Б.Ачбадрах амжилтаа ахиулж алтан медаль хүртэв

Б.Ачбадрах амжилтаа ахиулж алтан медаль хүртэв

Б.Ачбадрах амжилтаа ахиулж алтан медаль хүртэв

БНСУ-ын Пёнчан хотод тус улсын гүйлтийн цанын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болоход Монгол улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга дасгалжуулагчтай Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, А.Энхтуул, Э.Ариунтунгалаг нар өрсөлджээ. Эдгээр тамирчдаас Б.Ачбадрах хоёр зайд алтан медаль хүртсэн байна.

 Б.Ачбадрах тэмцээний эрэгтэйчүүдийн сонгомол 15 км-ын зайг 46 минутыг туулснаар түрүүлсэн бол тэшилтийн 30 км-ын зайг 1:19.05 цагт туулснаар алтан медаль хүртсэн байна. Тэрбээр өнгөрсөн жилийн тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан хошой алтан медальтан болжээ.

Б.Ачбадрах БНХАУ-ын Харбин хотод ирэх сарын 7-нд эхлэх Азийн өвлийн спортын наадамд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа ба түүний хувьд гүйлтийн цанын “Б” зэрэглэлийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын анхны тамирчин юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 1 цагийн өмнө 202.9.46.178

Дээхэн үед Хятадад Б зэрэглэлийн тэмцээнд түрүүлсэн дугуйчинд дэлхийн аварга боллоо гэж андуураад Гавъят тамирчин болгочихож билээ. Одоо харин А Б-гээ ялгадаг болжээ.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.41.57

Энэ эрчээрээ Азийн наадмаас медаль аваарай. Амжилт хүсье

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.179.230

Баяр хүргье. Амжилт…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж