Зайсангийн хуучин гүүрийг маргааш хаана

Зайсангийн хуучин гүүрийг маргааш хаана

Зайсангийн хуучин гүүрийг маргааш хаана

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 10-наас долдугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн хааж, буулган шинэ гүүр барина гэж албаныхан мэдээлсэн. Бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн бохирын шугам угсралт болон худаг байгуулах ажлыг хийсэн юм.

Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл шинэчлэлтийн ажлын талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэн “2022 оноос хойш Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөр бетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг хэрэгжүүлж байна.

Тодруулбал, баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байв. Харин хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулсан түүхтэй. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй бөгөөд 2012 онд стандартаар ашиглалтын түвшин D үнэлгээнээс бага, хэзээ ч нурж магадгүй гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс Зайсангийн хуучин гүүрийг буулгаж, шинээр барихаас өөр аргагүй болсон” гэж ярьсан.

Мөн гүйцэтгэгч нь шалгарсан тул ажлаа эхлүүлэхэд бэлэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 3 цагийн өмнө 66.181.180.86

Гүүр буулгах компанид мөнгө хэрэг болсон байх

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.145.234.109

Тийм олон жил гүүр засаж сэлбээгүй юм бол энэ удаа дорвитойхон юм хийчиж болсонгүй юу? Хятадад жалган дээгүүр ч ийм гүүр тавихгүй дээ. Гүүр бол уран барилгатай адилхан түүх соёлыг хадгалсан байгууламж байх ёстой.Эд нарын рийж байгаа нь нэг эргээс нөгөө эрэг рүү шидэх гарам юм даа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.117.26

Зөв зүгээр л гүүр байсан байх даа. Заавал нэг зүгээр юм эвдэж шинийг барьдаг МАНгаруудын заншил юм да

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.131.238.26

хар хүйтэнд хааж бдаг эргүү нар юм даа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж