Дэлхийн хамгийн том цахилгаан барааны үзэсгэлэн дээр онц сонирхолтой, хүн бүрт таалагдах хэд хэдэн өдөр тутмын амьдралд туслах зүйлс танилцуулагджээ. Магадгүй эдгээр бүтээгдэхүүн нь амьдралыг бүхэлд нь өөрчилж ч магадгүй. Эсвэлд маш муу санаа болж, хүлээн зөвшөөрөгдөхгүй байх ч боломжтой. Энэ жилийн "Consumers Electronics Show" /CES/ -ны үеэр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи, хиймэл оюун ухаант бүтээгдэхүүн "бут цохиж" байна.
Футурист биеийн сканнер
Францын "Withings" компани ухаалаг жинлүүр, цаг үйлдвэрлэдэг бөгөөд Ридли Скоттын кинон дээр гардаг шиг бүх биеийг хамарсан "эрүүл мэндийн үзлэгийн сканнер"-ыг бүтээжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь хүний биеийн бүхий л мэдээллийг нягталж, биометрийн хэмжигдхүүнтэй хавсарган цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна. "Withings Omnia" онолын хувьд таны зүрхний цохилтыг хэмжиж, рН-ийн түвшин, булчингийн бүтэц, унтах чанар, дасгал хөдөлгөөнийг хэмжинэ. Энэ нь ухаалаг цаг гэх мэт бусад зүүдэг төхөөрөмжтэй хамт ажиллаж, өдрийн турш авсан биометрийн өгөгдлийг таны эрүүл мэндийн ерөнхий дүр зураг болгон нэгтгэх болно.
Дүр төрхийг жижигхэн хайрцагт хуулбарлах голограмм машин
Өөрийн биеэ 3D дүрсээр жижиг зөөврийн хайрцагт багтаахыг хүсдэг цөөнгүй хүн бий. Голландын "Holoconnects" компани хүний хэмжээтэй "Holobox"-ын жижиг хувилбар "Holobox Mini"-г зохион бүтээжээ. Энэ нь хүн, бүтээгдэхүүний хэмжээг жижигрүүлж, дөрвөлжин хайрцгаас харах боломжийг олгох болно. "Holobox Mini" нь 4500 ам.доллар бөгөөд нэмэлт төлбөр төлж программ хангамжийн өөрчлөлт хийж болно.
Биеийн онцлогт тохирсон гэрийн фитнесс
Биеийн хүчний бэлтгэл хийх нь хэцүү санагддаг бол "Speediance"-ийн "Gym Monster 2" нь бүхнийг илүү хялбар болгодог. Энэхүү нэгдмэл төхөөрөмж нь дэлгэцэн дээр нэг товшилтоор жингээ тохируулах эсвэл "хүч чадлын үнэлгээ" функцийг ашиглан янз бүрийн дасгалыг өөрийнхөө дааж чадах ачаалалтай хослуулан хийх боломжтой. Гэсэн хэдий ч энэ нь 3,390 ам. долларын үнэтэй учир төдийлөн санхүүгийн зөв шийдвэр болох эсэх нь эргэлзээ дагуулж байна. Компанийн зүгээс энэ оны сүүлээр "Amazon" дээр худалдаанд гарах болно.
Хоолыг амттай болгох
Хэрэв та натрийн хэрэглээгээ багасгахыг оролдож байгаа бол Японы шар айрагны "Kirin" компани цахилгаан давсны халбага гэх өвөрмөц шийдлийг танилцуулж байна. Энэ халбага нь мөөг, мисо зэрэг хоолонд агуулагддаг давс, умамигийн амтыг сайжруулахын тулд цахилгаан гүйдэл ашигладаг. Гэсэн хэдий ч энэ нь ердийн халбага шиг биш юм. Үр дүнг нь мэдрэхийн тулд халбаганы арын хэсэгт байрлах төмөр туузыг хуруугаараа хүрч, залгихаасаа өмнө амандаа хэдэн секунд барих хэрэгтэй.
Чих цэврэлдэг чихэвч
Чихэнд хуримтлагдсан бохирдлоос болж сонсгол алдагдах, чих өвдөх, хий шуугиан үүсдэг болохыг судалгаагаар тогтоожээ. "Bebird"-ийн шинэ "EarSight Flow" төхөөрөмж нь хөвөн арчдас, эмчид очихгүйгээр чихээ цэвэрлэх боломжийг олгох аж.
Уг төхөөрөмж нь хос чихэвч шиг харагддаг бөгөөд хэрэглэгчид үүнийг ажиллуулахын тулд дуут дохиог ашиглана. Энэ нь таны чихийг цэвэрлэж, хатаах хэрэгсэл бөгөөд цэврэлгээ хийж байх үед чихний сувгийн дотор талыг харах зориулалттай камертай. "EarSight" нь "Bebird" вэбсайт дээр 199 ам.долларын үнэтэй бөгөөд тавдугаар сард борлуулагдаж эхлэнэ.
Холбоотой мэдээ