Юн Сук Ёл ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрнө

Юн Сук Ёл ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрнө

Юн Сук Ёл ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрнө

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл албан тушаалаасаа огцрох шаардлагатай болох хэмжээнд хүрсэн ч хамаагүй Үндсэн хуулийн цэц түүний хэрэгт ямар ч шийдвэр гаргасан хүлээн зөвшөөрнө гэж мэдэгджээ. Түүний өмгөөлөгч энэ талаар олон нийтэд дамжуулсан бөгөөд ерөнхийлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдахгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Өмнө нь Юн хоёр ч удаа шүүхийн зарлах дуудах хуудсыг үл тоомсорлосон. Гэхдээ Авлигатай тэмцэх алба түүнийг баривчлах ажиллагаа явуулж, бүтэлгүйтсэнээс хойш өөрийн биеэр шүүхэд очих болжээ. Одоогийн байдлаар, Юны албан тушаалын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байгаа бөгөөд өнгөрсөн сард цэргийн онц байдал зарласан хэргээр эрүүгийн хэрэгт шалгагдаж буй. Мөн Өмнөд Солонгосын түүхэн дэх анхны хоригдох өндөр магадлалтай ерөнхийлөгч болоод байна.

Юны хамгаалалтын албаныхан өнгөрсөн долоо хоногт түүнийг баривчлах оролдлогыг эсэргүүцсэн. Авлигатай тэмцэх газар цаашид ч Юныг баривчлах ажиллагаа явуулна. Гэхдээ  Юн болон түүний дэмжигчид үүнийг улс төрийн зорилготой,  доромжлох гэсэн оролдлого гэж үзэж байна. Энэ нь ардчиллыг дэмжигч болон эсэргүүцэгчдийн хооронд өрнөж буй тулаан шиг нөхцөл байдлыг үүсгэсэн гэж Юны өмгөөлөгч хэлсэн байна. Юны хувьд засгийн газрыг хохироож буй "төрийн эсрэг" хүчнийхэнтэй тэмцэхийн тулд цэргийн байдал зарласан гэж одоог хүртэл маргаж буй.

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 202.9.40.140

х** лалруудаа өөрсдиигөөл хичэээ гэндэээ малуудааа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.157

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нар албан тушаалаа өгөөд дандаа л ялтан болдог түүхтэй шүү дээ. Анх удаагаа биш юм

Avatar

Бадарч тахар 7 цагийн өмнө 66.181.189.190

Юн согтуу үёдээ тэгэж хэлж буулт хийсэн байх ! Тууштай байхгүй бол өөрийг нь яллаад үндэстний гутамшиг болгоод дараа нь шоронд шидээд хөх хувцас өмсүүлээд жангийн будаа идүүлнэ гэдгийг согтуу үёдээ мэдээгүй байх ! эрүүл болоод тэмц !!

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.57.92.34

Мөн ерөнхийлөгч агсан Ий Мён Пак байна шүү дээ

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.57.92.34

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч агсан Чон Ду Хван, Ро Дэ У, хатагтай Пак Ин Хэ нар баривчлагдаж шоронд орж л байсан шүү дээ. Юнь Сук-Ёлийг анхных байх өндөр магадлалтай гээд байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж