Засгийн газраас нийслэлийн төвлөрлийг сааруулах, хөдөөгийн сэргэлтийг дэмжих зорилгын хүрээнд энэ онд ипотекийн зээлийг орон нутагт түлхүү олгохоор төлөвлөж буй. Өнгөрсөн онд 1.3 их наяд төгрөгийн ипотекийн зээлийг 12 мянга орчим иргэнд олгосон байна. Үүний 41 хувийг орон нутгийн иргэдэд олгосон байгаа юм.
2023 онд орон нутагт 705 иргэнд ипотекийн зээл олгож байсан бол 2024 онд 3896 иргэнд 386 орчим тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Өвөрхангай, Дорнод зэрэг аймгуудад хамгийн их зээл олгожээ. УИХ-ын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны дөрөвдүгээр сард баталсан. Ингэснээр хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд нэмснээр өнгөрсөн онд зээл олголт 50 гаруй хувиар нэмэгдсэн. Энэ онд мөн ипотекийн зээлд 1.2 их наяд орчим төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн. Ингэхдээ залуу гэр бүлийг дэмжих үүднээс 35 хүртэлх насны залуучуудыг дараалалгүй ипотекийн зээлд хамруулахаар төлөвлөжээ. Мөн амины орон сууц барих гэж байгаа иргэдийг ипотекийн зээлд хармуулахаар болсон билээ.
Нэргүй 27 минутын өмнө 202.9.46.33
Хөгшин гээд ажилд авахгүй, одоо хөгшин гээд ипотекийн зээлэнд хамруулахгүй юм байна л дөө.
Нэргүй 3 цагийн өмнө 45.117.34.114
иргэдээ яаж ялгаварлаж байвал болдог вэ гэдгийг харуулах юмдаа энэ төр засгийн шийдвэр, зээлээ авсан хүмүүс л өөрсдөө л төлнө шүү дээ, яагаад заавал ингэж ялгаа үүсгэх ёстой юмбэ,
Нэргүй 4 цагийн өмнө 202.131.244.66
зөзө алаад хаячих юм даа. өмнө нь орлого бага гээд авч чадахгүй, одоо бо нас хэтэрсэн гээд авч болохгүй юм байна. заазлагдчих юм байна.
Нэргүй 4 цагийн өмнө 122.201.31.213
зөв л тооцоолж, 35+ насныхан ковидоор их үхэцгээсэн. ер нь монгол хүн 60 насалвал дээдийн заяа
Зочин 6 цагийн өмнө 66.181.181.185
35 хүртэлх насныхан зээл авах түүнээс дээшх бол хэдэн жил хүлээх гэдэг нь үндсэн хууль зөрчих болов уу