Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүх хөрөнгө оруулалт амжилттай татаж, томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулж чадсантай шууд холбоотой байдаг. Монгол Улсын хувьд ч яг ийм замналаар олон улсаас хөрөнгө оруулалт татаж улсаа хөгжүүлэх бодлого, оролдлогуудыг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн.
Харамсалтай нь 2009 онд байгуулсан Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтаас өөрөөр гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалт өнөөдрийг хүртэл татаж чадаагүй л байна.
Бодит байдал ийм байгаа учраас монголын хөгжил дэлхийн улс орнуудын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан гэх мэт салбар салбарын хөгжлөөс хэдэн зуун жилээр хоцрогдсон, хол хаягдсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл ойрын жилүүдэд гуравдагч хөрш оронтой, тэр дундаа Франц улстай ураны салбарт хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх талаар эрчимтэй яригдсан. Хоёр улсын Ерөнхийлөгчид харилцан айлчлал хийж, хамтарсан ажлын хэсгүүдийн удаа дараах уйгагүй уулзалт, харилцан ойлголцолын хүрээнд “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл бэлэн болсон байна.
Хамгийн гол нь тус гэрээг Монгол Улсын эрх ашигт нийцсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг баримтлан ажилласан гэдгийг ажлын хэсгийнхэн онцолсон.
Франц улстай хамтран хэрэгжүүлэх энэ төсөл гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох учраас Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд Монгол Улсыг оруулж, хөрөнгө оруулалт татах гэх мэт мөнгөн дүнгээр үнэлж болохгүй үр ашиг гэж бий. Тэгвэл мөнгөн дүнгээр тооцвол орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17.1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61.5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөг төвлөрүүлж валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх, 1600 орчим ажлын байр бий болгох ач холбогдолтойн дээр, шинэ технологи нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэрүүд баригдах боломжийг бүрдүүлнэ гэж тооцжээ.
Хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээний төсөл 18 бүлэг, 86 зүйл 355 заалттай бөгөөд уг төслийг УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх товтой байна.
Ямартай ч өчигдөр /2025.01.09/-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийг баталсан юм. Ингээд Монгол Улс- Франц улс хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд туссан зарим зүйл заалтыг тоймлон хүргэе.
ЯМАР Ч ТОХИОЛДОЛД МОНГОЛ УЛС 51 ХУВИЙН ҮР АШИГ ХҮРТНЭ
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр:
- Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500,000,000 ам.доллар гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийхээр тусгасан.
- Анхны хөрөнгө оруулалтын хувьд хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохирсон ба төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг зөвшөөрөхгүй ба зээл авах зайлшгүй шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр шийдвэрлэхээр тохирлоо.
- Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллыг шууд ашиглахаас илүүтэй, Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51-ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх нөхцөлийг баталгаажуулжээ.
- Засгийн газар төсөлд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байхаар тохирсон байна.
- Гэрээний төсөлд Засгийн газар болон хөрөнгө оруулагч талд ногдох шууд үр өгөөжид тооцох орлогыг тусгайлан дурдаж, хэрэв Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тусгажээ.
- Засгийн газар Төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг буурахгүй байхаар тохирч чаджээ.
- Засгийн газар нь бүтээгдэхүүний 10 хүртэл хувийг Хөрөнгө оруулагчтай ижил нөхцөл, болзлын дагуу худалдан авахаар гэрээний төсөлд тусгав.
- Засгийн газар нь компанийн дүрэмд өөрчлөлт орох, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, барьцаалах, баталгаа гаргах болон хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны зардалд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар хориг тавих эрхтэй байх заалтыг тусгав.
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН АЛБАН ТАТВАРЫГ ТОГТВОРЖУУЛАХГҮЙ
Татвар санхүүгийн чиглэлээр:
- Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулан, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирлоо. Байгаль орчны салбарын албан татварыг тогтворжуулахгүй байхаар тохиржээ.
- Татвар тооцох аргачлалыг өргөн утгаар нь тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцэн, зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдал ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тусгажээ.
- Хөрөнгө оруулалтын гэрээнд хууль тогтоомжийг тогтворжуулахгүй байхаар
- Бүтээгдэхүүнд агуулагдах бусад ашигт малтмалд АМНАТ тооцохоор тохирсон байна.
- Хөрөнгө оруулагчийн төслийн үйл ажиллагаанаас авах маркетингийн болон ноу хау төлбөрийг өөрийн хүртэх өгөөждөө тооцохгүй гэж байсныг хэлэлцээрийн явцад буулт хийлгүүлж өгөөжид тооцохоор зөвшөөрүүлж чадлаа. Ингэснээр төсөл хэрэгжүүлэгч зардлаа өсгөж, үүнтэй холбоотой тооцдог төлдөг төлбөрөөр өөрийн өгөөжөө хүртэх эрсдэлээс сэргийлж, гэрээнд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, зардлаа өсгөвөл хөрөнгө оруулагчын өгөөж тэр хэмжээгээр өсч тооцогдох тул монголын талын авах өгөөжийн хэмжээ зардлын өсөлттэй уялдаж мөн нэмэгдэх болно гэж үзжээ.
КОМПАНИЙН НИЙТ АЖИЛЧДЫН 90 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВЬ НЬ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БАЙНА
Бүс, орон нутгийн хөгжил, байгаль орчны асуудлаар:
- Техник, эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тодорхойлсон суурь үзүүлэлтүүдийг ашиглан Төслийн бүх үе шатанд байгаль орчны мониторинг, геоэкологийн судалгаа, цацрагийн хяналтыг хэрэгжүүлэхээр;
- 3 жил тутамд төслийн үйл ажиллагаа болон технологидоо Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдээр хөндлөнгийн аудит хийлгэхээр;
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирсон байна.
- Төсөл хэрэгжүүлэгч хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Бүтээн байгуулалтын үе шатанд 300,000 ам.доллар, Уурхайн ашиглалтын үе шатанд 1,000,000 ам.доллар, Уурхайн хаалтын үе шатанд 1,100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
- Уурхайн ашиглалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90 ба түүнээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байхаар тусгажээ.
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-aас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40 хувиас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байхаар тохирсон аж.
- Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар гэрээнд тусгажээ.
Нэргүй 19 минутын өмнө 59.153.114.72
АЦС барихад хөрөнгө хүч их шаардагдах учраас мөддөө бүтэхгүй.харин шар нунтгаа ашигтайхан зарах хэрэгтэй.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.103
MGL yaagaad 2 mangasiin dund tusgaar uls bj chadaad bnaa gsn X-iin asuultand delhiin jirgeechid +50% avah yum yu ch bhgui yum chin… gej hariulsan bna lee
Зочин 5 цагийн өмнө 202.126.88.99
хөрсөнд үлдэх хүхрийн хүчил нь ямар хөнөөлтэйг ярихгүй юм даа
Нэргүй 26 минутын өмнө 59.153.114.72
хүчил биш уусмал.ямар ч хор хөнөөлгүй.
Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.59
Атомын цахилгаан станц барих юм бол заавал ураныг хэрэглэх болно. Тийм учир одооноос стандартын дагуу олборлож байгаад атомын цахилгаан станц баригдсаны дараа түүхий эдээ гадаадаас авахгүй өөрсдөө заримыг нь хэрэглэх юм. Гэтэл уран бол хадны мангаа гэж хэлснийг нь зарим гэнэн иргэд шууд хүлээн авч байна. Дэлхийн бараг бүх улс атомын цахилгаан станцтай. Харин хүйтэн уур амьсгалтай Монгол улсад байхгүй байна. Тэнэг байгаа биз. Тэгээд цахилгаан дулааны асуудалтай улс байж
Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.59
Орос улс манай улсыг Францтай хамтарч атомын цахилгаан станц барина гэж айгаад мангар болон мөнгөнд дуртай иргэдэд мөнгө өгч ураны төслийг зогсоох түүн дээр дөрөөлж засгийн газрыг нь шантаажил огцруулах ажиллагааг зохион байгуулж байна.Хааж боож ямар сайндаа манай нутгаар дайрах хийн хоолойгоо больж байхав. Хийн хоолой манай нутгаар дамжсан бол бид жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийг дүгээр л татаасаар авах байсан. Гэтэл тэнэг иргэд шүүмжилсэн нь нөлөөлсөн.
Нэргүй 16 минутын өмнө 59.153.114.72
Оркууд орилолдож л байг.тэгсгээд чимээгүй болцгооно
21 7 цагийн өмнө 66.181.188.64
HURUNGU ORUULALT UUL UURHAI ULS ORNIIG.HUGJUUDUG BOL AFRICA DELKHIIN UNDUR HUGJILTEI ULSUUD BOLOKH BAILAA
Нэргүй 23 минутын өмнө 59.153.114.72
яагаад гэвэл африкчууд монголчуудтай адилхан хагас зэрлэг,залхуу,.
Нэргүй 21 минутын өмнө 59.153.114.72
яагаад гэвэл монголчуудтай адилхан хагас зэрлэг сайн боловсорч гүйцээгүй