Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгохыг зогсооё!

Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгохыг зогсооё!

Бүрэн эрх нь дууссан гишүүдэд тэтгэмж олгохыг зогсооё!

“Бүрэн эрх нь дууссан гишүүдэд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгааг зогсоох ёстой” гэх байр суурийг зарим гишүүн илэрхийлэнгүүт  УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ч.Лодойсамбуу нар “Энэ тэтгэмж над шиг бизнесгүй хүнд хэрэгтэй. Би олигархи биш, авлигач биш. УИХ-ын гишүүнээр дахин сонгодож чадахгүй бол  12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авна” гээд шоволзоод эхлэв.

Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 893 сая төгрөгийн хадгаламжтай бол С.Ганбаатар 648 сая төгрөгийн хөрөнгө, орлоготой аж.

Хэн, хэнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусч дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй тохиолдолд тэтгэмж харж суух шаардлага байхгүй харагдаж буй. Гэвч тэтгэмж авна л гэж “чичирцгээж” байна.

Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41.9 УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заасан. Энэ заалттай холбоотойгоор 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 30 хүн тэтгэмж авах хүсэлт гаргаснаар цалин авч эхэлжээ.

УИХ-ын гишүүний нэг сарын цалин 3.5 саяас 4 сая төгрөг. Бүтэн нэг жил авахаар 42 саяас 48 сая төгрөг авах болж буй. Зөвхөн гар дээрээ авах цалингийн мөнгөн дүн энэ. Цаашлаад хуучин тойрог руугаа гэрээ нүүлгэвэл зардлыг нь төр хариуцна. Тэр хэрээр төсвөөс гарах зардлын хэмжээ нэмэгдэж, татвар төлөгчдийн нуруун дээр буух ачаа хүндэрч буй.  Гэвч тэтгэмж хүссэн экс гишүүдийн хувьд татвар төлөгчдөд дараа болох нь асуудал биш бололтой.

Нөгөөтэйгүүр, тэтгэмж авч буй дээрх 30 хүний хувьд тартагтаа тулчихсан улстөрчид биш. Хадгаламжиндаа тэрбумыг хийсэн тул тэнгэр хараад хэвтэж байхад л хүүгээр нь зуун саяыг жилдээ чирээд ирнэ. Дээр нь бизнестэй.  Гэвч шунал нь дийлдэг бололтой, тэтгэмж авцгааж байна.

Монгол Улсын Их хурлын тухай хуульд орсон дээрх заалтыг анх 1997 онд суулгаснаар хэрэгжүүлж иржээ.  Гэхдээ анхны баталсан хуульд бүрэн эрх нь дууссан гишүүнд зургаан сарын хугацаатай тэтгэмж олгохоор заасан байна. Харин 2006 онд Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 12 сар болгон хугацааг нь сунгажээ. Үүнээс хойш дээрх хуульд хоёр ч удаа гар хүрсэн ч тэтгэмж олгох заалтуудыг хэвээр нь үлдээж хэрэгжүүлсээр өнөөдөртэй золгожээ.

Нэг ёсны ажилгүйдлийн тэтгэмж гэж ойлгож болох энэ заалтыг хууль тогтоогчид 12 сараар авахаар хуульчилсан нь өөрсөддөө давуу байдлыг бий болгосон ч гэж үзэж болох талтай.

Учир нь, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажлаасаа чөлөөлөгдвөл гурван сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос төлсөн хугацаанаас хамааран 45-70 хувиар ажлын 76 өдрөөр тооцон ажилгүйдлийн тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас авдаг.

Харин бүрэн эрх нь дууссан гишүүдийн хувьд 12 сараар авч буй нь газар тэнгэр шиг зөрүүтэй гэж ойлгож болно.  Иймээс экс УИХ-ын гишүүнд олгодог энэхүү тэтгэмжийг болиулж болдоггүй юм бол Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийн хугацаатай ойртуулж, ялгаварлал гаргахгүй байхад анхаарахгүй бол нэг хэсэг нь хуулийн дээр нөгөө хэсэг нь хуулийн дор амьдардаг жишиг ч тогтоогоод буй.

Мөн УИХ-д сонгогдсон гишүүд тэр дундаа орон нутгаас сонгогдсон гишүүд байрны дэмжлэг нэрээр сая саяар нь мөнгө авдаг. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар энэхүү байрны дэмжлэг авснаар "Маршал таун" хотхонд 250 м2 орон сууц худалдан авсан тухай  өмнөх парламентын үед мэдэгдэж байв. УИХ-ын Тамгын газраас мэдээлснээр нэг парламент бүрэн эрхийнхээ хугацаанд 300-400 сая төгрөгийг орон нутгаас сонгогдсон гишүүдэд байрны дэмжлэг нэрээр олгодог. Энэ бол УИХ 76 гишүүнтэй байх үед гаргасан тооцоо. Харин одоо УИХ 126 гишүүнтэй болсноор энэ мэтчлэн байрны дэмжлэг нэрээр гарах зардал өсөхөөр буй.

Нөгөө талдаа УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө тэрбум, тэрбумаар нь цацдаг хэрнээ сонгогдож чадахгүй болонгуут тэтгэмж авахаас аргагүй болдог тухай ярих нь бодит байдалтай хэр нийцэж буй вэ.

Ард түмэн сонгоогүй болохоор тэтгэмжийнх нь мөнгийг олгож өр цайрах ёстой юм уу. Ийм асуудлыг ард иргэд олонтаа тавьж байна. Үнэндээ ч өөрсдөө хүсч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, гишүүн болчихоод дараа нь албатай юм шиг тэтгэмж авах ёстой юм шиг аашлах нь байж боломгүй л үйлдэл харагдаж буй.

Иймээс УИХ хаврын чуулганаараа эл асуудлыг хэлэлцэж, нэг талд нь гаргахгүй бол улсаасаа баян улстөрчид ч тэтгэмж аваад амьдарч байна шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

55 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баянаа 2025-01-10 103.212.118.240

Тэтгэмж олгодог явдлыг зогсоох ёстой.
Тэтгэмж өгдөггүй юм байна гэж тооцоод УИХ-д очихгүй бол сайн л биз ээ …

Avatar

Нэргүй 2025-01-10 202.179.27.21

ХОМ ын үзээрэй барагдашгүй хөрөнгөтэй булаг шиг ундардаг

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.189.78

Төрийн албаны улс төрийн албан хаагчид ажлаас чөлөөлөгдөхдөө тэтгэиж авдаггүй шүү. Жишээ нь: Төрийн албаэы шалгалт өгдөггүй ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААР СОНГОГДСОН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, БАГИЙН ЗАСАГ ДАРГА нар ажлаас чөлөөлөгдөхдөө
"" ТЭТГЭМЖ"" авдаг хууль байхгүй! УЛС ТӨРЧ УЧРААС УИХ -ын гишүүд ч адилхан. тэтгэмж авах тухай хууль бус асуудал ярихаасаа ичих хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.161.151

Ард иргэдтэйгээ л адил ажилгүйдлийн тэтгэмжээ авах хэрэгтэй

Avatar

Зочин 2025-01-10 59.153.115.239

Зөв шүү дээ. Ард түмний мөнгө болохоос Тэмүүлэнгийн мөнгө биш шүү дээ. Тэгээд ч ард түмэн талхаа авч идэж чадахгүй ядуу байна.

Avatar

Иргэн 2025-01-10 66.181.182.247

ямар гавъяа байгуулсан гэж тэднийг бид эрхлүүлэх ёстой юм?!!! юу ч хийгээгүй идэж ууж улсын хөгжлийг, ард түмний сайхан боломжийг хулсан хүмүүсийг харин хариуцлаг тооцож улсыг өргүй болгооч

Avatar

Шагдар 2025-01-10 202.55.188.88

ЭНЭ АРХИНИЙ ш**** БОЛОН ХИНШҮҮ ХУЛМАС 6АНБААТАР НАРЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ ! .ТӨРӨӨР БАЯЖСАН НОВШНУУД

Avatar

зочин 2025-01-10 103.57.94.236

Дахин сонгогдож чадахгүй байна гэдэг ард түмний нүдэн дээр ажил хийж чадаагүй учраас муу гэдэг үнэлгээ авсан гэсэн үг. Өөрөө ажлаа сайн хийж бүгдэд танигдаагүй болохоор муу дүн авч байгаа хүнд яахаараа бүтэн жилийн цалинг ард түмний татвараас өгнө гэж. Арай л дэндүү шударга биш шунал биш үү, эд нарт өгч байгаа мөнгөө утаа, түгжрэлд зориулах хэрэгтэй шүү дээ, нэг ангид 50-60-уулаа хичээллэж байгаа жаахан хүүхдүүдийг өрөвдөөчээ, та нар бас л үр хүүхдүүдтэй биз дээ

Avatar

Нэргүй 2025-01-10 202.9.40.46

зөв ш дээ. яг адилхан ард иргэдтэйгээ адилхан байна шүү.

Avatar

zochin 2025-01-10 103.29.144.172

Олгосныг буцаан төлүүлэе.

Avatar

Зочин 2025-01-10 37.174.167.130

дэмжиж байна.
төр гэж байнга өглөг өгдөг өрөвдөлтэй !!!
ялихгүй зусарч баяжихын саад, гэдэг дээ хайрт төр засаг минь.
наадуул чинь юм өгч байна гэж огт бодохгүй, авах ёстой л гэж зүтгэнэ. ийм хууль тогтоогоод сууж байдаг хууль тогтоогчидоо гэж.
өрөвдөлийн туйл !!!

Avatar

Нэргүй 2025-01-10 202.9.41.57

УИХ-ын гишүүн болоод тэдний орлого хэд дахин өсдөг. Өөрсөд болон хамаарал бүхий хүмүүст ашигтай хууль санаачилж батлуулсны төлөө хэдэн зуун саяас тэрбум авдаг гэж сонссон юм байна.4 жилийн хугацаанд хангалттай мөнгө олчихоод дээрээс тэтгэмж авна гэдэг бол луйвар юм. Дансанд 800 сая төргөтэй Лодойсамбуу яасан лойчихсон нөхөр вэ. Нөгөө шударга зүйл яриад байсан чинь худлаа байжээ: АНУ орж Элбэгдоржтой уулзах мөнгөө татвар төлөгч нараас авах юм байхдаа. Тэнэглэл ичиж амьдар

Avatar

Зочин 2025-01-10 66.181.190.127

ичиж амьдар, юун тэтгэмж авах вэ, нэн даруй зогсоо

Avatar

Нэргүй 2025-01-10 202.21.117.194

Балиар шуналтай, ханадаггүй хүмүүс л гишүүд байдаг юм байна. Ард түмэндээ шүлс шиг цалин өгч, татвараар дарамталчихаад.

Avatar

Нэргүй 2025-01-10 103.57.93.245

Дахин сонгогдохгүйгээ мэдээд тэгж байгаам байхдаа,ер нь тэгээд муу сурсан оюутнуудыг сургуулиас нь хасвал нэг жилийнх нь төлбөрийг нь буцаадаггүй биз дээ,дахин сонгогдоогүй бол муу сурсан оюутантай адил л биз дээ???

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.191.143

Эд нар чинь халамж хавтгайрлаа гээд байдаг мөртлөө өөрсөндөө болохоор давуу байдал үүсгээд бүтэн жил халамж хүртээд суух нь ээ. Ичиж амьдар. Ажилгүйдлийн тэтгэмжээ эсвэл бүх хүнд адилхан жилээр ёунгааач халамжтангуудаа.

