Калифорнийн түймэрт амиа алдсан хүний тоо нэмэгдэв

Калифорнийн түймэрт амиа алдсан хүний тоо нэмэгдэв

Калифорнийн түймэрт амиа алдсан хүний тоо нэмэгдэв

Алтадена хотод оршин суудаг байсан аав хүү хоёр нас барсан талаар "Washington Post" мэдээлэв. Арканзас мужийн оршин суугч Хажиме Уайт хамгийн сүүлд Лхагва гаригийн өглөө аав Энтони Митчеллтэйгээ холбоо барьсан гэж тус сонинд хэлжээ. Тэрбээр хэлэхдээ, "Аав маань гал түймэр ойртож ирснийг надад хэлсэн. Дараа нь яаралтай аюулгүй газар нүүх шаардлагатай болсон учир холбоо барьж чадахгүй байвал санаа зовох хэрэггүй гэсэн. Яг эдгээр үгсийг хэлж дууссаныхаа дараа гэнэт гал арын хашаанд нь дүрэлзэж эхэлснийг анхааруулж, утсаа тасалсан" гэж нулимс дуслуулан ярьсан юм.

"Washington Post" сонины мэдээлснээр, 67 настай Митчелл нь тэтгэвэртэй гарсан худалдааны зөвлөх байсан бөгөөд тэргэнцэр дээр суудаг байв. Тэрээр Алтадена хотод хоёр хүүгийн хамт амьдардаг байжээ. Гал түймэр гэрт нь ойртох үед том хүү Жордан нь эмнэлэгт хэвтэж байв.

Улмаар ямар ч боломжит асран хамгаалагчгүйгээр аав нь тархины саажилттай бага дүүг нь гэртээ асрах болсон байна.

Хажимед аав, бага дүү хоёр нь галаас амьд гарч чадаагүй болохыг албаныхан мэдэгджээ. Цагдаагийн байгууллага уг харамсалтай явдалд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд аав Митчеллийнх нь цогцос тархины саажилттай хүүгийнх нь орны хажууд олдсон болохыг "Washington Post" сонинд мэдээлсэн юм.

Мөн аав нь эцсээ хүртлээ хүүгээ аврахыг хичээж байсныг онцолж, "Тэрээр хүүгээ хэзээ ч орхихгүй байсан нь эцэг хүний агуу их хайрыг бидэнд дахин санууллаа" гэж мэдэгдэв.

Митчелл дөрвөн хүүхэд, 11 ач, 10 гучдаа хамгийн их хайртай, өгөөмөр нэгэн байсан гэж хотын удирдлагууд онцолсон юм. Арканзас мужид амьдардаг гэр бүл нь түүнийг "алс хол" гэсэн үгийн товчлол болох "FaFa" гэж өхөөрдөн дууддаг байв.

Калифорни мужид гарч буй гал түймэр улам нэмэгдэж нийт 29,795 aкр талбайг хамарчээ. Харамсалтайгаар 10 хүн амиа алдаж, олон мянган хүн орон гэргүй болов. Максар Технологиэс хиймэл дагуулаас авсан шинэ зурагт Лос Анжелес дахь Номхон далайн Палисад хотын ихэнх хэсэг галд устсаныг харуулжээ. "Cal Fire"-ийн вэбсайтаас үзэхэд Пүрэв гаригийн байдлаар Палисадын түймэр хамгийн багадаа 19,978 акр газар дүрэлзэж байгаа бол ердөө 6 хувийг нь дарж чаджээ.

  • Итон түймэр: 13,690 акр газрыг хамарч, нэг ч хувь дарж чадаагүй
  • Херст түймэр: 771 акр газрыг хамарч, 37 хувийг нь дарж чадсан
  • Лидиа түймэр: 348 акр газрыг хамарч, 60 хувьд нь хяналт тогтоосон
  • Кеннет Гал: 960 акр талбайг хамарч, нэг ч хувь дарж чадаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2 цагийн өмнө 202.9.46.178

Зөнөг тэнэг Байден хар салхи, гал түймэрт ард түмэн нь сүйдэж байхад хэдэн тэрбум доллараар украинд з****г зөөгөөд л байх юм даа. Оросыг ялна гэж байхгүй шүү дээ. Нэг бол бүгд сөнөнө эсвэл Орос ялна. 3 дах гэж байхгүй.

Avatar

Россия всегда 3 цагийн өмнө 66.181.178.87

Америк, баруун, нато тэр чигтээ шатаасай галын дөл өөдөө ямар гоё вэ? Ертөнцийг захирагчийг эсэргүүцэх ямар байдгийг мэдээ байлгүй дээ

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 66.181.188.246

Оросдоо бегсдvvлсээр байгаад эрэмдэг болсон л***р

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж