“Албан тушаалтнууд хөрөнгөө нотолж чадахгүй бол хураана”

“Албан тушаалтнууд хөрөнгөө нотолж чадахгүй бол хураана”

“Албан тушаалтнууд хөрөнгөө нотолж чадахгүй бол хураана”

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг боловсруулаад байгаа бөгөөд өнөөдөр /2025.01.10/ иргэний нийгмийн төлөөллийнхнийг оролцуулан хэлэлцүүлэг хийж байна.  Хуулийн төсөлтэй холбоотойгоор Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл тодруулга өглөө.


-Хөрөнгө хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Ийм хууль боловсруулах болсон шалтгаан нөхцөл нь юу байв?

-Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын хувьд авлига, албан тушаалтнуудтай тэмцэхэд хууль эрх зүйн орчин туйлын хүнд байсан. Удаа дараагийн Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөсөн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 30 гаруй их наяд төгрөг буюу өнөөгийн ханшаар 50 гаруй их наяд төгрөгийг татвараас нуун дарагдуулж, Нийгмийн даатгалаас зайлсхийсэн, хууль бусаар цуглуулсан хөрөнгийг ил болгосон. Тэр байтугай Эрүүгийн хуулийн зүйл заалт хуулийн хулгайд хүртэл өртөж алга болсон.  Ийм хүнд нөхцөлд өнгөрсөн хугацаанд авлигатай тэмцэх субьектууд ажиллаж ирлээ.

Үр дүнд нь Монголын нийгэм авлигад идэгдсэн, албан тушаалтнууд гэхээр баян хүмүүс гэж ойлгодог болсон. Иргэдээс хавьгүй илүү амьдралтай, хийсэн бизнес байхгүй мөнгөтэй хүмүүс Монголын төрд нэн ялангуяа өндөр албан тушаалтнууд олширсон. Хоёр жилийн өмнөөс би ярьж байсан, судлаачдын хувьд.

Хамтарсан Засгийн газар  байгуулаад шударга ёсны тэмцэлд ахиц гарах ёстой гэдэг үүднээс энэ хуулийн төслийг боловсруулсан.

Бидний хүсээд байгаа зүйл юу вэ гэхээр авлигач албан тушаалтнуудаас заавал хөрөнгийг нь хураадаг байя, өнгөрсөн жилүүдэд Өршөөлийн хуульд хамрагдсан, өөрсдийгөө хаацайлаад гарсан хүмүүстэй эрүүгийн хариуцлага ярих бололцоо байдаггүй юм аа гэхэд хураах ёстой байсан хураагаагүй хөрөнгийг хураая. Цаашдаа нийтийн албан тушаалтан буюу УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Дээд шүүхийн шүүгч гээд төрийн өндөр албан тушаалтнуудаас эхлээд төрийн өмчит компанийн захирлууд  ажил эрхэлж байх хугацаанд олсон орлогоо хууль ёсоор тайлбарлаж чадахгүй бол хураалгадаг байя гэдэг энэ зарчмын дагуу төслийг боловсруулсан.  Эрүүгийн хуулийн үндэслэлгүй хөрөнгөжих буюу хууль ёсоор хөрөнгөжиж байгаа энэ зүйл заалт дахиад цаашилбал авлига албан тушаалын хэрэгтэй холбогдож байгаа энэ үйл явдлыг углуургаар нь таслан зогсооё. Дахиж авлигын гэмт хэрэг гарахад юуны түрүүнд хөрөнгийг хураадаг энэ нөхцөл рүү аваачъя. Хураасан хөрөнгөө боловсрол, эрүүл мэднийн салбарт зарцуулъя, Тусгай сан байгуулъя гэдэг хуулийн төслийг хэлэлцэж байна.

-Нийтийн албан тушаалаас Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүдийг гаргах нь. Мөн энэ төсөлд цагдаа, прокурорын үйл ажиллагааг хэтэрхий их тусгасан нь учир дутагдалтай гэж иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл үзэж байна. Төлөөний хүн гэдэг шинэ нэр томъёо оруулж ирсэн нь ямар учиртай вэ?

-Хуулийн төслийг боловсруулах үйл явц зургаан сарын турш үргэлжиллээ. Дэлхийн хэд хэдэн улсад очиж туршлага судаллаа.  Хуулийн байгууллагын саналыг бүгдээс нь авсан. Төлөөний хүн гэдэг ойлголтыг бид Эрүүгийн хуульд шинээр оруулж ирнэ.

Манай албан тушаалтнууд тендер авахдаа хууль бус юм хийхдээ дандаа нэг хүн явуулдаг. Хамт сурч байсан 10 жилийн найз, хэн нэг холбоотой хүн явуулдаг. Шууд утгаараа хамаарал байна уу гэхээр байдаггүй.

Гэр бүлийн хүн нь биш. Тэгсэн хэрнээ тэр хүн өмнөөс нь тендер аваад, гарын үсэг зураад, өмнөөс нь мөнгө төлөөд үр шим хүртээд яваад байдаг. Шалгая гэхээр шалгаж болдоггүй. Ийм учраас төлөөний хүн гэж оруулж ирж байгаа юм.

Нийтийн албан тушаалтан гэдэг бол төрийн улс төрийн захиргааны тусгай бүх албан хаагч багтаж байгаа. Төрийн улс төрийн албан тушаал гэдэгт Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд гээд бүх албан тушаалтан багтаж байгаа. Нийтийн албан тушаалтан гэж тодотгохын учир нь төдийлөн яригддаггүй төрийн өмчит компанийн захирлууд байна. Хэдэн зуун тэрбум төгрөгөөр хөрөнгө зарцуулдаг. Тэгсэн мөртлөө тэнд хамгийн том дээрэм хулгай авлига явдаг. Нүүрсний хэргээс бүгдээрээ харлаа. Эдгээр хүмүүсийг нийтийн албан тушаалтан гэж үзэхгүй бол хуулийн цоорхойгоор мултарчих гээд байгаа. Дээрээс нь завшсан мөнгөө үрсэн байж болно. Хэрвээ үрсэн бол нөхөн төлүүлэх гэж орсон.

Хуулийн төслийг өнөөдөр иргэний нийгмийн байгууллагаар хэлэлцүүлж байна.  Дараа нь хуульч эрэдмтэн судлаачдыг оролцуулан  хэлэлцүлэг хийнэ. Түүний дараа хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Хэлэлцүүлгийн шатанд төсөл улам сайжраад явах байх.

-Хөрөнгө хураах нэрээр бусдыг хэлмэгдүүлэх вий. Тэр дундаа бизнестэй хүмүүс нь илүү өртөх вий гэдэг болгоомжлол байна?  

-Энэ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульдаа хөрөнгө, орлогыг нь шалгах хүмүүсийг тодорхой зааж өгнө. Өнгөрсөн жилүүдэд төрийн өндөр албан тушаал хашсан хүмүүсийн буюу эрсдэлтэй хүмүүсийн лист гаргана.

Энэ хүмүүсийг заавал шалгана гэдэг лист гаргана.

Жишээлбэл, төрийн өндөр албан тушалтан хүн шалгагдана. Ар гэр нь бизнес хийдэг гээд нэг нөхөр байгаа. Хэн нэгнийхээ нэр дээр шилжүүлсэн хөрөнгөнүүд байгаа. Авлигаар олсон хөрөнгө орлогоо хүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байвал хураахаас аргагүй.

Жишээлбэл, авлигаар олсон орлогоороо хүүгийнхээ нэр дээр 600 саяын үнэтэй жип, 6 тэрбумын үнэтэй хаус аваад өгчихсөн бол хураахаас аргагүй шүү дээ.

Ийм тохиолдлыг ямар ч буруугүй хүнээс хөрөнгийг нь хураах гэж байна гэж мушгих юм зөндөө явна. Хуулийн том зарчим бий.  Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэнэ. дээрээс нь хувийн хэвшил рүү бид алхам ч ойртохгүй. Энэ үзэл санаан дээр хуулийн төслийг боловсруулсан.

-Хөрөнгө хураах, нөхөн төлүүлэх энэ хууль батлагдвал цаг хугацааг хэзээнээс гэж тооцох вэ?

-Цаг хугацааны хувьд 2002 оноос хойш тооцно.

2002 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг заавал хураана гэж анх туссан. Энэ цаг хугацаанаас хойш тооцно.

Эрүүгийн хуулийн зарчим гэж бий. Хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар ял шийтгэдэггүй ч юм уу, ийм зарчмууд байгаа. Энэ зарчмууд ял шийтгэлтэй холбоотой болохоос хөрөнгө мөнгөнд хамаарахгүй гэж үзэж байгаа. Угаасаа төрийн мөнгийг авсан, бусдаас авлига хээл хахуулийн журмаар олсон, төрд хохирол учруулсан бол төр нэхдэгээрээ нэхнэ, авдагаараа авах ёстой. 2002 оноос хойших 23 жилийн харилцааны асуудал яригдана.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 минутын өмнө 202.9.40.3

насаараа бизнес хийж үзээгүй төрийн албанд хог болж байсан амьтадын хаус, машинаас л нэн түрүүнд шалгах хэрэгтэй дээ!

Avatar

Нэргүй 54 минутын өмнө 202.126.91.42

Бүх хөрөнгөө гадаадад Хаус болгосон. Одоо түрээсийн байранд амьдарч бгаа. Ккк Хураалгах юм Монголд байхгүй бол яаанаа.

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.180.172

Mash Zov heregtee iim huuli batalj chadval uls oron cevershin

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.177.17

Хэрэв ийм хууль гаргавал яг хэрэг дээрээ дийлдэгээрээ муу хувийн хэдэн компани руугаа л дайрах байх даа, та нар ч?! ЖДҮ салбарт 1990 оноос хойш сөхөрч унатлаа зүтгэсэн жирийн хүмүүс хүүхдээ сургуульд сургаад эцсийн дүндээ 2 өрөө байртай л хоцорч байна шүү дээ!! Гэтэл эхнэр, нөхөр хоёул төрд насаараа ажилласан, ганц ч өдөр хувийн бизнес хийж үзээгүй атлаа албан ёсны орлогоосоо илтэд давсан хангалуун!? Олны танил гэвэл наад захын жишээ: Н.Энхбаяр, Ц.Нямдорж г.м. Ийм нөхдүүдээ та нар яах юм??

Avatar

сонгогч 1 цагийн өмнө 202.9.46.139

наад ажлаа элбэгдорж, цагаан, эрдэнэбилэг, м.энхболд, бадамжунай, энхамгалан, женко, чойжилсүрэн, удаанжаргал, дорлигжав, мак, хурц, хотын дарга нар гэх мэтээр төрөөс төрсөн тэрбумтангуудаас эхэлээрэй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 27.123.212.86

Заавал хэрэгуүүлээрэй , эс хэрэгжүүлвэл бид хөгжихгүй шүү. Амжилт

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.168.35.2

Amjilt

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.87

Иймэрхүү юманд үнэмшиж, жүлх дардаг Монголчууд байгаа болохоор МАН та нарын толгой дээр баасан ч болно гэдгээ маш сайн мэдэх болсон. Тийм ээ, Монголчууд аа. Та нарыг яаж ч доромжилж, яаж ч луйвардсан болно. Та нар эмээлтийн бойн дээр нядлуулах ээлжээ хүлээж байгаа үхэрнээс өчүүхэн төдий ч ялгаа байхгүй, мангар. Одоогийн эрх баригч нам бол улстөрийн хүчин биш, зүгэр л улсын төсвийг хулгайлдаг том мафи шүү дээ. Улстөрийн үзэл баримтлал, улс хөгжүүлэх бодлого модлого, хариуцлага тооцох мооцох худ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.160.117

зөв шүү хэрэгжүүлээрэй

Avatar

РАВДАН 2 цагийн өмнө 192.82.65.175

Аштай юу даа

Avatar

РАВДАН 2 цагийн өмнө 192.82.65.175

БИТГИЙ АЛИАТААД БАЙГААЧ? СҮ. БАТБОЛД ГЭДЭГ ОФФШОР ДАНСТАН БЭЛЭЭХЭН БАЙЖ БАЙХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ Л БАЙГАА БИЗ ДЭЭ?ХАРИН Ч НӨГӨӨХ БҮР ДАВАРЧИХСАН ИХ ХУРАЛД ДАХИН СОНГОГДОЖ ЧАДААГҮЙ ГЭЭД ТЭТГЭМЖ ХҮСЧИХСЭН Ч ЯВЖ БАЙХ ШИГ, ЁСТОЙ ХОШИН ГАРУУД ИХ БАЙНАА БАЙНА. ЭХЛЭЭД СҮ. БАТБОЛД, БАДАМЖУНАЙ, М. ЭНХБОЛД, УНДАРМАА МЭТИЙН ЛУЙХАРУУДААС ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЧИХВАЛ ШҮТЬЕ, ДААНЧ ЯРИХААС ӨӨР ИД ШИД БАЙХ ГҮЙ Л ДЭЭ? ИРГЭДИЙГЭЭ ХУУРЧ ТАЙТГАРУУЛАХ ГЭСЭН АРГА, ХАРИН Ч ЯМАР 1 САН ҮҮСГЭЖ БАЙГААД ЧИМЭЭГҮЙ ИДЧИХДЭГ БИЗ ДЭ

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.9.46.67

Амжилт хүсье

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 66.181.176.43

Үнэн поп гар юмаа. Нүдэн дээрх олон луйвраа цэгцэлчээд олон юм х**

Avatar

ЗОЧИН 3 цагийн өмнө 103.212.117.110

БИТГИЙ ААЛИАТААД БАЙГААЧ? СҮ. БАТБОЛД ГЭДЭГ ОФФШОР ДАНСТАН БЭЛЭЭХЭН БАЙЖ БАЙХАД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ Л БАЙГАА БИЗ ДЭЭ?ХАРИН Ч НӨГӨӨХ БҮР ДАВАРЧИХСАН ИХ ХУРАЛД ДАХИН СОНГОГДОЖ ЧАДААГҮЙ ГЭЭД ТЭТГЭМЖ ХҮСЧИХСЭН Ч ЯВЖ БАЙХ ШИГ, ЁСТОЙ ХОШИН ГАРУУД ИХ БАЙНАА БАЙНА. ЭХЛЭЭД СҮ. БАТБОЛД, БАДАМЖУНАЙ, М. ЭНХБОЛД, УНДАРМАА МЭТИЙН ЛУЙХАРУУДААС ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААЧИХВАЛ ШҮТЬЕ, ДААНЧ ЯРИХААС ӨӨР ИД ШИД БАЙХ ГҮЙ Л ДЭЭ? ИРГЭДИЙГЭЭ ХУУРЧ ТАЙТГАРУУЛАХ ГЭСЭН АРГА, ХАРИН Ч ЯМАР 1 САН ҮҮСГЭЖ БАЙГААД ЧИМЭЭГҮЙ ИДЧИХДЭГ БИЗ ДЭ

Avatar

Зочин 3 цагийн өмнө 202.9.40.228

Ковидын үеэр мөн ч их тэрбумтан төрсөндөө

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.189.64

Нэг мөсөн хийсэн ажилгүй шантаажаар амьдардаг бүгдийг нь хамруул

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.190.73

Хууль бусаар хөрөнгөжсөн хөрөнгө хураах хуультай болох зөв шийдэл хулгайч луйварч авилгачид ил далд дургүйцэж эсэргүүүцэл үзүүлсээр ирсэн нууц хуйвалдаан ч байгаа их хурал яаж шийдхийг ард иргэд бид харах үлдэж одоогийн шүүгч прокурор хуулийг шудрага хэрэгжүүлж чадах эргэлзээтэй ,,,к

Avatar

Varane 4 цагийн өмнө 59.153.115.80

чадахгүй байж дэмийрэх хэрэггүй. Элбэгдорж нэг дохиход сайд та хэн ч биш болно.

Avatar

Toloologch 4 цагийн өмнө 122.201.31.125

batlagdahgui baihaadaa uchir n naad huuliar chin horongoo huraalgah humuusiin toloonii humuus naana chin suuj baina…

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.57

Зоригтой байж туйлд нь хүртэл тэмцээрэй. Дэмжиж байна. Одоогийн засгийн газрыг огцруулахаар олигархиуд тэмцэж байна. Шинэ залуу засгийн газраа хамгаалъя иргэд ээ. 1-р сарын 11-ний өдрийн жагсаал бол хамтарсан засгийн газрыг огцруулах эцсийн зорилготой учир бүү оролцоорой. Засгийн газар боломжоороо сайн ажиллаж байна. Тэдэнд ажлаа хийх боломж олгоё

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 202.9.40.3

утаандаа, тэнэгүүддээ дарлуулсаар байх сайхан гэж үү?? нэн даруй огцор ЗГ нь таг харанхуй нөхдүүд шүү дээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 124.158.106.209

элбэгдорж ми овогт сайханбалаг с.эрдэнэ нар айн сандарч 11-ний үймээнийг санхүүжүүлж байгаа.

Avatar

ger bulin orlogoo notloh heregtei! 5 цагийн өмнө 103.14.39.162

ger bulin orlogoo notloh heregtei!

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.57.93.84

зөв хятадууд бүх хөрөнгйг нь хураадаг юм билээ тэгэхгүй бол ажлаас гараад баян хүмүүс давхиад байна шүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.89.94

тэрбумтангууд бүгд хулгайчид! Насаараа наймаа хийгээд тэрбумтан болсон хүн байгаа болов уу? Тун ховор доо!!! Танд амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж