АНУ-ын Лос Анжелес хотод оршин суугаа иргэд яаралтай тохиолдолд холбогдох газрууд руу шууд залгаж, мэдээлэл, тусламж авахыг зөвлөж байна. ГХЯ-наас өгсөн мэдээллээр, АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулж монгол иргэдийн холбоотой холбогдож мэдээллүүдээ солилцож байна. Одоогоор түймэрт өртсөн монгол хүн байхгүй. Цагийн зөрүүнээс шалтгаалж байгаа ч тогтмол мэдээллээ солилцож байна. Түймрийн голомт болон голомт тойрсон хотуудад 5000 орчим монгол иргэн бий. Одоогоор монголчууд олноор оршин суудаг мужуудад аюул бага байна гэсэн юм.
Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас шуурхай асуудлаар Монгол Улсаас АНУ-д суугаа дипломат төлөөлөгчийн газруудтай 24 цагийн хугацаанд иргэд холбогдож болно. Түймрийн бүс болон ойролцоох хотуудад оршин суугаа иргэд аюултай хэсгээр зорчихгүй байх, тухайн бүс нутагт оршин суугаа бол орон нутгийн онцгой байдлын албанаас гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдөхийг хүсч байна гэжээ.
Шуурхай асуудлаар холбогдох иргэд:
- Вашингтон хотод суугаа ЭСЯ-ны утас: 202-374-6274, цахим шуудан: monconsul@mongolianembassy.us
- Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын утас: 415-858-9524, цахим шуудан: sanfrancisco.mng@gmail.com
- Чикаго хотод суугаа КГ-ын утас: 312-847-0144, цахим шуудан: info@mongolianconsulate.us хаягаар тус тус хандана уу!
Сүүлийн мэдээллээр, АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын орчимд гараад буй гал түймрийн улмаас олон айлын орон сууц өртөж, 10 хүн нас барж, 29,795 aкр талбайг түймэр хамраад байна.
Холбоотой мэдээ