Avatar

Иргэн 2025-01-10 202.126.88.154

Баавгай болохсон киноог үзлээ. Улс орныг ийм арчаагүй байдалд хүргэсэн, эх орноо зарсан, эх орноосоо урвасан, олон их наядаар улсын мөнгөөнөөс идэж уусан нөхдүүдээс салах цаг нь болжээ. Олон төрлийн татварын хураамжийг нэмсэн нь карманд нь байгаа мөнгө хүрэхгүй болжээ. Эдийн засгаа өөд татах, иргэдийн амьдралын сайжруулахын оронд 14 мега төсөл ярьж мөнгө угаах арга. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй, хавдар, үхэл, ядуурал, сэтгэцийн өвчлөл, утаа, Хятад улсын муж болох бодит эрсдлүүд

Avatar

зочин 2025-01-10 66.181.187.51

Ард түмэн УИХ-н гишүүнээр дахин сонгоогүй байхад чинь үхсэн ацны чинь тэтгэмж вэ?
Наад хуулиа үтэр түргэн хүчингүй болго.

Avatar

Зочин 2025-01-10 66.181.178.30

Ард түмэн чамайг дахиж сонгосонгүй, чиний бүрэн эрх дууссан. Юуны чинь тэтгэлэг вэ. Ичээч ээ.
Мөнгө авсан бол буцааж өг. Уучлалт гуй. Сөгд.

Avatar

1256 2025-01-10 66.181.166.134

Бүрэн эрх нь дуусаад, сонуулиар нэгэнт ялагдал хүлээсэн л бол улс төрөөс, элдэв янзаар татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах башир арга бодож, гуйлгачилж суух практикаас болиод зайлах ёстой. Ер нь ялагдсан хүн төрд дахиж ирэх ч хэрэггүй. Зүгээр ажилгүй болсныхоо төлөө төрөөс буюу татвар төлөгчдөөр тэжээлгэх ёс зүй ч байх ёсгүй.

Avatar

Нэргүй 2025-01-10 103.212.116.50

монгол хүн бид төрөлхийн хулгай сэтгэхүйтэй.

Avatar

Нэргүй 2025-01-10 103.212.116.50

Ер нь монгол хүн төрөлхийн хулгайч сэтгэхүйтэй шүү.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.126.91.42

Төрд үнэнчээр зүтгэж байсан учир авах л болно доо

Avatar

Зочин 2025-01-10 66.181.178.30

Үнэнчээр зүтгэж харагдаач

Avatar

Зочин 2025-01-10 103.212.118.21

нууцаар хийдэг хулгайгаа зогсооё

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.183.47

Ёстой тэгж чадахгүй шүү. Би яасан гэж тэднийг тэжээх ёстой юм ?

Avatar

Нэргүй 2025-01-10 59.153.87.59

Энэ тэтгэмжийн талаар ил болгож нийтэд мэдэгдсэн гишүүнд баярлалаа.

Avatar

Нэргүй 2025-01-10 192.82.64.248

тэр түрүүчийн ИХ-аас тэтгэмж нэхэж авч байгаа 30 гишүүн гэсэн юмнуудыг нэрийг нь ил болгомоор юм, аягүй бол баахан бизнестэй нөхдүүд байгаа даа

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.170.226

Бидний заяа юм даа

Avatar

Жил бүр 40-50 тэрбумыг зувчуулан хусдагууд ичээч 2025-01-10 202.9.41.112

трбумаар нь цацаж өөрөө хөөцөлдөж байж гишүүн болчихоод ….. Яг үнэн нүүр царай нь эд нарынх илэрч байна. Суусан газар бүрээсээ шимж сорж авч байхын дон туссан. Гишүүн байх 4 жилдээ тойрогтоо нэрээр жил бүр 40-50 тэрбумыг зувчуулан хусч ирсэн төрөөс төрсөн тэрбумтанууд байж: Ийм тэтгэмж байж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-01-10 103.212.118.141

компиантай сул орлоготой хувьцаатай дансандаа мөнгөтэй хүмүүст мөнгө өгч байгаа юм уу

Avatar

Нэргүй 2025-01-10 122.201.31.150

Цавчаачдад хэдэн давхар мөлжүүлэхээ зогсооно байгаа. Дандаа давхар бизнестэй хүмүүс шүү дээ. Дээр нь 4 жилийн турш хууль захиалгаар батлаж хэдэн арван тэрбумтай бууна.

Avatar

Зочин 2025-01-10 122.201.31.199

тэр хулгайчуудад тэтгэмж өгөх шаардлага байхгүй. дахиж сонгогдож чадахгүй бнаа гэдэг чинь нэр нүүрээ барсан хулгай, луйвар, хүчин, дээрэм, ёс бус үйлдэл хийсэн гэсэн үг тийм хүмүүсд татвар төлөгчидийн мөнгө өгөх хэрэггүй.

Avatar

Зочин 2025-01-10 139.5.219.251

Хууль иргэддээ үйлчилдэг шиг адил байх ёстой тэд хийсэн ажилгүй бүрэн эрхийнхээ хугацаанд идсэн уусан. Жишээ нь Сарангэрэл. Хүрэлсүх Сарангэрэлийг элчингээр томилоход зөвшөөрвөл тэд нийлсэн хулгай нь үүнэмшилтэй болох нь харагдаж байна. Элчин энэ бол сургуулийг төгссөн шийдвэр гаргах улс орноо сурталчлах олон улсын хэлний мэдлэгтэй дипломатич соёлтой хүо сонгогддог. Гэтэл идсэн бөгсний эмгэн.

Avatar

сонгогч 2025-01-10 202.9.46.139

Бүрэн эрх нь дууссан гишүүдэд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь нэг төрлийн дээрэм хулгай мөн.

Avatar

Зочин 2025-01-10 103.168.34.89

олгох тохиолдолд 1 лсараас хэтрүүлж болохгүй

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.189.163

юун 1 сар, ор өгөх ёёгүй

Avatar

уншигч 2025-01-10 43.228.130.66

хүн бүрүндэсн хуулинд заасан тэгш эрх элэх ёстой. жирийн хөдөлмөр эрхэлж байгаа хүн ажлаас гарахад ажилгүйдлийн тэтгэмж гэж 3 сарынын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгө авдаг. Гэтэл та нар юу хийж бүтээсэн гэж ийм заалт оруулж давуу эрх ямба эдлэх гээд байгаа юм бэ……ичиж амьдраач. ард түмэн тэнэг биш шүү!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-01-10 202.9.40.163

Монгол улсад ажиллаж амьдарч байгаа бүх иргэдийн эрх тэгш байх ёстой. Бид ажилгүй болохоороо ажилгүйдлийн тэтгэмжээ аваад болдог. Цалин 1 сая гаруй байдаг. Та нар өөрсдөдөө хууль зохиож болохгүй ээ.

Avatar

Нэргүй 2025-01-10 43.242.242.59

Нийтлэлийн гарчиг нь мөнгө өгөхийг зогсооё гэсэн байна. Гэтэл санал бичсэн иргэд зогсоох нь тэнэглэл гэсэн сэтгэгдэл дээр даржээ. Минийхээр бол зогсоох нь зөв юм. Хугацаа нь дуусаад л гишүүнээ больж дараагийн ажилдаа орох нь жам ёсны юм. Тэгээд ч дандаа мөнгөтэй хүмүүс тэнд сонгогддог нь нууц биш ээ. Лодойсамбуу бол үнэн чанартай гоё үгээр нүүрээ хаасан шударга бус гишүүн мөн. Олон үйлдэл дээр нь тэр нь батлагдсаар ирсэн. Лодойсамбуу бол хаалтын гэрээ хийсэн л байж таарна. Ичихээ байсан хүмүүс

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.178.112

лодойсамбуу, Ганбаатар гишүүн нар ингэж хэлэхээсээ ичээч ээ. үүнийг зогсоох хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.177.17

Лодойсамбуу чи арай ч дээ?? Чи сэтгүүлчээ хийгээд явж байсан бол яах байсан юм?! Тэтгэмж авах гэж гишүүн болсон юм уу? Хэн ч та нарыг гишүүн бол гэж албадаагүй!!!

Avatar

ИРГЭН 2025-01-10 103.57.95.137

УИХ гэдэг бол Иргэдийн Татвар, Төсөв_төсөл , хөтөлбөр, төрөл бүрийн Сангуудаас Хулгай хийж тонож Баяждаг Гэмт хэргийн Үүр уурхай болсон газар, болоод удажийна, дөө,

Avatar

зчин 2025-01-10 202.131.232.158

Гаалийн Баатар байх үеийн улсаас байр авч байсан УИХ гишүүдийн нэрийг зарла

Avatar

зочин 2025-01-10 202.131.232.158

Гаалийн баатар байх үеийн УИХ гишүүд улсаас 3 өрөө байр авч байсан шүү

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.177.17

УИХ-ын гишүүд онцгой эрх дархтан биш, төрийн албан хаагчдын нэг хэсэг!! Тийм учраас тэнгэрээс бууж ирсэн бурхад мэт ер бусын онц эрх эдлэх ёсгүй!!! Хөдөлмөрийн хуулийн ерөнхий зарчим буюу ажлаас халагдсаны тэтгэмж л авах ёстой!!! (Хөд.хуулийн 82-р зүйл)

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.191.38

4 жил хулгай дээрэм хийчээд дээр нь тэтгэмж авна даварсан хүүрнүүд шүү улаан хоолойгоор нь гулууз шаачихмаар псдакдг

Avatar

Нэргүй 2025-01-10 203.91.115.39

ард түмэн татвараа, зээлээ яаж төлье дөө гээд гутарч явахад тэд татвар цуглуулж 4 жилийн дараа ажил хийхгүйгээр баян явахаа бэлдэж явдагбэртэгчид

Avatar

Иргэн 2025-01-10 103.212.118.149

Ажлаа хийлээ гэрээний хугацаа дууслаа тэгээл болоо бишүү. Өшөө цаашаа юу авах гээд өлөнтөөд байгаам бэ. Өөрснөө гуйж сонгогдоо биз дээ.

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.191.64

Бөөн атаархал, тэнд нэг хүн мөнгө авч бөйхад л бүгд атаархаад боож үхэх гэж байдаг….. өөрсөнд нь өгье гэвэл өлөв сөлөв татаад маасайтал инээнэ дээ !

Avatar

Нэргүй 2025-01-10 203.91.115.39

Үүнийг ч атаархал гэж биш шударга ёс үзнэ

Avatar

иргэн 2025-01-10 202.9.46.40

Уучлаарай. Атаархал биш үндсэн хуулийн тэгш байх зарчим алдагдсан заалт байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж үндсэн хуулинд байдаг. Экс гишүүн асан бол жирийн иргэн болсон бөгөөд иргэний хуулиар явах ёстой. Ер нь Монголд энэ мэт хууль дээдлэх зарчим алдагдаад байгааг анхаарах цаг болсон. Хэрэв энэ заалт байсаар байвал одоо 126 гишүүн болсон болохоор төсвөөс бүр л их мөнгө гарна гэсэн үг. Тиймээс жоохон улсаа гэсэн сэтгэлтэй жудагтай байх хэрэгтэй байх.

Avatar

БҮГД ТЭГШ БАЙХ 2025-01-10 124.158.126.227

Бүрэн эрх нь дууссан гишүүдэд 12 сарын биш Хөдөлмөрийн хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх хэрэгтэй. ЭД нар баялаг бүтээгч биш, бэлдсэн зүйлийг ч уншиж ойлгодоггүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-01-10 139.5.216.100

анх хэн ийм балиар нугалаа үүсгэж санаачилдаг байнаа

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.188.246

Мэдээж МАН-ы гишvvд Г. Тэмvvлэн, Н. Энхболд нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж