МЭДЭГДЭЛ

Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын Дэд дарга Б.Пүрэвдорж нарын УИХ-ын хэсэг гишүүд 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Төрийн ордонд мэдээлэл хийхдээ “Петролеум Продакшн” ХХК-ийн талаар илт худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдүүлэн, тус компанийн бизнесийн болон ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан учир дараах мэдэгдлийг гаргаж байна.

УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж нарын гишүүд “Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа талаар мэдээлэл хийхдээ “…Монголд татвараас зугтдаг бизнес байгаа. Энэ бол хуурамч шатахуун хийдэг бүлэг хүмүүс байдаг. Хуурамч шатахуун гэж юу гэдгийг тайлбарлая. Зориулалтын бусаар керосин, нафта зэрэг олон хольц бүтээгдэхүүнийг онцгой татваргүй оруулж ирж хольдог бизнесийг хэлдэг. Жишээ нь нэг үйлдвэрийг танилцуулья. Энэ бол “Петролеум продакшн” ХХК хэмээн нэр цохон олон нийтэд зарлалаа. Мөн “… Ийм хуурамч шатахууныг монголчууд хэрэглэснээс болж олон автомашин эвдэрдэг. Үндсэн Хуулийн Цэцийн гишүүд авлига авч, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж онцгой татвар тогтоосон хуулийг хүчингүй болгосон” гэх агуулга бүхий олон нийтийг илт төөрөгдүүлсэн, хувийн хэвшлийн бизнесийн нэр хүндэд халдсан, худал гүтгэлгийг түгээж байгааг эрс эсэргүүцэж байна.

“Петролеум Продакшн” ХХК нь Эрдэнэт хотод байрлах, Монгол Улсын хууль тогтоомжинд нийцсэн, олон улсын чанар стандартыг хангасан, хийн конденсат (Газо-конденсат) нэрэх бага оврын үйлдвэртэй бөгөөд газрын тосны үйлдвэрлэлийн хагас боловсруулсан, дагалдах бүтээгдэхүүнийг дахин нэрж эцсийн бүтээгдэхүүн болох зуны улирлын зориулалтын дизель түлш гарган авах боловсруулалтыг хийдэг байсан. Тус үйлдвэр бензин огт үйлдвэрлэдэггүй, жижиглэнгийн борлуулалт хийдэггүй бөгөөд газрын тосны үйлдвэрлэлийн хагас боловсруулсан дагалдах бүтээгдэхүүнд “Онцгой албан татвар”-ыг тонн тутамд дээд хэмжээгээр ногдуулснаар 2020 оноос хойш үйл ажиллагаа зогссон байдалтай байна.

Үндсэн Хуулийн Цэцээс 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр дүгнэлт гаргаж Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэдгийг тогтоосон. Улмаар УИХ хэлэлцээд Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан билээ. Манай компани нь төрийн эрх барих дээд байгуулага болох УИХ болон Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцэд нөлөөлөх ямар ч боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржийн мэдээлэлд дурдагдсан шиг вагонцистернээс доогуур соруулаад, дээрээс нь дизель түлш дээр "бензиний фракц болох нафта, октан тоо өсгөгч зэрэг бодис нэмж хийдэг блендийн технологи" дэлхий дээр хаана ч байхгүй. Мөн вагонтой дизель түлшний лацыг хөндөн, доороос нь соруулан авч, нэмэлт бодис хийж, хөдөлгөөнөөр хольдог гэх асуудал нь төмөр замын хууль дүрэм стандартад нийцэхгүй, шинжлэх ухаан, техникийн хувьд ямар ч боломжгүй, октан тоо өсгөгч гэдэг бодисыг дизель түлшинд нэмж хийхийг стандартаар хатуу хориглодог болно. УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж нар дотоодын үйлдвэрлэгчдийг хавчин гадуурхаж, импортлогч компаниудын эрх ашгийг шууд хамгаалсан хуулийн төслийг дахин өргөн барьж байгаа тухайгаа мэдээлэхдээ “Петролеум Продакшн” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд халдаж, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж байгааг эсэргүүцэж, эрх бүхий байгууллагад хандан, бизнесийн байгууллагын нэр төрөө сэргээлгэх болсоноо үүгээр мэдэгдэж байна.

“ПЕТРОЛЕУМ ПРОДАКШН” ХХК

2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 09-НИЙ ӨДӨР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн Гантулга 2025-01-10 202.179.24.238

уг нь Худалдаа аж үйлдвэрийн танхим батлан итгэмжлэх газрын шинжээч нар Толгойтын өртөөн дээр очиж,газрын тосны компаниудын талбайд орж орж ирсэн шатахууныг шалгаж,дүн шинжилгээгээ гаргадаг,эийг үндэслэж татвараа үнэн зөвөөр төлдөг. харин дотоодод үйлдвэрлэж буй асуудал дээр мэргэжлийн хяналтын хэрэв үлдсэн бол ажлаа хийх ёстой. нөгөө алдартай хэрэглэгчдийн төлөө шударга өрсөлдөөний газар хаана байна? Барилгын яамны нэг давхарт нэг цонхны үйлчилгээгээ хийж байгаа хаана хаанаа ажлаа хиймээр байна

Avatar

Нэргүй 2025-01-10 103.212.162.187

Гаднынхны гар хөл болж, дотоодын үндэсний үйлдвэрлэл нэрээр хулхи шатахуун нэрж, ядарсан ард түмний машиныг эвдэхээр боль. Хццалгүй зайлцгаа

Avatar

Иргэн 2025-01-10 103.212.118.87

худал зүйл бол биш. хуурамч бензинээс болоод олон машин эвдэрч бгаа нь үнэн. би өөр дээрээ хохирол их амссан. гаалийн статистик тоог сайн үзээрэй. АИ92, АИ 95 мөн монголчуудын өдөр тутмын хэрэглээ хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй. хилээр бага бензин орж ирээд маш ихээр хэрэглээд бна гэдэг чинь хуурамч бензин байгаагийн бодит илэрхийлэл. үүнтэй хэн ч маргахгүй. Монголын төр , засаг арчаагүй авлигад идэгдсэн ий тод илрэл мөн шүү дээ.

Avatar

Иргэн 2025-01-10 66.181.161.28

Ор үндэсгүй юм ч тэгж хэлэхгүй байхаа даа.

Avatar

пүрэвдрржин зөв дэмжиж бна 2025-01-10 59.153.115.137

пүрэвдоржин зөв дэмжиж ң

Avatar

Нэргүй 2025-01-10 202.126.89.182

манайхан тэнэг дэндүү худал яриагаар зартай

Avatar

Хүн 2025-01-10 202.55.188.83

ХУУРАМЧ ШАТХУУН БАЙДАГЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

ГЭХДЭЭ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖИХ ЯМАРЧ БОЛОМЖГҮЙ БАЙГААГ ЭНЭ МЭДЭГДЭЛЭЭС ХАРЖ БАЙНА ДАА ЁСТОЙ н**ш ЮМАА

ЯМАР 1ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛГАА ЯВУУЛХААР Л ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР ГЭЭД ТАТВАРААР НУХЧИН ДАРАХ ЮМАА

Avatar

зочин 2025-01-10 103.212.162.187

Ард түмнийг хайрлахгүй мөнгө цагаан нүд улаан болцон байж юу хуцаж биеэ өмөөрөөв, Та нараар машиныхаа бензин насосоо төлүүлмээр байна шүү Аймшгийн хулхи бензин хийдэг чинь ариун явдал уу Шал худлаа мэдэгдэл ч гэх шиг Их хуралд хааяаадаа ч болов үнэн зөв дугардаг ганц хүн байдагт нь баярладаг шүү

Avatar

Нэргүй 2025-01-10 192.82.64.248

яг энэ компани, пүрэвдорж 2-ын хувьд мэдэхгүй юм, гэхдээ зарим үед бензин авсны дараа машины хүч үнэхээр болхоо болидог, хурд авч чаддаггүй, би бол хурдлаад байдаг ч хүн биш, гэхдээ л ямар бензин хийлэгчихвээ гэж бодох явдал, ялангуяа зун, хөдөө клонкууд дээр гардаг

Avatar

Ганаа 2025-01-10 202.179.8.118

Ямарч байсан нэрдэг л байжээ.

Avatar

Нэргүй 2025-01-10 59.153.113.74

Хуурамч шатхуун хийдэг гэдгийг Монголчууд мэднэ шүү дээ. Хэдэн халтар 4-хахуулаар өдий хүртэл явсан даа. Үүнийг одоо зогсоо

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.177.17

Сүүлийн үед энэ Пүрэвдорж бүр төрөл арилжжээ??!! Огт өөр хүн байсан шдээ??? Юу болчихоо вэ??

Avatar

Нэргүй 2025-01-10 203.23.199.2

Ш** л даа , бүх хүн л ярьж байна ш дээ та нарыг

Avatar

шар 2025-01-10 66.181.164.23

За та нарын найруулаад байгаа нафта химийн хольцуудаас чинь болж агаарын бохирдол дээд цэгтээ хүрлээ, 18 онд үйлдвэрлэсэн шинэ шахуу TOYOTA н машин хулхи шатахуунаас чинь болоод моторын асуудалд орчлоо. Та нар наад хулхи бензинээ японы лаборатори луу нэг явуулаадхаач лалруудаа, их хуцаад байвал колонктой чинь дэлбэлнэ шүү

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.184.122

ЛУЙВИРЧИД ЗАЙЛАА.БАС ХУДАЛ МЭДЭГДЭЛ ХИЙЧИХЭЖ ЭЭ. ЭДИЙН ЗАСГИЙН ЦАГДАА ЭД НАРЫН ЛУЙВРЫГ ИЛРҮҮЛЭЭЧЭЭ.

Avatar

Нэргүй 2025-01-10 103.168.34.42

Мэдээж ш дээ гаалиар оруулж ирдэг л бол ойлгомжтой ш дээ Шалгалт хийхээр элдэв аргаар нуун дарагдуулна .Оргүй зүйл яриагүй байхаа

Avatar

Нэргүй 2025-01-10 66.181.177.210

20 оноос хойш үйлдвэрийнх нь үйл ажиллагаа зогссон гэжээ. Тэгвэл 20 оноос хойш танай компани керосин, нафта импортоор оруулж ирсэн үү??? Оруулж ирсэн бол юунд хэрэглэх гэж импортлосон болж таарах вэ???

Avatar

Нэргүй 2025-01-10 59.153.115.76

Энэ Пүрэвдорж харвал залуу хүн мөртлөө зөнөсөн сэтгэхүйтэй хүн юмаа хувийн бизнес болгон руугаа ингэж дайрдаг нүүрсний тээврийн компаниуд руу дайрч дайрч дампууруулж авсан олон жолоочийн хоолыг булаасан зөнөг

Avatar

Нэргүй 2025-01-10 122.201.31.184

зайл п***а минь өмхий нохойн баас

Avatar

Зочин 2025-01-10 202.131.230.162

Хуурамч газрын тосны бүтээгдэхүүн гэж дэлхий дээр байдаггүй юм. Хүний нийгэм газрын тос боловсруулаад 130 жил болж бна. Газрын тос боловсруулах үйлдвэр стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж түүний сертификат дагалддаг. Дэлхийн 126 орон газрын оловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж бна. Монгол орон 127 дахь орон болно. Бүтээгдэхүүнийг хольж зарж байгаа бол энэ чинь залилан болно биз дээ. Бас хуурамч бүтээгдэхүүний хууль ч гэж дэлхий дээр аль ч оронд байхгүй.

Avatar

Нэргүй 2025-01-10 122.201.31.184

ш*****а бадмаа п***а

Avatar

Б 2025-01-10 66.181.185.84

хуурамч түлш хийдэг байсан биз дээ? машинууд муу түлшнээс болж эвдэрч байна гээд л байдаг байсан ш дээ. Дээр нь тэр дайвар бүтээгдэхүүнүүд хэрэглээнээс их хэмжээгээр орж ирээд юунд хэрэглэгдсэн нь мэдэгдэхгүй алга болоод байна гэдэг байсан. Энэ компани буруугүй байж болно. Гэхдээ энэ нь түлш холихгүй байна гэсэн үг огт бишээ.

Avatar

зочин 2025-01-10 202.21.120.62

Хуурамч шатахуунаас болж автомашин эвдэрдэг нь үнэн.Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй.Үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж энэ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж