Р.Эрдэнэбүрэн: Ид ачааллын үед нийслэлийн замыг төлбөртэй болгоно

Р.Эрдэнэбүрэн: Ид ачааллын үед нийслэлийн замыг төлбөртэй болгоно

Р.Эрдэнэбүрэн: Ид ачааллын үед нийслэлийн замыг төлбөртэй болгоно

Олон нийтийн сүлжээнд төлбөртэй бүсийг нийслэлд тусгайлан заах тал дээр маргаан өрнөөд буй. Энэ талаар "20 минутын хот" Үндэний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнгээс тодрууллаа.


Та Улаанбаатар хотыг 20 минутын хот болгох том амбиц өвөртлөөд Засгийн газарт орсон. Сайд болоод хагас жил болчихлоо. Мэдээж ажилтайгаа танилцсан байх, Улаанбаатарыг 20 минутын хот болгох итгэл хэр байна?

-Дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Хүйтэн хотууд бүгд утаа угаарын дундуур явсан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүд барьсан. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн энэ замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхлээд байна. Ялангуяа цар тахлын дэглэмийн дараагаас “X-минутын xот” гэдэг концепц тренд болж, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эxэлж байгаа юм билээ. Монгол Улс ч мөн энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэлд xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгоx xотууд дээр давтаxгүй байя гэдэг үүднээс хотоо хүнд ээлтэйгээр зохион байгуулъя, 20-минутын дотор иргэн xүн алxаад xүрчиxдэг ажилтай, сургууль, эмнэлэгтэй, төрийн нэг цэгийн үйлчилгээтэй, кофешоп, хоолны газартай, зугаалаx парктай тийм орчинг цогцоор нь төлөвлөдөг болъё гэж зорьж байгаа. Ерөнхий сайд өөрөө нийслэлийн асуудал дээр манлайлал үзүүлж, 2025 оныг “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, дэд бүтцийн том төслүүдээ хурдлуулах зорилгоор шуурхай штаб байгуулан, өөрөө удирдаад ажиллаж байна.

Шуурхай штабынхан Бямба гариг бүр хуралдаж, олон салбарын уялдаа холбоог хангуулан, зохион байгуулалтаа эрчимжүүлэн ажиллаж байгаа.

Та бүхэн мэдэж байгаа байх. 2025 оны зургадугаар сарын 1-нээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэл эхэлнэ. Энэ хуулиар улсын чанартай зургаан хот, орон нутгийн чанартай 35 хот, дөрвөн дагуул хот тус тус байгуулахаар болж байгаа. Шинээр байгуулах эдгээр хотуудаа ч бас бид анхнаас нь хүнд ээлтэйгээр зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.

Өнгөрсөн 30 жилд монголчууд зөвхөн нийслэлдээ буюу нэг газраа хэт төвлөрсөн буруу төлөвлөлт хийж ирсний үр дагавраар өнөөдрийн Улаанбаатар хот иргэдэд аюултай, эрүүл бус орчин болж хувирсан.

Үүнийг засч залруулан, олон төвтэй, иргэдэд нийгмийн үйлчилгээг нь ойртуулсан, цоо шинэ төлөвлөлтийн аргаар шинээр байгуулагдах хотуудыг зохион байгуулах болно. Тун удахгүй манай хорооны гишүүн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан ажлын хэсэг 20 минутын хотын үзэл баримтлалын төслийг олон нийтэд танилцуулна.

“ХУУЛИАР ТӨЛБӨРТЭЙ БҮСИЙН ЗӨВХӨН ТӨЛБӨРИЙН ДЭЭД ДООД ХЯЗГААРЫГ БАТАЛЖ ӨГНӨ”

"20 минутын хот" Үндэсний хорооноос Улаанбаатарын зарим бүсийг төлбөртэй болгох хуулийн төсөл санаачилж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ үнэн үү, иргэд хүлээж авах болов уу?

-Улаанбаатар хотын автозамын түгжрэлд нөлөөлдөг зургаан хүчин зүйл байгаа юм. Нэгдүгээрт, хүн амын өсөлт. Тухайлбал, 1990 оноос хойш Монгол Улсын хүн ам гурав дахин өссөн. Хоёрдугаарт, тээврийн хэрэгслийн өсөлт. Зөвхөн сүүлийн 10 жилд л гэхэд хоёр дахин өссөн. Гуравдугаарт, хот төлөвлөлтийн уялдаа алдагдсан. Дөрөвдүгээрт, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал. Тавдугаарт, зах, худалдааны төвийн бөөгнөрөл. Хамгийн сүүлд нь замын хөдөлгөөний соёл, зан төлөв. Энэ зургаан хүчин зүйлээс хүн амын өсөлтийг бид удирдаж чадахгүй. Хот төлөвлөлтийн уялдаа, сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, зах худалдааны төвийн бөөгнөрөл гэсэн гурван хүчин зүйл нь урт хугацааны төлөвлөлт, хөрөнгө мөнгө шаардагдах зохицуулалтууд. Өнөө маргаашдаа үр дүн хурдан гарахгүй.

Тэгэхээр түгжрэлд нөлөөлдөг гол хүчин зүйлсээс ойрын хугацаандаа удирдаж чадах хоёр нь тээврийн хэрэгслийн өсөлт, замын хөдөлгөөний соёл, зан төлөв. Тээврийн хэрэгслийн өсөлтийг татвар хураамжийн зохист бодлогоор. Замын хөдөлгөөний соёл, зан төлөвийг төлбөртэй бүс бий болгох, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг бий болгох, иргэдийн соёл хандлагыг өөрчлөх замаар удирдана гэсэн үг.

Тиймээс урт хугацаанд хэрэгжих хөрөнгө оруулалт шаардсан зүйлсээ шуурхай штаб байгуулан хурдлуулахын зэрэгцээ удирдаж чадах хоёр хүчин зүйлээ эхлээд явуулъя гэдэг үүднээс Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн өөрчлөлтийг дагалдах хуулиудын хамт боловсруулж байгаа. Олон янзын санал гарч байгаа, олон орны туршлагуудыг харьцуулан судалж байна. Тал талаас хүмүүс оролцож байгаа болохоор мэдээллүүд албажаагүй байхад тархах явдал бишгүй байна. Дахин хэлэхэд энэ асуудал одоогоор огтоос албан ёсоор яригдаагүй байгаа.

-Төлбөртэй бүсээр зорчсон иргэд төлбөрөө төлөхгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ? Аль, аль чиглэлд нийт хэчнээн төлбөртэй бүс байх, төлбөрийн хэмжээ нь харилцан адилгүй байх уу?

-Бид хуулиар төлбөрийн дээд доод хязгаарыг л баталж өгнө.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал жил бүр тухайн ондоо төлбөрт бүсэд хэд, хэдэн төгрөгийн төлбөр тогтоох, хэдээс хэдэн цагт тэр нь үйлчлэх, аль аль зам дээр тогтоох зэргийг хэлэлцэж шийдэж байхаар хуулийн төсөлд тусгаж байгаа.

Энэ онд автомашины татвар, зам ашигласны төлбөрийг 3-5 дахин нэмсэн. Гэтэл төлбөртэй бүсийг тусгайлан хуульд тусгаж байгаа нь зөв үү?

-Хууль бол нийтлэг зохицуулалттай. Түрүүн хэлсэнчлэн бид дээд доод хязгаарыг л тогтоож өгнө. НИТХ хэлэлцээд нийслэлийн нийт иргэдийнхээ эрүүл мэндийг чухалчлаад өндөр төлбөр тогтоох замаар иргэдийг нийтийн тээврээр зорчих дадал руу оруулах уу, эсвэл доод хязгаар болох 0 төгрөгөөр тогтоогоод түгжрээд явж байх уу гэдгийг шийднэ.

Хуулийн төсөлд, төлбөртэй автозамыг мөн тодорхой цагт буюу ид ачааллын үед л төлбөртэй байлгахаар оруулсан байгаа.

Тухайлбал сургууль цэцэрлэгийн хүүхэдгүй хүмүүс онцын шаардлагагүй бол ажлаа зохицуулаад яг тэр төлбөртэй цагаар нь уг замаар зорчихгүй байхад л ачаалалд маш том нөлөө үзүүлнэ шүү дээ. Тэгэхээр энэ бол иргэдэд сонголт өгөх замаар ачааллыг тэнцвэржүүлж байгаа зохицуулалтын л арга юм.

Замын хөдөлгөөний ачаалал ихтэй бусад хотуудад төлбөртэй бүс болон өөр ямар хязгаарлалт тогтоосон байдаг вэ. Тэдгээрээс Улаанбаатартай адил кэйс бий юу?

-Гадаадын улсуудын туршлагаас харахад баримталж байгаа бодлого нь түгжрэлийг нийтээр нь арилгана гэхээсээ илүү нэгдор хэт их түгжрэхээс сэргийлэх үйл ажиллагаанд илүүтэй анхаарч, татвар, төлбөрийг нэвтрүүлэх замаар авто машинаар зорчих дадлыг өөрчилж, иргэдийн зорчилтыг илүү үр дүнтэй болгосноор авто замын түгжрэлийг амжилттайгаар бууруулж байна.

Түгжрэлийн төлбөрийн орлогоор бусад орнууд нийтийн тээврийг хөгжүүлэх, явган алхах, дугуй унах хэвшлийг түгээн дэлгэрүүлж замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулаад зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үр дүнтэй зарцуулж байна.

Ийм жишээг Сингапур, Лондон, Стокхолм хотуудын туршлагаас харж болно. Ер нь бол төлбөртэй бүс бий болгох, төлбөртэй зам бий болгох, шатахууны борлуулалтын татвар тогтоох гэсэн гурван аргыг улс орнууд ашигладаг юм билээ. Хамгийн хурдан үр дүнгээ өгдөг арга нь төлбөртэй зам тогтоох арга бөгөөд АНУ, Япон, Австрали улсууд хэрэглэж, замын хөдөлгөөний ачаалал 30-80 хүртэл хувь буурч байсан түүхтэй юм билээ.

Цаашид "20 минутын хот" Үндэсний хорооноос түгжрэлтэй холбоотой ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?

-Дээр хэлсэнчлэн Засгийн газар Улаанбаатар хотын асуудалд онцгой анхаарч, шуурхай штаб байгуулан дэд бүтцийн төслүүдийг хурдан хугацаанд барьж байгуулахад онцгой анхаарч ажиллана. Бүтээн байгуулалтын ажлууд дээр хувийн хэвшлийнхнээ татан оролцуулах зорилгоор Ерөнхий сайдын санаачилгаар Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж, татварын буцаалт олгохоор болсон нь бүтээн байгуулалтын ажлуудын үйл явцыг түргэтгэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байгаа. Үүнээс гадна өнгөрөгч 30 жилд Улаанбаатар хотод гарсан хот төлөвлөлтийн алдааг бид бага багаар засч залруулах шаардлагатай. Тухайлбал иргэд автомашинаас татгалзаад явган алхъя, дугуй скүүтер уная гэхэд зориулалтын замыг нь бид стандартын дагуу барьж өгөхөөр төлөвлөсөн байгаа. Энэ онд манай хорооноос хамгийн багадаа явган замын 20 км трасс барихаар зураг төслийн тендер удахгүй зарлах гэж байна. Мөн хотод байгаа түгжрэл үүсгэгч 10 гол уулзвар, гарцууд дээр нүхэн эсвэл давхар зам тавьж хөдөлгөөний урсгалыг чөлөөлөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-01-10 103.57.94.236

Явган хүний замаар төрөл бүрийн дугуй унасан хүмүүс, хүүхдүүд хүн мөргөж гэмтээгээд байгааг яаж зогсоох вэ, сайдаа?, дугаар таних тэмдэг юу ч байхгүй дугуйтай хүн замаараа явж байгаа хүнийг мөргөж гэмтээгээд зугатчихсан байна, үүнийг яаж зогсоох вэ сайдаа?

Avatar

Нэргүй 2025-01-10 139.5.219.240

иймэрхүү чадваргүй новшнууд яаж гишүүн болоод байна

Avatar

Нэргүй 2025-01-10 218.212.184.144

tegeed hurdlaachee

Avatar

Тэгээд хурдлаачээ, төлбөртэй болго, дэмжиж бна 2025-01-10 66.181.164.211

Энэ хариуцсан хүн, сайд ч юмуу зөв л ярьсан байна. Шийдэл байгаа бол одоо хурлалмаар бнаа

Avatar

Нэргүй 2025-01-10 139.5.218.158

Дэлхийд ганцхан үхэр хонь сүргийн хот утаандаа хахаад төлбөрөө төлөөд явцгааж дээ.

Avatar

хх 2025-01-10 66.181.186.122

Нэртэй нь машинтай хүмүүсээ бүгдийг нь бариад хорьчих

Avatar

зочин 2025-01-10 66.181.186.81

Эрдэнэбүрэн зөв ярьж байна Яг ярьснаараа ажиллаж үр дүнг нь нийтэд харуул, Иргэд дэмжих хэрэгтэй, Хотын түгжрэлийг бид л буй болгосон Дураараа авирласаар байгаад хүний эрх ярьж хөдөөгийн ажлаа орхин хот рүү цувснаас байгаад хотоо түгжрэлд оруулж утаанд хахцгаасан Уг нь бүр 1990 оноос эхлэн анхнаас нь зөв харж дагуул хотууд буй болгох зэргээр одоогийн энэ яриад байгаа зүйлийг анхаарсан бол бид ийм хүнд байдалд бага орох байсан Гадаадын бэлэн жишээ байсаар атал ийм ажил хийгээгүй

Avatar

аа 2025-01-10 66.181.186.122

Мөнгөнөөс өөр юм толгойд нь ордоггүй мал юмдаа таа нар

Avatar

зочин 2025-01-10 66.181.186.81

Харин чи л хүндрэлийг улам гааруулж ажил нураахаас өөр зүйл толгойд нь ордоггүй мал байна

Avatar

Зочин 2025-01-10 202.126.88.183

Чи балай минь өөр сонголттой зам барьчаад бураарай

Avatar

иргэн 2025-01-10 165.225.229.98

машинаар явах болон алхахыг хослуулаав эрүүл мэндэд ч тустай

Avatar

Нэргүй 2025-01-10 202.9.40.140

Энэ нэг өлбиисөн нам дагасан өлөн хулгаач авилгач лалрууд түрүүнии бөөс толгойд гаруул аюултай гэж ихл үнэн үг юмдааа нэгл тушаасан заасан хэрэлдсэн гэмгүй царайлсан лалруууд

Avatar

зочин 2025-01-10 66.181.186.81

-Хорин минутын хот болгох санаа зорилго нь зохих ёсоор хэрэгжвэл сайхан л байна, Хотын түгжрэлийг багасгах нийтийн унаагаар зорчих боломжийг сайжруулах зорилгоор эдийн засгийн механизм хэрэглэх хөшүүрэг болгох нь буруу зүйл биш,,Энэ мэтийг өргөн ашиглахаас өөр аргагүй

Avatar

Иргэн 2025-01-10 103.168.34.92

Төрийн байгууллагынхан чөлөөтэй түгжрэлгүй явахын тулд хийх гэж байна.
Хотын төвд төвлөрсөн төрийн байгууллагуудаа задлаачээ. Хотын төвөөс гаргах хэрэгтэй.

Avatar

иргэн 2025-01-10 66.181.181.85

Чадвал болгоорой. Тэгвэл маш их баярлах байна шүү. Зориггүй ү****ц Нямбаатарыг зайлуулах юмсан.

Avatar

зочин 2025-01-10 66.181.186.81

Нямбаатар мэтийн ийм зөв санаатай идэвхтэй санаачлагатай зүтгэлтэй хүмүүс л хотын хүнд асуудлыг зохих ёсоор шийдвэрлэн чадна Батүүл мэтийн этгээдүүд бол зөвхөн худал амалж иргэдийг хуурна Хотоор дүүрэн цэцэг тарьж шуудай тарааж хөрөнгө идсээр байгаад зүйл дуусгана

Avatar

1269 2025-01-10 66.181.166.134

Зам ашигласны хураамж, дээр нь жилийн татварыг маш ихээр нэмсэн. Тэгсэн мөртөл хотын төвөөр, 2 дөрвөн замын хоороонд хураамж төлж явуулна гэдэг арай л дампуурсан, амьдралаас хол, хүмүүнлэг иргэний нийгэм байгуулах Үндсэн хуулийн зорилттойгоо зөрчилдсөн увайгүй үйлдэл, ухаалаг биш шийдвэр тул даруй болих хэрэгтэй. Р.Эрдэнэбүрэн чи "20 минутын хот" гэдэг зөвхөн энэ нэрний л сайд байх гэж зууралдахаа болиод яваад өгөөч. Ийм жижиг юм хариуцсан сайд хэмээх СААД илүү бна даа.

Avatar

Зочин 2025-01-10 103.212.118.21

туршаад үзээ олны хэл амнаас айгаад больчдог шүү

Avatar

Зочин 2025-01-10 103.212.118.21

байнга биш ид түгжрэлтэй цагаар гэвэл зөв юм бишүү ажилдаа явсан хүмүүс маань эртхэн ирдэг болох нь

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

энэ одоо юу гуцаад байна мэдрэл нь муудсан ийм хогуудаар удирдуулах гэж гутамшиг

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.182.224

Хүн бүр төрсөн мөрсөн нутаг руугаа явахад л УБ-ын хүн ам 2 дахин цөөрнө

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.164.211

hahah

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.188.37

Ид ачааллын үед хэнч түгжрэлтэй замаар зугаалаад байгаа юм байхгүй. Хүсэх ч үгүй. хүмүүс ажил, амьдарлаа залгуулах гээд л аргаа бараад түгжирч байна. Төлбөрийг нь нэмсэнээр тэрхүмүүс ажил% сургууль , хүүхдээ зөөхөө болох уу.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.179.22.84

улаанбаатарт төрсөн нь миний буруу биш шүү

Avatar

Нэргүй 2025-01-10 202.179.22.84

Улаанбаатар хот тэр чигтээ түгжрэл байгааг хардаггүй ээ өөрсдийн явдаг замаараа иргэдийг явуулахгүй байх хууль байна ийм болгосон нь сүүлийн 30 жил төр барьсан эд нарын буруу байтал жирийн иргэн бид буруутай болох нь

Avatar

Зөв 2025-01-10 59.153.87.54

төв хэсэг рүү ороход төлбөртэй болгохоос өөр ямар ч аргагүй. Харин зам ашигласны татварыг ижил хэмжээгээр нэмдэг чинь л буруу. Хэн их ашигласан нь илүү төлмөөр юм.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.55.191.194

хулгайч нохой шиг тэр байж байгаа царайг нь

Avatar

t 2025-01-10 103.212.162.100

muu batsaan heree medeerei

Avatar

Иргэн 2025-01-10 66.181.180.43

Уулзваруудыг маш түргэн хугацаанд 2 түвшинтэй болговол түгжрэлгүй болно. Мөн явган хүний нүхэн гарцыг олноор барих хэрэгтэй. Эцэст нь төмөр замаа Богд уулын урдуур явуулах ажлыг яаравчлан хийх нь түгжрэлд нөлөөлөхөөс гадна хотын аюулгүй байдалд тустай.

Avatar

Ёр нь Бүрдсэн нусан б** 2025-01-10 202.9.46.32

авилгаар азаар дээш гарч ирчээд их солиорч байх чинь вээ, эргүүл бацаан. Сайд гэчихээр бүхнийг чаддаг мэддэг болчихсон гэж өөрийгөө бодоод байх болж н**ш

Avatar

MONGOL 2025-01-10 202.9.47.3

Аль ч НАМ гэлтгүй болж дэ. Одоо энэ 3 аас сонголт хийгээд үзээрэй дэ үхэрнүүдээ.

Avatar

почин 2025-01-10 202.126.93.21

ШИНЭ БАРИХ ЗАМАА ДАНДАА 3/3 ЭСВЭЛ 4/4 ЭГНЭЭТЭЙ ХИЙГЭЭД БАЙВАЛ ТҮГЖРЭЛ БАЙХГҮЙ БОЛНО
ЯМАР 10 САЯ ХҮНТЭЙ ХОТ БИШ ДЭЭ ХОТЫН ТӨВДӨӨ ТҮГЖИРЧ Л БАЙХААС

Avatar

MONGOL 2025-01-10 202.9.47.3

Улам л хүндрүүлэх арга хэмжээ авах юм да иргэндээ ээлгүй ЗАСАГ. Харин ч амар хурдан татлаа түлхээгүй болгох арга хэмжээ авмаар юм да. Тэгж байхаар яршиг зүгээр Албан хаагчид ажилтай хүмүүстээ л эрх өгөөд бусадыг нь гэрээсээ гарахыг хорьчихоо.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.9.40.11

чи муу х***а манж гажиг үмхиы шээс худлаа муулж бга дүр исгж гажиг х***а манж юм хийх хүсж

Avatar

ер нь тэмцэх цаг болждээ 2025-01-10 66.181.161.46

казакстанд 1 центээр гааз нэмхэд ард түмэн нь босж ахиж гэкээч үнэ нэмэхгүй гэсэн амлалт авч засаг нь үлдсэн . одоо монголд бол 50 хувь нэмсэн . хэн ч юу ч хэлэхгүй . зүгээр осоржамааг үзээд сууж байна. одоо болио . ард түмэн босж байж л асуудал жигдэрэх юм байна. бид асуудал татвараар ш йд гэж нямбаатарыг сонгоогүй одоо болио. босоцгоо ардуудаа

Avatar

Нэргүй 2025-01-10 103.168.34.39

Энэ муу санаатай дотор санаатай чадваргүй хүн үүнээс өөр зүйл санаж сэдэж чадахгүйг өмнө нь хамт ажиллаж байсны хувьд мэдэж бна. Амьжргааны орлого өндөртэй бас тэгээд халуун дулаан орныг дуурайж ядуу ард түмнээ хөлдөө үрэх нь галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв гэгч болох нь. Тэвчээрийн тэлээ тасарлаа

Avatar

Нэргүй 2025-01-10 202.126.91.44

Татвар, төлбөр нэмнэ хаана бооно гэхээс өөр ажил мэдэхгүй улсууд байна аа. Орон нутагруугаа хандсан ажил хийж төвлөрлийг сааруулмаар байна.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.126.91.91

СТРЕССГҮЙ, ТҮГЖРЭЛГҮЙ, МӨНГӨ ҮРЭХГҮЙ, ТАТВАР ТӨЛӨХГҮЙ АМЬДАРМААР БАЙВАЛ ХӨДӨӨ ОЧИЖ АМЬДАРЦГАА. УБ-Т БАЙ ГЭЖ ХЭН Ч АЛБАДААГҮЙ.

Avatar

Нэргүй 2025-01-10 103.168.34.39

Эх орондоо хаана амьдрах хүний эрхийг та нар тунхагласан. Орон нутагт ядаж ажлын байр, амьдрах нөхцлийг УБ-д ойртуулж чадсан бол тэгээд нутгийн дарга, иргэд нүд үзүүрэлдэггүй бол энд тохижсон ажил амьдралаа хүүхдийн сургуулиа хаяад хэдэн тэнэг дарга нарыг үлдээгээд явмаар байна. Даанч тийм нөхцөл боломж хүн бүрт бий юу? Олон нүүвэл хувхайрна гэж чех үг байдагг

Avatar

Нэргүй 2025-01-10 103.168.34.42

Сайд байх гэж гэж зүдэрсэн амьтан Хийж байгаа ажлаа ч сайн мэдэхгүй мал

Avatar

И 2025-01-10 122.201.31.52

Татвар, хураамж, торгуулиа ч цаг тухайд нь авчихаж чадахгүй байж өөр төлбөр ялбар сэтгэхээс цаашгүй бөөстэй толгойтнууд.

Avatar

Нэргүй 2025-01-10 202.9.40.11

андуурцн ац бэ л*****н г**и болноо.

Avatar

Зочин 2025-01-10 66.181.187.64

ene uher haanaas garaad irsen yum he

Avatar

Нэргүй 2025-01-10 103.141.250.2

харьяа хотхон хороололдоо сургууль цэцэрлэгээ бариачээ хүүхдүүдийн амралт эхэлхээр түгжрэл буурч бгаа биз дээ

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.164.211

Зөв шүүү

Avatar

Зочин 2025-01-10 66.181.181.185

Арай л биш дээ энэ залуугийн бодол. Өөр олон шийдэлийг олох хэрэгтэй , Санал төсөлийн уралдаан зарлаад шинжилж судлаад шийд олох хэрэгтэй дээ. Шууд мөнгөтэй уяж байгаа нь хамгийн ядуу шийдэл юм даа

Avatar

Zochin 2025-01-10 202.126.89.185

ene hotiig hamaarch baigaa darga nar zugeer uu. erunhii said erunhiilogch ug ni harj l bga bh daa. ene humuusee buulgaach ee. mash yaralatai niitiin sanal asuulga yavuul. hotiin udirdlaga tugjreliin saidiig tatan buulgah. zasgiin gazar cabineteere ene asuudald yaraltai arga hemjee avah shaardlagatai baina.

Avatar

Нэргүй 2025-01-10 103.57.95.137

Дарангуйлагч засаглал,,,,,,,,,Иргэд ээ торгоно, шийтгэнэ, хориглоно, хорино гэхээс өөрөөр Сэтгэж бодож , санаачилж юм хийх ямарч чадваргүй, Хулгай, Луйвар, Залилан муу зүйл хийхдээ л үнэхээр гаргууд сайн,

Avatar

Зочин 2025-01-10 66.181.191.73

Мөнгөтэй нь явах замаа чөлөөлж байгаа юм байна. мөнгөгүй төлбөрийн чадваргүй бол ирдэггүй, багтдаггүй автобусаа хүүхдүүдээ дагуулаад хөлдөх шахам хүлээгээд зогсож бай гэсэн санаа юм байна. Бас алхаж болно гэж тавлах байх даа.

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.170.85

Энэ ч юм хийх хүн биш ээ, харж л байгаарай. Таг дуугүй, хор найруулахдаа овжин

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

ийим амьдралгүй юм ярьдаг пиздакуудыг огцруулаачээ хэлэх үг хэлэхгүй үг гэж бана арай доромжлол уу

Avatar

Нэргүй 2025-01-10 51.158.253.45

бүх өдөр тэг зогсолт хийж байна өмхий үхдэлээ өдөр болгон төлбөр авах уу өмхий нохойн баасаа

Avatar

Иргэн 2025-01-10 66.181.187.67

Энэ хулгайчууд өөрсөд шигээ бодох юм ард түмнээ яаж амьдраад өгсөн жоохон цалин тэтгэврээ яаж хүргэж амьдраад байгааг ойлгохгүй авна, нэмнэ, торгоно гэж л хуцах юм даа! Тэгээд л нэг юм хийнэ нөгөө ядарсан ард түмнээ л дарамтлах хааж боох юм л сэтгэх малууд! Зайл хулгайч нараа.

Avatar

Нэргүй 2025-01-10 36.52.178.109

битгийшаа банидаа би японд10 жил амьдрач бна тий юм байхгүй эээ малаа

Avatar

Нэргүй 2025-01-10 36.52.178.109

сэжгийн хар п үдаа наад халтар нүшиээ угааж үсээ самнаа сэжиг

Avatar

Нэргүй 2025-01-10 122.201.23.83

Яаж ард түмнээ дээрэлхэх , яавал их мөнгө идэх гэхээс өөр юм …

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.166.134

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хулгайч

Avatar

Нянбактери 2025-01-10 59.153.114.232

Гуцаарай бандиа.Эрүүгээ заалгуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж