Сошиалд жолоочийн хариуцлагын даатгал 700 мянган төгрөг болж нэмэгдсэн тухай шуурч байгаа ч мэргэжлийн байгууллагууд үгүйсгэлээ.
Тодруулбал, Жолоочийн хариуцлагын даатгалын суурь хураамж 33 мянган төгрөг хэвээрээ аж. Харин даатгуулагч таны эрсдлийг тооцдог 9 итгэлцүүрт өөрчлөлт оржээ. Ингэснээр осол гаргадаг хариуцлагагүй жолоочийн итгэлцүүр өсч, тэр хэрээр төлөх мөнгөн дүн өснө гэж ойлгож болох нь.
Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргалын тайлбарласнаар бол нүүрс тээврийн ачааны том машин болон олон хүн тээвэрлэдэг зорчигч тээврийн автобусны жолооч осол гаргасан, дүрэм зөрчсөн, торгуулиа төлөөгүй, мөн жолоочийн нэр заахгүй хязгааргүй гэх хамгийн өндөр утга авсан тохиолдолд Жолоочийн даатгалын хураамжид төлөх мөнгөн дүн өсч, дээд тал нь 700 мянган төгрөгт хүрнэ. Энэ бол С, Д ангиллын автомашин дээр авсан жишээ.
Та суудлын тэрэгтэй, өнгөрсөн жил осол гаргаагүй, татвар хураамжаа цаг тухайд нь төлсөн бол онцын өөрчлөлтгүй.
Жишээ татвал, даатгуулагч 34 настай, В ангилалтай, 5 жил жолоо барьсан, Prius-20 машин жолооддог бол жолоочийн даатгалын хураамж 39600 төгрөг л гарна. Харин уг автомашиныг хоёр хүн ээлжилж жолоодохоор бүртгүүлсэн тохиолдолд жолоочийн хариуцлагын даатгалын хураамж 71783 төгрөг болох юм байна.
Хамгийн гол өөрчлөлт буюу итгэлцүүр нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйл нь осол гаргадаг, хариуцлагагүй жолооч нар дээр яригдах нь.
Тодруулбал, Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох, итгэлцүүр хэрэглэх журмыг ийн өөрчилжээ.
- Даатгуулагч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргасан,
- Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурдыг хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан,
- Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчин зам тээврийн осол гаргасан, замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан тохиолдолд даатгалын хураамжийг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцох ажээ.
Улсын хэмжээнд гарч буй осол аваарын 90 хувь нь нийслэлд бүртгэгдэж буй аж. Иймээс Улаанбаатар хотын жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг тооцох итгэлцүүрийг ийн өөрчилсөн байна.
Ингэхдээ жолооч бүрийн төлөх даатгалын мөнгөн дүн өнгөрсөн онд ямар түүх бүтээв гэдгээс хамаарна гэж ойлговол зохино.
Хэрвээ та муу түүхтэй бол даатгалын хураамжид төлөх мөнгөн дүн нэмэгдэнэ, сайн түүхтэй бол урамшуулал ч авах боломжтой болох нь ээ.
Муу түүхтэй хүмүүсийн төлөх мөнгөн дүн өсөхөөр байгаа нь осол аваарыг бууруулах зорилготой.
2024 оны хувьд өнгөрсөн арван сарын байдлаар улсын хэмжээнд нийт 21485 зам тээврийн осол бүртгэгдсэн байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаад гэмтэж бэртсэн хүний тоо 1445 байгаагийн 80 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн гэх статистик бий.
Мөн дүрэм зөрчдөг жолооч нараас болж түгжрэл ч үүсдэг. Түгжрэлийн 30 орчим хувь нь дүрмээрээ явдаггүй жолооч нараас болдог гэдэг асуудлыг албаныхан мэдэгдэж байв.
Түүнчлэн 2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь мөн л Улаанбаатар хотод бүртгэлтэй бол торгуулиа төлөөгүй 355.300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарсан.
Иймээс дээрх зохицуулалт хариуцлагагүй жолооч нарын чих зөөлөрч, татвар торгуулиа цаг тухайд нь төлж, дүрмээрээ зорчдог болж хүмүүжихэд ч нэмэр болох талтай.
Г.ХОРОЛ
иргэн 2025-01-09 59.153.84.210
зөрчил гаргаагүй жолоочийг дараа жилийн хариуцлагын даатгалын төлбөрөөс хөнгөлөлт үзүүлж урамшуулдаг болгомоор бна
тэнэг с** 2025-01-09 103.212.162.160
наадах чинь тэнэг минь коммент уншиж онхолдож суулгүй журамыг нь уншаад судлаад үз
Нэргүй 2025-01-09 103.212.162.187
Зөв шүү. Ийм даатгалын систем Канадад үйлчилдэг, хэн ч гомдол гаргадаггүй, хэрэв сэтгэл дундуур байвал Шүүхэд хандах эрхтэй юм билээ
хүннү 2025-01-09 202.9.46.165
700 мянга бодсон гэдэг үнэн. Бэлэн мөнгөө төлөөд машин авдаг хүн цөөхөн. Ихэнх нь банк бусын зээлээр авдаг. Тэр хүмүүс 700 мянгыг төлнө. Харин машинтай иргэдийн өмнө нь даатгуулж байсан дүн хэдээрээ. Та дүрэм зөрчдөг, осол аваар гаргадаг бол таны төлөх даатгал 40 хувиар нэмэгдэх болсон байна.
Хотын иргэн 2025-01-09 66.181.179.155
хөдөөний малуудаа хөдөөнөө очиж дураараа ашилцгаа. машин аваад УБ халтуур хийхээс өөр юм мэдэхгүй эргүү юмнууд. ажил хийж сур, дүрмээрээ жолоо барьж сур. үнэн дуракууд
хүннү 2025-01-09 202.9.46.165
Эхлээд УБ хот өөрөө хүртээмжтэй такси үйлчилгээ үзүүл. Тэгсэн цагт хот, “хөдөөний мал дурак”-ууд дураараа халтур хийхээ больно. Ийм төрлийн нийтийн тээврийн үйлчилгээ байхгүй учираас ажилгүй, ажил хийх дургүй хүмүүсийн мөнгө хийдэг газар нь хот болоод байна. Халтуурчдийн 95 хувь нь хотын “хүн”, үлдсэн нь хөдөөний “мал” гэж ойлгох ёстой.
Нэргүй 2025-01-09 202.9.40.11
хувхай өлөн түрүүний бөөс хулгайч х***а манж хог шааруудын 35 жилийн хулгайг үтэр түргэн гяндл шааруудын х***а манжруга зугтаэ эхлцн мнголд он удаа жил сууршцн даврч эзэ юм шиг авирлцн эндүүрсн гичинүүд.
Иргэн 2025-01-09 66.181.188.47
онлайнаар ЖХД хамрагдах гэтэл 328к нэхэх юм. 17 жил, В ангилал, 1500тай жижиг тэрэг
Нэргүй 2025-01-09 202.9.40.11
битгий худлаа ш** х***а манж шээс
Нэргүй 2025-01-09 202.126.89.28
35 жил хулгайч ялла мэдрүүлж хаянаа.
Нэргүй 2025-01-09 103.212.119.41
Даатгал чинь шийтгэл болоод утагаа алдлаа, сонгууль хаа ч байсан юм гээд л доромжлоод бна бишүү
Нэргүй 2025-01-09 192.82.93.27
нэмсэн л байна ш дээ, 700000 авна гэж бна. өчнөөн С,Д тэй жолооч байгааш дээ, хамгийн гол чухал тээврийн хэрэгсэл алж бна даа
Нэргүй 2025-01-09 103.212.162.187
Дүрмээрээ яв, ирэх жил даатгал чинь багасна, ойлгов уу
Нэргүй 2025-01-09 133.106.63.146
700000 болох л юм байна ш д
Гуйлгачингууд 2025-01-09 66.181.189.249
Солонгосууд шиг ярзайтал гарч жагсаад,эрх ашгийнхаа төлөө тэмцэж чаддаггүй арчаагүй гөлөгнүүд ингээд толгой дээрээ шээлгээд,баалгаад төрд гарсан хулгайчуудыг үр удмаар нь тэжээгээд амьдарцгаая гөлөгнүүд минь
Зочин 2025-01-09 202.126.90.111
урамшуулал авах боломжтой гэчжээ бид юм гуйгаагүй өлөн луйварчидаа та нар л урамшуулал авах дуртай биздээ өлөн новшнууд аа
Нэргүй 2025-01-09 202.126.91.44
Элдэв татвар, даатгалын нэмэгдэл үнийн өсөлт инфляци гэж арай дэндүү юм аа. Дээр байгаа нөхдүүд ард иргэдээ шулж ханахгүй юм аа.
Зочин 2025-01-09 103.212.117.131
Үгүй тэгээд өөр хэнийг шулуулах гээд байгаа юм бэ?
Нэргүй 2025-01-09 66.181.183.11
Ард түмнээ л шулан мөлжих аргашдээ,,,,
Нэргүй 2025-01-09 202.131.251.130
ха ха нэг гэр бүлийн 2-3 хүн дундаа нэг машинтай, ээлжлээд унаж болохгүй. Тэгвэл хэн нь ч огт зөрчил гаргаж байгаагүй ч даатгалын хураамж нь өснө гэсэн үг байна. Тус тусдаа л машинтай болох ёстой юу?
A 2025-01-09 139.5.219.211
маш зөв зарим эргүү жоллооч нар эгнээ байр буруу эзлэх хурдтай явах зэрэг наад захын үүргээ мэдэдгүй аваар хийчээд ард нь маш олон машин түгжрээд зогсож байхад утсаар яриад санаа амар байдаг эргүү тэнэгүүдэд өндөр торгуул тавь
Нэргүй 2025-01-09 202.9.40.98
Автомашины татваруудыг улам нэмэгдүүлэх ёстой. Ингэж байж зам дээрхи автомашинуудаа цөөлж, нийтийн тээврийг хөгжүүлэх боломж үүснэ. Европ, Сингапур, Хонг Конг, Хятад, АНУ гээд бүх улсууд ийм л арга хэмжээ авсан. АНУ-д 1 автомашинд зарцуулах мөнгө дунжаар сарын 750 ам.доллар буюу сарын 2,500,000 төгрөг байдаг, автомашин авах эрх нь хүмүүст бий, гэхдээ төлбөртэй. Хятадад бас бас өндөр төлбөртэй, Монголд бол асар хямд учраас хүн бүр л машинтай болсон, тэгээд ТЭГ ЗОГСОЛТ үүсэв.
Нэргүй 2025-01-09 202.131.251.130
тэдний сарын орлого нь хэд вэ? Өрхийн зарлагын хэдэн хувь нь энэ хураамжид зарцуулагддаг вэ? Харьцуулах үзүүлэлтүүдээ бүгдийг нь биччихээд их мэдэмхийрвэл зүгээр юм даа
Нэргүй 2025-01-09 202.9.46.165
Монгол, Америк биш. Монголд чам шиг хулгайн орлоготой хүн цөөхөн.
Нэргүй 2025-01-09 103.212.119.41
Өөрөө Мэеэ юу