Жонан Ханчэн гэгээнтнийг Дашчойлин хийдийн дэд хамбаар залжээ

Жонан Ханчэн гэгээнтнийг Дашчойлин хийдийн дэд хамбаар залжээ

Жонан Ханчэн гэгээнтнийг Дашчойлин хийдийн дэд хамбаар залжээ
Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам Жонан Ханчэн гэгээнтнийг дэд хамба ламын суудалд залах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2025.01.09/ болжээ. Тэрбээр Хэнтий нутгаас төрөн гарсан цөөн хутагт хувилгаадын нэг юм.
Анх 2007 онд мөн Өмнөдэлгэр сумаас гаралтай бурхны шашны гол урсгалуудын нэг Жононгийн ёсны 14 их хамбын нэг Жонон Гончиг Жансан Бал Самбуу ламын хойд дүрээр Ц.Гантөмөр  тодорч, өдгөө Жонон Ханчэн гэгээн хэмээн олноо алдаршин байдаг.
Түүнийг 1990 онд гурван настай байхад нь Дамбадаржаалин хийдэд лам болгож, 1996-2003 он хүртэл Дашчойлин хийдэд шавилан сууж, үүнийхээ хажуугаар Багшийн дээдийн лицей 104 дүгээр сургуульд сурч байжээ. Тэрбээр 2003 онд Өмнөд Энэтхэг улсад бурхны эрдэм номд суралцаж, эх орондоо ирсэн байдаг.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 122.201.31.158

Жонан байснаа Жонон болоод тэгснээ Хунтайж болоод эцэст нь Хаан болно гээд зогсож байхвий дээ. Шарын шашны энэ хэдэн хувраг дэндүү эрээ цээргүй болж ирж байна даа. Сайны дохио юу эсвэл муугийнх уу!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.64

Лам ч дэвшсэн Хэнтийгээс байдаг болжээ дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж