Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй ой хээрийн түймэр нь хөрш зэргэлдээх газруудыг сүйтгэж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажил удаашралтай үргэлжилж байна. Хотын чинээлэг, алдартай хэсгүүд аюулд өртөж, ширүүн салхи, хуурай цаг уурын байдлаас болж уг түймэр хэзээ дуусах нь тодорхойгүй байсаар. Өтгөн утаа манантаж, аймшигт улбар тэнгэрийн дор түүхэн дурсгалт газрууд сүйтгэгдэж буй нь гал түймрийн аюул Калифорни мужийн өнцөг булан бүрт хүрснийг илтгэнэ. Холливудын толгодод хүрсэн хээрийн түймэр хотын хүн ам шигүү суурьшсан хэсгийг заналхийлэв. Пүрэв гарагт Номхон далайн эрэг орчмын Палисадес дүүрэг, хотын захын Пасадена дүүрэг болон Сан Фернандо хөндийн хөдөө тосгонд гарсан хээрийн түймэр хяналтаас гарч, салбарлаж буй нь түгшүүрт байдлыг нэмэгдүүлсээр байгаа нь харамсалтай.
ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ГОЛОМТ
Лос-Анжелес хотын оршин суугчдад хойд, зүүн, баруун талаас таван түймэр заналхийлж байна. "Cal Fire"-ын мэдээлснээр, баруун зүгт гарсан Палисадын түймэр Пүрэв гаригийн эхээр 17,000 гаруй акр талбайг шатааж, Номхон далайн эргийн хурдны зам дагуу Номхон далайн Палисад, Малибу, Санта Моника зэрэг газрын иргэдийг албадан нүүлгэн шилжүүлжээ. Лос-Анжелес хотын Холливууд Хиллс хэсэгт Лхагва гаригийн орой явган аяллын зам, тусгаарлагдсан харшуудын ойролцоо гал түймэр хүрч, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэв. Тухайн хэсэгт "Hollywood Bowl", "TCL" Хятадын театр зэрэг дурсгалт газрууд олон. Пүрэв гаригийн эхээр хээрийн түймэр 40 гаруй акр талбайг хамарчээ.
Зүүн талаараа Сан Габриэл нурууны Пасадена хотын хойд хэсэгт орших Итон түймэр 10 мянга гаруй акр талбайг шатааж, олон зуун байшинг сүйтгэв. Улмаар албаныхан хэдэн арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаалд буулгасан юм.
Лос Анжелес хотын төвөөс баруун хойд зүгт 40 км зайд Сан Фернандогийн хөндийд Херстийн түймэр дүрэлзэж, 800 гаруй акр талбайг хамарчээ. Харин Лос-Анжелесийн үндэсний ойд гарсан Лидия түймэр 300 акр талбайг сүйтгэсний дараахан гал сөнөөгчид 40 хувийг нь дарж чаджээ.
Энэ мэтчилэн таван том түймэр Калифорни мужийг заналхийлж буй.
Палисадын түймэр 1000 гаруй байшинг сүйрүүлсэн гэж албаныхан мэдээлсэн бөгөөд бусад нь эрсдэлтэй нөхцөлд байгааг сануулсан байна. Түймэр мөн олон тооны сургууль, зураг авалтын талбайг шатаажээ. Алдарт жүжигчин, кино од Уилл Рожерсийн 1935 онд нас барах хүртлээ эзэмшиж байсан ранчо байшин, олон киноны зураг авалтыг хийж байсан "Topanga Ranch Motel" зэрэг сүйрсэн байна. Итон түймрийн улмаас 900 гаруй барилга шатсан гэж албаны хүмүүс мэдэгдэв. Жишээлбэл, зуу гаруй жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Пасадена еврей сүм, төвийн зарим хэсгийг галд ноцтойгоор сүйтгэсэн аж. Гэсэн хэдий ч одоог хүртэл галын улмаас сүйдсэн газруудын тоо тодорхойгүй хэвээр байна.
Хамгийн харамсалтай нь Палисадын түймрийн улмаас зургаан хүн амь насаа алджээ.
Палисадын түймрийн улмаас хүний амь нас хохирсон тохиолдол гараагүй ч зарим гал сөнөөгчид галтай тэмцэх явцад бэртэж гэмтсэн байна. Мөн нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдахаас татгалзсан иргэдийн дунд маш их хэмжээний гэмтэл гарсан гэж Лос Анжелес дүүргийн гал түймрийн албаны дарга Энтони С.Марроне хэлэв. Нөхцөл байдал хүндүрч буйтай зэрэгцэн хээрийн түймрийг сонирхох гэж зарим хүмүүс голомтод очсон тохиолдол цөөнгүй гарсан аж. Улмаар эрх баригчид орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тийм аюултай, тэнэг үйлдэл хийхгүй байхыг уриалжээ.
ЯАГААД НЭГЭН ЗЭРЭГ ТҮЙМЭР ДЭГДЭВ?
Цаг уурчид хээрийн түймэр газар авахаас сэргийлж, салхины хурд 100 м/ц-ээс дээш байхыг олон хоногийн өмнө анхааруулж байжээ. Гэвч олон нийтийн анхаарлыг хангалттай хэмжээнд татаж чадаагүй тул урьдчилан сэргийлэх ажил явагдаагүй. Улмаар урт хугацаанд үргэлжилж буй Өмнөд Калифорнийн хээрийн түймэр салхины нөлөөгөөр газар авсан. Намрын сүүл сар, өвлийн улиралд Калифорнид гамшгийн түймэр гарах хандлагатай байдаг. Хур тунадас бага байснаас улбаалан энэ өвөл Калифорнид ган гачиг болохуйц хуурай цаг ууртай байснаар түймэр хурдан хугацаанд тархсан гэж албаныхан тайлбарлаж буй.
Үүнээс өмнө 2018 оны арваннэгдүгээр сарын дундуур Хойд Калифорнийн Парадайс хотыг устгасан түймэр нь мужийн түүхэн дэх хамгийн их үхэлд хүргэсэн, хөнөөлтэй нь байжээ.
ЭДГЭЭР ТҮЙМЭР ХЭЗЭЭ ДАРАГДАХ ВЭ?
Эхэндээ хүчтэй салхины улмаас нисдэг тэргээр галыг унтраах боломж хязгаарлагдмал байсан. Гэсэн хэдий ч Лхагва гаригийн орой салхины хүч суларч, гал сөнөөгчид зарим хэсэгт тархсан түймрийг унтрааж чадсан байна. Гэхдээ хамгийн их хор хөнөөлтэй байгаа нь түймрийг хянаж чадахгүй байгаад учир оршино. Мөн үүнийг зогсоох хүн хүч, нөөц хүрэлцэхгүй байна. Ирэх өдрүүдэд Лос Анжелес болон Вентура мужид салхины хүч дунд зэрэг байх үед ямар нэгэн аргаар албаныхан түймрийн дэгдэлтэд хяналтаа тогтоож магадгүй.
Гэсэн хэдий ч гал түймэр нь хурдан бөгөөд урьдчилан таамаглах аргагүй тул нүүлгэн шилжүүлээгүй ч галын ойролцоо амьдардаг хүмүүсийг сонор сэрэмжтэй байхыг гал сөнөөгчид уриалж байна. Мөн тэд Өмнөд Калифорниа дахь хүн бүрийг шинэ гал түймрээс болгоомжлохыг хүсч байна.
Одоогийн байдлаар, Лос Анжелес хотын бүхий л боловсролын байгууллагыг хааж, асран хамгаалах төвүүдийг нүүлгэн шилжүүлжээ. Нөхцөл байдал эмх замбараагүй байгаа тул хохирлын хэмжээ тодорхойгүй хэвээр байна. Өмнөд Калифорнийн зарим хэсгийн 19 сая хүнд "онцгой аюултай нөхцөл байдал" тулгамдаж буйг сануулсан улаан тугтай анхааруулга гаргажээ. Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр, энэ сэрэмжлүүлэг нь ихэвчлэн урт хугацаатай гамшиг, хар салхи, шуурганы үед гардаг. Гал түймрээс өмнө Франклин түймрийн үеэр уг сэрэмжлүүлгийг зарлаж байжээ. Үүний хажуугаар мужийн зарим хотуудад цахилгаан тасраад байна. Калифорнид Лхагва гаригийн үдээс хойш бараг 1.5 сая хүн цахилгаангүй болсон тухай "PowerOutage.us" цахим хуудсанд онцлон тэмдэглэсэн бөгөөд Лос Анжелес хотод 936,642 тасалдлын тохиолдол бүртгэгджээ. Вентурад 194,363 тохиолдол, Сан Бернардинод 168,830 тохиолдол бүртгэгдсэн байна.
Нэргүй 1 цагийн өмнө 66.181.178.19
Бурхан тэнгэрийн гэсгээл. Эсвэл нөгөө муу Оросууд бас буруутай юу .. ха..ха.:
зочин 1 цагийн өмнө 66.181.188.106
Дандаа нүгэл үйлдэж байдаг улсад хариу нь ирдэг л байхгүй юу
Нэргүй 3 цагийн өмнө 66.181.187.167
Украйны фашистуудыг хахтал зэвсэглэдэг тэр их мөнгөөрөө ард түмнээ авраа чээ
Нэргүй 4 цагийн өмнө 109.70.100.67
Los Angelos FIre Department-д байсан ихэнхи гал коммандын ус шахагч машинуудыг 2 жилийн өмнө зөнөг Байден нацист Хохолд өгчихсөн. Одоо энэ түймрийг унтраах машин техникүүд нь хүрэлцэхгүй түймэр хэзээ унтрах нь тодорхойгүй байгаа!
Даатгалын компаниуд олон арваараа дампуурч эхэлсэн.
Нэргүй 5 цагийн өмнө 74.96.147.59
Эмээ уугаач үхэрнүүд
Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.59
АНУ ч их мөнгөтэй улс даа. Тэрбум тэрбум долларыг дайнд зүгээр л зориулчихдаг улс. Иргэдийнхээ хохирлыг төрөөс нь шууд барагдуулах байлгүй дээ.Өгөхгүй бол Монгол улсын иргэд жагсаал зохион байгуулна гэдгийг энэ сайтаар дамжуулж АНУ-ын эрх баригчдад хатуу мэдэгдье. Шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг нь огцор гэсэн мэдэгдлийг гаргах болно
Нэргүй 5 цагийн өмнө 62.72.181.40
Байден Украины дайнд зарцуулж буй тэр их мөнгөөрөө Онцгой байдлынхаа албыг санхүүжүүлж бэхжүүлж байхгүй яав даа. хурдан унтраагаасай даа
ИРГЭН 5 цагийн өмнө 103.57.95.137
Ертөнцийн *нүглийн* төв Америк, Бурханы гэсгээл хүртжийнэ,,,,,Мөн ч их Нүгэл үйлдсэн одоо ч үйлдэж байгаа Улс даа,