн 145 дуудлага хүлээн авч үйлчилснээс 32 буюу 25.5 хувь нь томуу, томуу төст өвчлөл байгаа нь өмнөх долоо хоногоос хоёр хувиар буурчээ.
Эргэн сануулахад, арванхоёрдугаар сарын 27-нд томуугийн өвчлөл дэгдэлт улаан түвшинд хүрсэн 13 аймаг байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээлж байсан юм.
Холбоотой мэдээ