Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах аргуудын нэг бол олон удаагийн зөрчил гаргасан, өндөр торгуультай жолооч нарыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Тэгвэл өнгөрсөн сарын 9-нөөс эхлэн гурваас дээш удаагийн торгуулиа төлөөгүй жолооч нарын эрхийг хасч эхэлсэн байна.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг гурван сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасах хуультай. Тодруулбал, гурваас дээш удаа торгуулж, торгуулиа төлөөгүй тохиолдолд олон удаагийн зөрчилд тооцох заалттай. Одоогийн байдлаар 3-10 удаагийн торгуультай 297 мянган жолооч байгаа бол 100-аас дээш удаагийн торгуультай 500 гаруй жолооч байна.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нөөс эхлэн олон удаагийн торгуулиа төлөөгүй 120 жолоочийн эрхийг хассан. Торгуулийн дүнг мэдээлэх боломжгүй. Хуулийн дагуу олон удаагийн торгуультай тохиолдолд хариуцлага тооцож байгаа гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 3.8.4-т "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна" гэж заасан байдаг.
3,569.17






















































Холбоотой мэдээ