Японы газар нутагт, ялангуяа тэнгисийн эрэг дагуух бүсүүдэд их хэмжээний цас орох төлөвтэй байна гэж тус улсын Цаг уурын албаныхан мэдэгдэв. Мөн өвлийн улиралд агаарын даралт, хүйтэн агаарын масс ихэсдэг тул тэнгисийн эрэг дагуух уулархаг нутгаар цас орж байгааг онцолжээ.
Гифу мужийн Ширакава тосгонд Пүрэв гаригийн өглөөний 04:00 цаг гэхэд 53 см зузаан цас орсон байна. Фүкүшима мужийн Нишиайзу хотхонд 48 см, Ниигата мужийн Уонума хотын Сумон дүүрэгт 47 см цас хаясан гэж бүртгэгдсэн байна.
Тус агентлагийн урьдчилсан мэдээгээр Баасан гариг хүртэл Японы тэнгисийн хойд хэсгээс баруун тийш голдуу их хэмжээний цас орно.
Тухайлбал, Нийгата мужид 80 см хүртэл цас хаялж, Тохоку, Хокурику муж болон Гифу мужид 70 см, Хоккайдо болон Чугоку мужид 60 см, Кинки мужид 50 см, Нагано, Ямагучи мужид 40 см мөн Канто мужийн хойд хэсэгт 30 см хүртэл цас орно гэв.
Цас их ордоггүй газруудад ч цас хуримтлагдана гэдгийг албаныхан хэлж байна.
Жишээлбэл, Шикокүд 30 см, хойд Кюүшюүд 10 см хүртэл цас Баасан гаригийн өглөө хүртэл орох төлөвтэй байна.
Цасан шуурга шуурч, замын хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг албаныхан уриалав. Мөн цахилгааны шугам, модон дээр тогтсон болон дээвэр дээрээс цас унах эрсдэлтэйг онцолж, цасан нуранги үүсч, цахилгаан тасрахыг анхааруулж байна.
Нэргүй 1 минутын өмнө 158.59.146.30
zarimm mum bish, bus nutgiin nershliig mum bolgood bichsen baina, buruu shuu
zarimm mum bish, bus nutgiin nershliig mum bolgood bichsen baina, buruu shuu
zarimm mum bish, bus nutgiin nershliig mum bolgood bichsen baina, buruu shuu
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.115.22
…80 см цас хаялна… хятад байж болно, монгол хэл сур