Яаралтай түргэн тусламжийн машинд зам тавьж өгөөгүйн улмаас шинэ оны өмнө /2024.12.30/ ноцтой осол гарч, түргэн тусламжийн эмч хүнд гэмтсэн. Ажлаа хийж явахдаа гэмтэл авсан эмч ГССҮТ-д эмчлүүлэн, эмнэлгээс гарчээ. Тодруулбал, нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу гэртээ төрсөн эх, нярайд тусламж үзүүлж, дутуу төрсөн нярайг эмнэлэг рүү тээвэрлэх явцдаа осолд орсон гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр урсгал сөрөн явж байсан түргэний машин, хурдтай орж ирсэн автомашинтай мөргөлджээ. Улмаар нярайг тэвэрч явсан эмч тархины хүнд гэмтэл авч Гэмтэл согог судлалын үндэсний төв/ ГССҮТ/-д хүргэгдсэн байна. Одоогоор энэ хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа юм. Осолтой холбоотой учир тодорхой хугацаа орно гэдгийг албаныхан мэдээлсэн.
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.183.47
Тэр эргүү жолоочид нь хариуцлага тооцсон уу