Жейсон Дэй Бостонд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Жейсон Дэй Бостонд түрүүллээ

Мэргэжлийн гольфын нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг Дойч банкны нэрэмжит тэмцээн гурван өдрийн туршид үзэгч сонирхогч, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд байлаа. ТРС Бостон голфын талбgйд буюу Массачустэс мужийн Нортонд Дойч банкны нэрэмжит тэмцээн тун өрсөлдөөнтэй үргэлжилж, сүүлийн нэг цагт л ялагч тодорсон байна. 2007 оноос эхлэн Фед Экс Тур тэмцээний нэг хэсэг болсон Дойч банк чэмпионшип тэмцээн чансаа өндөртөй, 7,5 сая ам.долларын шагналын сантай бөгөөд түрүүлсэн тамирчин 1,35 сая ам.доллар хүртэх болзолтой байсан билээ. Харин сүүлийн мөчид 1987 онд төрсөн залуу гольфчин Жейсон Дэй хэмээх залуугийн од нь гийж, сүүлийн нүхэнд бриж хийснээр гурван цохилтоор ялах болзлоо хангасан байна. Энэ жил 22 настай Австрали залуу 17 пар цуглуулсан нь түүний карьер дахь хамгийн өндөр бооцоо хүртэхэд хангалттай байлаа. Дөрөв дэхь нүхэнд ийгл хийсэн Брэндт Шедекэр ялах хамгийн өндөр магадлалтай байсан ч тэргүүллээ удаан хадгалж чадсангүй. Мөн тэмцээний гол баатар Тайгер Вүүдс мөн л бүтэлгүйтэж, дөнгөж 23-рт шалгарсан боловч дэлхийн чансааг тэргүүлэн үлдэх болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж