"Жолоочийн даатгалын хураамжийг нэмснийг хүчингүй болголоо"

"Жолоочийн даатгалын хураамжийг нэмснийг хүчингүй болголоо"

"Жолоочийн даатгалын хураамжийг нэмснийг хүчингүй болголоо"

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.01.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр " Нэр бүхий иргэд байгууллагаас жолоочийн даатгалын хураамжтай холбоотой гомдол ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэж үзсэн. Тийм учраас нэгдүгээр сарын 9-нд шийдвэр гаргаж, хэрэгжих боломжгүй болголоо. Түүнчлэн уг шийдвэрийг улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан шийдвэр хэрэгжих боломжгүй боллоо. Учир нь захиргааны хэм хэмжээний акт Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байж хэрэгждэг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнтэй холбоотой материалуудаа дахин хянаж, хуульд нийцүүл гэдэг байдлаар буцаасан. Одоо олон нийтийн бухимдаад байгаа энэ даатгалын харилцаа хууль зүйн хувьд боломжгүй болсон. Нэгэнт шийдвэр гарсан тул иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой. Даатгалын компаниуд мөнгийг нь буцаан өгөх үүрэгтэй" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
14
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-10 202.126.90.166

Бантан төрийн ажлыг бантагнуулах юм аа

Avatar

Нэргүй 2025-01-10 103.145.234.109

Чааваас даа.Чадахгүй бол битгий болох болохгүй юм сэдэж бай! Ээлжит эргэн буцалт

Avatar

Зочин 2025-01-10 103.212.117.29

тохуурхаж байгаа юм шиг

Avatar

Нэргүй 2025-01-10 202.21.100.210

Ёстой поп шийдвэр байна. Дүрэмгүй автомашин барьдаг жолооч нарыг хазаарлах шинэчлэл байсан.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.5.202.32

ugui. harin ch daatgal duudahgui uursduu zohitsoj shiidveleh bdliig nemegduulj daatgaliin companyuud zavshih bsan

Avatar

Нэргүй 2025-01-10 202.21.100.210

Сахилгагүй эвэл алдаа гаргасан жолооч нарын төлбөр их хэмжээгээр нэмэгдэх байсан. Тийм нөхөд даатгалаа хийлгэж чадахгүй дугуй унадаг болох маш зөв өөрчлөлт байсан.

Avatar

Хотын уугуул иргэн 2025-01-10 66.181.178.19

Одоо замын хураамж, цахилнаан эрчим хүчний үнийг хэт нэмсэн шийдвэрийг бас хүчингүй болгомоор байна. Иргэдээ гэсэн сэтгэлээр энэ Засгийн газар ажилмаар байна. Сангийн яам гэж татварын магнас гарч ирлээ. Жавхланигэж сайд одоо арай хэтэрч байна шүү. МЕГА төсөл гэж сансар огторгуйн үлгэр ярьж байхын оронд хөрс алтан дэлхийдээ бууж, иргэдийнхээ аж амьдралтай нь сайтар танилцмаар байна шүү, эрхэм гишүүд ээ

Avatar

Зочин 2025-01-10 103.212.118.21

татвар нэмээд дээгүүрээ т хулгайлаад тансаглаад сууж байдаг төртэй азгүй ард түмэн

Avatar

Нэргүй 2025-01-10 202.55.191.194

mashinii tatvar nemseniig bas tegvel ih zugeer bna daa

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

тэр шийдвэр гаргасан нөхрөө ажлаас нь хусаач ингээд л болоо юу нэг өдөр журам гаргаад буцаад цуцалдаг элгийн юмаа

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

тэрний оронд энэ мега төслөөс энд зориулна, иргэдийн ачаа ингэж буурна гэж ярих ёстой байтал тэр мега төслийг чин өгөөж мэдэгдэхгүй юм чинь хэн дэмжих вэ

Avatar

Ff 2025-01-10 103.168.34.23

Xaxa

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

хүчиндэгч төр

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

дээгүүрээ иргэдийг шулж мөлчих хийдэг нь тодорхой боллоо бүх нэмсэн бүх татвар үндэслэлгүй

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

санхүүгийн зохицуулах хороо гэж тогны үнийг нэмсэн ямарч үндэслэлгүй тэднийг зайлуулья

Avatar

Нэргүй 2025-01-10 202.21.117.108

Ард түмний бухимдлаас үхтлээ айж байна зөв лдөө хүмүүсээ Монре даатгалд битгий даатгуулаарай халтар төлөгийг тэжээж байна гэсэн үг шүү

Avatar

Нэргүй 2025-01-10 103.111.68.133

засаг нь унчих гээд сандарч байна даа ккк

Avatar

жолооч 2025-01-10 202.126.91.102

баярлалаа гэхдээ хулихдаха та нар сайн мэддэгүүд

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.176.43

Дураараа тээ жагсах гээд бна больлоо, дараа жаахан мангартуулж бгаап нэмнээ ч гэх шиг, үхээрийн хар ад чөтгөрүүд

Avatar

Нэргүй 2025-01-10 103.168.34.39

Нийтээр дагаж мөрдөх журам дүрэм норм хэмжээг хууль зүйн яам бүртгэж мөрдөж болно гэсэн хойно олон нийтэд зарлаж баймаар. Төрийнхөн ажлаа хийж цалин авч байгаагаа харуулахын тулд мөрдөх эсэх нь тодорхойгүй санаагаа яаран зарлаж тэртээ тэргүй бухимдалтай байгаа ард түмнээ өдөж байж нэг өдөр өөрсдөө байхгүй болох вий дээ. Алтангэрэл сайд харин АН-аас засагт сууж байгаа нь их юм. Ер нь АН засагт нэгдсэнээр сөрөг хүчингүй болж МАН дураараа аашлах боломж бүрдээд байна. Одоо АН гарахгүй бол МАН-тай ха

Avatar

Нэргүй 2025-01-10 202.131.225.197

flip flop

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.183.200

ятолшойгүй,олгой Төр бий болжээ.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.126.90.137

Энэ гэж цагаан захтан, амьдралаас тасархай сайхан ярьдаг хуульч байжээ.Оюука шиг крандуулаад ЕС болсон бол яг оюук шигээ улсыг самрах гар.

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.177.17

Популизм хийхээ боль чи!!! Хууль зүйн сайд шиг л бай!!

Avatar

Нэргүй 2025-01-10 103.168.34.39

Хууль зүйн сайд шиг л хуулиа дагаж мөрүүлж байгаа биз дээ. Харин ч попрох дуртай бусад төрийн байгууллагууд хуулийн дагуу бүртгүүлээгүй журам дүрмээ яаран зарлаж ард түмнийг үймүүлэх хэрэггүй. Алтангэрэл сайд сайн ажиллаж байгаа

Avatar

Нэргүй 2025-01-10 122.201.23.83

Тэгвэл жолоочын албан журмын даатгалын холбоо дарга нарт өгсөн 10 тэрбумаа буцаагаад нэхнэ дээ.

Avatar

Нэргүй 2025-01-10 192.82.65.175

Тэр нохойн замаар орсоон ха ха хохь нь гэдэг юм

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.188.37

Та нарыг цагаан сар хийх гээд бөх үзээд завгүй байхад чинь гэнт нэмнэ. Ийм зантай дарга нар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж