Оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхээ сэргээхийг хүсчээ

Оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхээ сэргээхийг хүсчээ

Оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхээ сэргээхийг хүсчээ

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс оюутнууд нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих боломжгүй болсон. Тэгвэл тус шийдвэрийг эсэргүүцэж оюутнууд гарын үсэг цуглуулж, хөнгөлөлтийг сэргээхийг шаардаж эхэлсэн байна. Боловсролын ерөнхий хуулийн 10.1.8-д суралцагч хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх, нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй гэж заасан бөгөөд Засгийн газрын 2023 оны гуравдугаар сарын 29-ны 111 дүгээр тогтоолын дагуу оюутнууд нийтийн тээврээр сард 44 удаа үнэгүй зорчих зохицуулалттай байсан билээ. Тэгвэл энэ шийдвэр хүчингүй болсонтой холбоотойгоор оюутнууд их, дээд сургуулийнхаа оюутны албандаа хандаж байгаа төдийгүй Улаанбаатар смарт карт компанид холбогдож санал хүсэлт өгч байгаа аж.

Мөн нийтийн тээврээр зорчих оюутны хөнгөлөлттэй эрхийг сэргээх өргөдөлд гарын үсэг зуруулж эхэлжээ.

Оюутнууд тус өргөдөлд нэгдүгээр сарын 26 хүртэл саналаа өгч, гарын үсгээ зурах боломжтой байна. Өргөдөлд,

Боловсролын ерөнхий хуулийг 2023 оны долдугаар сарын 07-ны өдрийн УИХ-ын тогтоолоор баталж өмнө нь мөрдөгдөж байсан Боловсролын тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулан тус хуулийн 43.2.5-д заагдсан "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт цаашид мөрдөгдөх боломжгүй болсон. Үүнээс үүдэн НИТХ-ын зүгээс цаашид Улаанбаатар хотод суралцаж буй оюутан, суралцагчдын нийтийн тээврээр зорчих зардлын хөнгөлөлтийг санхүүжүүлэх хуулийн үндэслэл байхгүй тул 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн оюутанд олгогдох хөнгөлөлт цуцлагдах нөхцөл байдал үүссэн. Иймд шинээр мөрдөгдөж буй Боловсролын ерөнхий хуулинд оюутны нийгмийн баталгаатай холбогдолтой чухал заалт болох "нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" хэсгийг буцаан оруулах саналтай байна гэдгийг тусгажээ.

Харин Улаанбаатар смарт компаниас дараах мэдэгдлийг гаргасан байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 103.212.117.150

Үнэгүй нь ч юу юм. Хөнгөлттэй явдаг болбол. Холоос явдаг хүүхдүүд хэцүү л дээ.

Avatar

Тэнгэр 4 цагийн өмнө 202.126.91.163

нямбаатар юм л бол эрх хасна. үнэ нэмнэ гэх юм. ямар ч шаардлагагүй настай хүмүүс үнэгүй зорчоод байна. настнууд орлого тэтгэвэр авдаг.оюутнууд Монголын ирээдүй. нямбаатарын хүүхэд Монголд сурахгүй л дээ.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.179.26.115

Бар караокед оюутнууд дүүрдэг мөртөө үнэгүй зорчино гэж дайрдаг даварсан гарууд, ядаж намрын тариа ногоо хураалтанд ч тусалдаггүй хэтэрхий

Avatar

Зочин 6 цагийн өмнө 103.212.162.106

Оюутнууд бүү давар

Avatar

Бадарч тахар 7 цагийн өмнө 66.181.189.190

10000 оюутан уурлаад босчихсон байхад нохой сармагчин Фүүк гахай сармагчин Дөнх хоёр оройтож амаа бариад Монголоос зайлах вий дэ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж