Трампд ял оногдуулна

Трампд ял оногдуулна

АНУ-ын Дээд шүүх 4/5-ын харьцаатайгаар Дональд Трампийн ялыг хойшлуулахыг эсэргүүцжээ. Улмаар ерөнхийлөгчид сонгогдоод буй Трамп Баасан гаригт мөнгө төлж чимээгүй байлгах гэсэн хэргийнхээ ялыг сонсох юм байна. Түүний хувьд энэ сарын 20-нд ерөнхийлөгчийн тангараг өргөх бөгөөд АНУ түүхэн дэх анхны эрүүгийн хэрэгт буруутгагдсан ерөнхийлөгч болох гэж байна.

Үйл явдлыг эргүүлэн дурдахад, 2016 оны сонгуулиас өмнө Трамп насанд хүрэгчдийн кино од Сторми Даниэлстэй нууц харилцаатай байсан гэдгээ нуухын тулд 130 мянган ам.долларын хахууль өгсөн байдаг.

Уг мөнгийг татварын тайланд нуун дарагдуулах гэж хичээсэн нь өнгөрсөн онд илчлэгдсэн талаар мэдээлж байсан билээ. Сторми Даниэлс тухайн үед Трамптай харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, шүүхэд мэдээлэл өгсөн. Харин ерөнхийлөгч болох гэж бэлтгэж буй бизнес магнат Даниэлстэй холбоотой байснаа үгүйсгэсэн юм. Дээд шүүх Трампийн ялыг хойшлуулах яаралтай хүсэлтийг хүлээн аваагүй.

Учир нь консерватив дөрвөн шүүгч хойшлуулахыг дэмжсэн бол ерөнхий шүүгч Жон Робертс тэргүүтэй таван шүүгч эсэргүүцсэн байна.

Шүүхээс мэдэгдэхдээ, Трампийн шийтгэлийг хойшлуулж, дарамт шахалтад орж байна гэх мэдэгдэл нь "харьцангуй үндэслэлгүй", Мөн түүний хууль эрх зүйн сорилтыг тангараг өргөх ёслолын дараа давж заалдах журмаар шийдвэрлэх боломжтой гэжээ.

Трампийн өмгөөлөгчид ял оногдуулах нь ерөнхийлөгчийн чухал ажлаас нь хойш татна гэж маргаж байв. Гэсэн хэдий ч Нью-Йоркийн прокурорын алба ялыг урагшлуулах олон нийтийн сонирхол хүчтэй байгааг онцолсон юм.

Мөн прокурорууд ялыг оногдуулахад нэг цаг хүрэхгүй хугацаа шаардагдах тул Трампд хүндрэл учруулахгүй гэсэн байна. Дээд шүүхийн шүүгч Самуэль Алито уг шийдвэрээс өмнө Трамптай утсаар ярьсан гэх мэдээлэл цацагдсан бөгөөд энэ нь ёс зүйн маргааныг мөн үүсгээд буй. Зарим Ардчилсан намынхан шүүгч Алитог Трампд хэргээсээ татгалзахыг уриалсан гэж буруутгаж байна. Харин шүүгчийн хувьд утсаар ярьсан нь үнэн ч ямар нэгэн ялын талаар болон Трампийн эрх ашгийн талаар ярилцаагүй гэж мэдэгджээ.

Ерөнхийдөө, Трампд ял оногдуулах шүүх хурал Баасан гаригийн 09:30 цагт болохоор төлөвлөгдсөн бөгөөд түүнийг шоронд хорихгүй байхаар шийдвэрлэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 4 цагийн өмнө 122.201.23.84

Ерөөсөө ерөнхийлөгч болох нь зөв юм байна. Улсаа муухай харагдуулахгүйн тулд ямар ч хулгай, луйвар, хүн амины хэрэг, бүлэглэн үйлдсэн ч хийсэн бай хамгаалдаг юм байна.

Avatar

ЗОЧИН 4 цагийн өмнө 203.91.115.51

ТРАМП 4 ЖИЛИЙГ ЯАЖ ӨНГӨРҮҮЛНЭ ДЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж