“Бүрэн эрх нь дууссан гишүүдэд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож байгааг зогсоох ёстой” гэх байр суурийг зарим гишүүн илэрхийлэнгүүт УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ч.Лодойсамбуу нар “Энэ тэтгэмж над шиг бизнесгүй хүнд хэрэгтэй. Би олигархи биш, авлигач биш. УИХ-ын гишүүнээр дахин сонгодож чадахгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг авна” гээд шоволзоод эхлэв.
Авлигатай тэмцэх газарт гаргаж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 893 сая төгрөгийн хадгаламжтай бол С.Ганбаатар 648 сая төгрөгийн хөрөнгө, орлоготой аж.
Хэн, хэнийх нь бүрэн эрхийн хугацаа дуусч дахин УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй тохиолдолд тэтгэмж харж суух шаардлага байхгүй харагдаж буй. Гэвч тэтгэмж авна л гэж “чичирцгээж” байна.
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 41.9 УИХ-ын гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж, гишүүнээр сонгогдохоосоо өмнө оршин сууж байсан газартаа шилжвэл өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний замын зардал, ачаа, тээшийн хөлсийг авто тээврийн тарифаар тооцож олгоно гэж заасан. Энэ заалттай холбоотойгоор 2020-2024 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 30 хүн тэтгэмж авах хүсэлт гаргаснаар цалин авч эхэлжээ.
УИХ-ын гишүүний нэг сарын цалин 3.5 саяас 4 сая төгрөг. Бүтэн нэг жил авахаар 42 саяас 48 сая төгрөг авах болж буй. Зөвхөн гар дээрээ авах цалингийн мөнгөн дүн энэ. Цаашлаад хуучин тойрог руугаа гэрээ нүүлгэвэл зардлыг нь төр хариуцна. Тэр хэрээр төсвөөс гарах зардлын хэмжээ нэмэгдэж, татвар төлөгчдийн нуруун дээр буух ачаа хүндэрч буй. Гэвч тэтгэмж хүссэн экс гишүүдийн хувьд татвар төлөгчдөд дараа болох нь асуудал биш бололтой.
Нөгөөтэйгүүр, тэтгэмж авч буй дээрх 30 хүний хувьд тартагтаа тулчихсан улстөрчид биш. Хадгаламжиндаа тэрбумыг хийсэн тул тэнгэр хараад хэвтэж байхад л хүүгээр нь зуун саяыг жилдээ чирээд ирнэ. Дээр нь бизнестэй. Гэвч шунал нь дийлдэг бололтой, тэтгэмж авцгааж байна.
Монгол Улсын Их хурлын тухай хуульд орсон дээрх заалтыг анх 1997 онд суулгаснаар хэрэгжүүлж иржээ. Гэхдээ анхны баталсан хуульд бүрэн эрх нь дууссан гишүүнд зургаан сарын хугацаатай тэтгэмж олгохоор заасан байна. Харин 2006 онд Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 12 сар болгон хугацааг нь сунгажээ. Үүнээс хойш дээрх хуульд хоёр ч удаа гар хүрсэн ч тэтгэмж олгох заалтуудыг хэвээр нь үлдээж хэрэгжүүлсээр өнөөдөртэй золгожээ.
Нэг ёсны ажилгүйдлийн тэтгэмж гэж ойлгож болох энэ заалтыг хууль тогтоогчид 12 сараар авахаар хуульчилсан нь өөрсөддөө давуу байдлыг бий болгосон ч гэж үзэж болох талтай.
Учир нь, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн ажлаасаа чөлөөлөгдвөл гурван сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос төлсөн хугацаанаас хамааран 45-70 хувиар ажлын 76 өдрөөр тооцон ажилгүйдлийн тэтгэмж Нийгмийн даатгалын сангаас авдаг.
Харин бүрэн эрх нь дууссан гишүүдийн хувьд 12 сараар авч буй нь газар тэнгэр шиг зөрүүтэй гэж ойлгож болно. Иймээс экс УИХ-ын гишүүнд олгодог энэхүү тэтгэмжийг болиулж болдоггүй юм бол Нийгмийн даатгалын сангаас олгодог ажилгүйдлийн тэтгэмжийн хугацаатай ойртуулж, ялгаварлал гаргахгүй байхад анхаарахгүй бол нэг хэсэг нь хуулийн дээр нөгөө хэсэг нь хуулийн дор амьдардаг жишиг ч тогтоогоод буй.
Мөн УИХ-д сонгогдсон гишүүд тэр дундаа орон нутгаас сонгогдсон гишүүд байрны дэмжлэг нэрээр сая саяар нь мөнгө авдаг. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар энэхүү байрны дэмжлэг авснаар "Маршал таун" хотхонд 250 м2 орон сууц худалдан авсан тухай өмнөх парламентын үед мэдэгдэж байв. УИХ-ын Тамгын газраас мэдээлснээр нэг парламент бүрэн эрхийнхээ хугацаанд 300-400 сая төгрөгийг орон нутгаас сонгогдсон гишүүдэд байрны дэмжлэг нэрээр олгодог. Энэ бол УИХ 76 гишүүнтэй байх үед гаргасан тооцоо. Харин одоо УИХ 126 гишүүнтэй болсноор энэ мэтчлэн байрны дэмжлэг нэрээр гарах зардал өсөхөөр буй.
Нөгөө талдаа УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө тэрбум, тэрбумаар нь цацдаг хэрнээ сонгогдож чадахгүй болонгуут тэтгэмж авахаас аргагүй болдог тухай ярих нь бодит байдалтай хэр нийцэж буй вэ.
Ард түмэн сонгоогүй болохоор тэтгэмжийнх нь мөнгийг олгож өр цайрах ёстой юм уу. Ийм асуудлыг ард иргэд олонтаа тавьж байна. Үнэндээ ч өөрсдөө хүсч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, гишүүн болчихоод дараа нь албатай юм шиг тэтгэмж авах ёстой юм шиг аашлах нь байж боломгүй л үйлдэл харагдаж буй.
Иймээс УИХ хаврын чуулганаараа эл асуудлыг хэлэлцэж, нэг талд нь гаргахгүй бол улсаасаа баян улстөрчид ч тэтгэмж аваад амьдарч байна шүү.
Г.ХОРОЛ
Нэргүй 1 минутын өмнө 202.21.117.194
Балиар шуналтай, ханадаггүй хүмүүс л гишүүд байдаг юм байна. Ард түмэндээ шүлс шиг цалин өгч, татвараар дарамталчихаад.
Нэргүй 3 минутын өмнө 103.57.93.245
Дахин сонгогдохгүйгээ мэдээд тэгж байгаам байхдаа,ер нь тэгээд муу сурсан оюутнуудыг сургуулиас нь хасвал нэг жилийнх нь төлбөрийг нь буцаадаггүй биз дээ,дахин сонгогдоогүй бол муу сурсан оюутантай адил л биз дээ???
Нэргүй 8 минутын өмнө 66.181.191.143
Эд нар чинь халамж хавтгайрлаа гээд байдаг мөртлөө өөрсөндөө болохоор давуу байдал үүсгээд бүтэн жил халамж хүртээд суух нь ээ. Ичиж амьдар. Ажилгүйдлийн тэтгэмжээ эсвэл бүх хүнд адилхан жилээр ёунгааач халамжтангуудаа.
Иргэн 30 минутын өмнө 202.126.88.154
Баавгай болохсон киноог үзлээ. Улс орныг ийм арчаагүй байдалд хүргэсэн, эх орноо зарсан, эх орноосоо урвасан, олон их наядаар улсын мөнгөөнөөс идэж уусан нөхдүүдээс салах цаг нь болжээ. Олон төрлийн татварын хураамжийг нэмсэн нь карманд нь байгаа мөнгө хүрэхгүй болжээ. Эдийн засгаа өөд татах, иргэдийн амьдралын сайжруулахын оронд 14 мега төсөл ярьж мөнгө угаах арга. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг нь хүрэлцэхгүй, хавдар, үхэл, ядуурал, сэтгэцийн өвчлөл, утаа, Хятад улсын муж болох бодит эрсдлүүд
зочин 40 минутын өмнө 66.181.187.51
Ард түмэн УИХ-н гишүүнээр дахин сонгоогүй байхад чинь үхсэн ацны чинь тэтгэмж вэ?
Наад хуулиа үтэр түргэн хүчингүй болго.
Зочин 1 цагийн өмнө 66.181.178.30
Ард түмэн чамайг дахиж сонгосонгүй, чиний бүрэн эрх дууссан. Юуны чинь тэтгэлэг вэ. Ичээч ээ.
Мөнгө авсан бол буцааж өг. Уучлалт гуй. Сөгд.
1256 2 цагийн өмнө 66.181.166.134
Бүрэн эрх нь дуусаад, сонуулиар нэгэнт ялагдал хүлээсэн л бол улс төрөөс, элдэв янзаар татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслах башир арга бодож, гуйлгачилж суух практикаас болиод зайлах ёстой. Ер нь ялагдсан хүн төрд дахиж ирэх ч хэрэггүй. Зүгээр ажилгүй болсныхоо төлөө төрөөс буюу татвар төлөгчдөөр тэжээлгэх ёс зүй ч байх ёсгүй.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.50
монгол хүн бид төрөлхийн хулгай сэтгэхүйтэй.
Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.50
Ер нь монгол хүн төрөлхийн хулгайч сэтгэхүйтэй шүү.
Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.42
Төрд үнэнчээр зүтгэж байсан учир авах л болно доо
Зочин 1 цагийн өмнө 66.181.178.30
Үнэнчээр зүтгэж харагдаач
Зочин 2 цагийн өмнө 103.212.118.21
нууцаар хийдэг хулгайгаа зогсооё
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.183.47
Ёстой тэгж чадахгүй шүү. Би яасан гэж тэднийг тэжээх ёстой юм ?
Нэргүй 2 цагийн өмнө 59.153.87.59
Энэ тэтгэмжийн талаар ил болгож нийтэд мэдэгдсэн гишүүнд баярлалаа.
Нэргүй 3 цагийн өмнө 192.82.64.248
тэр түрүүчийн ИХ-аас тэтгэмж нэхэж авч байгаа 30 гишүүн гэсэн юмнуудыг нэрийг нь ил болгомоор юм, аягүй бол баахан бизнестэй нөхдүүд байгаа даа
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.170.226
Бидний заяа юм даа
Жил бүр 40-50 тэрбумыг зувчуулан хусдагууд ичээч 3 цагийн өмнө 202.9.41.112
трбумаар нь цацаж өөрөө хөөцөлдөж байж гишүүн болчихоод ….. Яг үнэн нүүр царай нь эд нарынх илэрч байна. Суусан газар бүрээсээ шимж сорж авч байхын дон туссан. Гишүүн байх 4 жилдээ тойрогтоо нэрээр жил бүр 40-50 тэрбумыг зувчуулан хусч ирсэн төрөөс төрсөн тэрбумтанууд байж: Ийм тэтгэмж байж болохгүй.
Нэргүй 3 цагийн өмнө 103.212.118.141
компиантай сул орлоготой хувьцаатай дансандаа мөнгөтэй хүмүүст мөнгө өгч байгаа юм уу
Нэргүй 3 цагийн өмнө 122.201.31.150
Цавчаачдад хэдэн давхар мөлжүүлэхээ зогсооно байгаа. Дандаа давхар бизнестэй хүмүүс шүү дээ. Дээр нь 4 жилийн турш хууль захиалгаар батлаж хэдэн арван тэрбумтай бууна.
Зочин 3 цагийн өмнө 122.201.31.199
тэр хулгайчуудад тэтгэмж өгөх шаардлага байхгүй. дахиж сонгогдож чадахгүй бнаа гэдэг чинь нэр нүүрээ барсан хулгай, луйвар, хүчин, дээрэм, ёс бус үйлдэл хийсэн гэсэн үг тийм хүмүүсд татвар төлөгчидийн мөнгө өгөх хэрэггүй.
Зочин 3 цагийн өмнө 139.5.219.251
Хууль иргэддээ үйлчилдэг шиг адил байх ёстой тэд хийсэн ажилгүй бүрэн эрхийнхээ хугацаанд идсэн уусан. Жишээ нь Сарангэрэл. Хүрэлсүх Сарангэрэлийг элчингээр томилоход зөвшөөрвөл тэд нийлсэн хулгай нь үүнэмшилтэй болох нь харагдаж байна. Элчин энэ бол сургуулийг төгссөн шийдвэр гаргах улс орноо сурталчлах олон улсын хэлний мэдлэгтэй дипломатич соёлтой хүо сонгогддог. Гэтэл идсэн бөгсний эмгэн.
сонгогч 3 цагийн өмнө 202.9.46.139
Бүрэн эрх нь дууссан гишүүдэд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь нэг төрлийн дээрэм хулгай мөн.
Зочин 4 цагийн өмнө 103.168.34.89
олгох тохиолдолд 1 лсараас хэтрүүлж болохгүй
Нэргүй 5 минутын өмнө 66.181.189.163
юун 1 сар, ор өгөх ёёгүй
уншигч 4 цагийн өмнө 43.228.130.66
хүн бүрүндэсн хуулинд заасан тэгш эрх элэх ёстой. жирийн хөдөлмөр эрхэлж байгаа хүн ажлаас гарахад ажилгүйдлийн тэтгэмж гэж 3 сарынын цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгө авдаг. Гэтэл та нар юу хийж бүтээсэн гэж ийм заалт оруулж давуу эрх ямба эдлэх гээд байгаа юм бэ……ичиж амьдраач. ард түмэн тэнэг биш шүү!!!!!!!!!
Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.163
Монгол улсад ажиллаж амьдарч байгаа бүх иргэдийн эрх тэгш байх ёстой. Бид ажилгүй болохоороо ажилгүйдлийн тэтгэмжээ аваад болдог. Цалин 1 сая гаруй байдаг. Та нар өөрсдөдөө хууль зохиож болохгүй ээ.
Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.59
Нийтлэлийн гарчиг нь мөнгө өгөхийг зогсооё гэсэн байна. Гэтэл санал бичсэн иргэд зогсоох нь тэнэглэл гэсэн сэтгэгдэл дээр даржээ. Минийхээр бол зогсоох нь зөв юм. Хугацаа нь дуусаад л гишүүнээ больж дараагийн ажилдаа орох нь жам ёсны юм. Тэгээд ч дандаа мөнгөтэй хүмүүс тэнд сонгогддог нь нууц биш ээ. Лодойсамбуу бол үнэн чанартай гоё үгээр нүүрээ хаасан шударга бус гишүүн мөн. Олон үйлдэл дээр нь тэр нь батлагдсаар ирсэн. Лодойсамбуу бол хаалтын гэрээ хийсэн л байж таарна. Ичихээ байсан хүмүүс
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.178.112
лодойсамбуу, Ганбаатар гишүүн нар ингэж хэлэхээсээ ичээч ээ. үүнийг зогсоох хэрэгтэй!!!
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.177.17
Лодойсамбуу чи арай ч дээ?? Чи сэтгүүлчээ хийгээд явж байсан бол яах байсан юм?! Тэтгэмж авах гэж гишүүн болсон юм уу? Хэн ч та нарыг гишүүн бол гэж албадаагүй!!!
ИРГЭН 5 цагийн өмнө 103.57.95.137
УИХ гэдэг бол Иргэдийн Татвар, Төсөв_төсөл , хөтөлбөр, төрөл бүрийн Сангуудаас Хулгай хийж тонож Баяждаг Гэмт хэргийн Үүр уурхай болсон газар, болоод удажийна, дөө,
зчин 5 цагийн өмнө 202.131.232.158
Гаалийн Баатар байх үеийн улсаас байр авч байсан УИХ гишүүдийн нэрийг зарла
зочин 5 цагийн өмнө 202.131.232.158
Гаалийн баатар байх үеийн УИХ гишүүд улсаас 3 өрөө байр авч байсан шүү
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.177.17
УИХ-ын гишүүд онцгой эрх дархтан биш, төрийн албан хаагчдын нэг хэсэг!! Тийм учраас тэнгэрээс бууж ирсэн бурхад мэт ер бусын онц эрх эдлэх ёсгүй!!! Хөдөлмөрийн хуулийн ерөнхий зарчим буюу ажлаас халагдсаны тэтгэмж л авах ёстой!!! (Хөд.хуулийн 82-р зүйл)
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.191.38
4 жил хулгай дээрэм хийчээд дээр нь тэтгэмж авна даварсан хүүрнүүд шүү улаан хоолойгоор нь гулууз шаачихмаар псдакдг
Нэргүй 6 цагийн өмнө 203.91.115.39
ард түмэн татвараа, зээлээ яаж төлье дөө гээд гутарч явахад тэд татвар цуглуулж 4 жилийн дараа ажил хийхгүйгээр баян явахаа бэлдэж явдагбэртэгчид
Иргэн 6 цагийн өмнө 103.212.118.149
Ажлаа хийлээ гэрээний хугацаа дууслаа тэгээл болоо бишүү. Өшөө цаашаа юу авах гээд өлөнтөөд байгаам бэ. Өөрснөө гуйж сонгогдоо биз дээ.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.191.64
Бөөн атаархал, тэнд нэг хүн мөнгө авч бөйхад л бүгд атаархаад боож үхэх гэж байдаг….. өөрсөнд нь өгье гэвэл өлөв сөлөв татаад маасайтал инээнэ дээ !
Нэргүй 6 цагийн өмнө 203.91.115.39
Үүнийг ч атаархал гэж биш шударга ёс үзнэ
иргэн 4 цагийн өмнө 202.9.46.40
Уучлаарай. Атаархал биш үндсэн хуулийн тэгш байх зарчим алдагдсан заалт байна. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж үндсэн хуулинд байдаг. Экс гишүүн асан бол жирийн иргэн болсон бөгөөд иргэний хуулиар явах ёстой. Ер нь Монголд энэ мэт хууль дээдлэх зарчим алдагдаад байгааг анхаарах цаг болсон. Хэрэв энэ заалт байсаар байвал одоо 126 гишүүн болсон болохоор төсвөөс бүр л их мөнгө гарна гэсэн үг. Тиймээс жоохон улсаа гэсэн сэтгэлтэй жудагтай байх хэрэгтэй байх.
БҮГД ТЭГШ БАЙХ 7 цагийн өмнө 124.158.126.227
Бүрэн эрх нь дууссан гишүүдэд 12 сарын биш Хөдөлмөрийн хуульд заасан 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх хэрэгтэй. ЭД нар баялаг бүтээгч биш, бэлдсэн зүйлийг ч уншиж ойлгодоггүй шүү дээ.
Нэргүй 8 цагийн өмнө 139.5.216.100
анх хэн ийм балиар нугалаа үүсгэж санаачилдаг байнаа
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.188.246
Мэдээж МАН-ы гишvvд Г. Тэмvvлэн, Н. Энхболд нар