Польш улс Оросын консулын газрыг татан буулгав

Хуучирсан мэдээ: 2025.01.09-нд нийтлэгдсэн

Польш улс Оросын консулын газрыг татан буулгав

Польш улс Оросын консулын газрыг татан буулгав

Польш улс ОХУ-ын Санкт-Петербург хот дахь консулын газраа татан буулгах болсноо Лхагва гаригт мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард Польш улс Москваг хорлон сүйтгэх ажиллагаанд гүтгэсэн гэж Кремль буруутгаж, Познань хот дахь ОХУ-ын консулын газраа татан буулгах тушаал гаргасан байдаг.

Улмаар Польшийн Гадаад хэргийн яам Лхагва гаригт мэдэгдэл хийж, "Орос улс газар нутаг дээрээ Польшийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлж, Санкт-Петербург дахь Польшийн Ерөнхий консулын газрыг хаасан. Улмаар Польшийн нутаг дэвсгэрт Оросын эрх баригчид хорлон сүйтгэх ажиллагаа явуулсантай хавсарган Познань дахь Оросын Ерөнхий консулын газрыг хаах шийдвэр гаргаж байна. Энэ нь Польшийн Гадаад хэргийн сайдын хариу арга хэмжээ юм" гэжээ.

ОХУ Польшийн консулын газрыг хаасны дараа Москваг буруутгаж, газар нутаг дээрх Оросын бүх консулын газруудыг хаах болно гэж Польшийн засгийн газар мэдэгдэж байжээ.

Москва 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайралт хийж, хоёр тал олон арван дипломат ажилтнаа хөөн гаргасан. Үүнээс хойш Орос болон "NATO"-гийн гишүүн Польшийн хооронд хурцадмал байдал нэмэгдсэн юм.

Польш бол Киевийн үнэнч холбоотон бөгөөд мөргөлдөөн эхэлснээс хойш барууны орнуудын зэвсгийг дайтаж буй улс руу чиглүүлэх гол цэг нь байсаар иржээ. Тус улс 2023 онд болсон тагнуулын ажиллагааны хамгийн том шүүх хурлын үеэр Москвагийн нэрийн өмнөөс Орос, Беларусь, Украины 14 иргэнийг тагнуулын бүлэглэлийн нэг хэсэг болгон хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хэргээр ялласан юм. Тухайлбал, тус 14 хүн Украин руу тусламж тээвэрлэж явсан галт тэргийг замаас гаргахаар бэлтгэж байсан гэж эрх баригчид үзсэн байдаг.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж