Судалгаа: Автомашины утаа агаарын бохирдлын 30 хувийг үүсгэдэг

Судалгаа: Автомашины утаа агаарын бохирдлын 30 хувийг үүсгэдэг

Судалгаа: Автомашины утаа агаарын бохирдлын 30 хувийг үүсгэдэг

Улаанбаатар хотод өдөр бүр 500-600 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын өдрүүдээр 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгааг ЖАЙКА олон улсын байгууллагаас хийсэн байна. Уг судалгаагаар гэр хорооллоос 58-60 орчим хувь, авто тээврийн хэрэгслээс 28-30 орчим хувьтай агаарын бохирдлыг үүсгэж байгааг тогтоожээ.

Улаанбаатар хотод нийт 19 агаарын чанарын хяналт шинжилгээний автомат харуул 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, дүн мэдээг олон нийтэд хүргэдэг. Агаарын чанарын дүн мэдээнд азотын давхар ислийг тодорхойлох нь чухал байдаг. Учир нь азотын давхар исэл бол өнгөгүй, үнэргүй хий бөгөөд авто тээврийн хэрэгсэл болон цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух гэсэн агаар бохирдуулагч эх үүсвэрүүдээс ялгардаг. Хамгийн аюултай нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлдэг.

Жишээлбэл, гуурсан хоолойн багтраа, уушгины эдийг цочроох, амьсгалын замын халдварт өвчинд өртөмгий байдлыг нэмэгдүүлдэг байна.

Гэтэл уг азотын давхар ислийн хэмжээ авто тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утаанд маш ихээр агуулагддаг байна. Тодруулбал, авто замтай ойролцоо байрладаг Баруун 4 зам, Зурагт, Амгалан, “Мишээл экспо”-ийн агаарын чанарын харуулын мэдээгээр дээрх дөрвөн байршилд азотын давхар ислийн хэмжээ агаарын чанарын стандартаас байнга давдаг бөгөөд бусад харуулаас азотын давхар ислийн агууламж хамгийн өндөр гардаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нмнсн6сгн 2025-01-09 202.5.206.30

вотгтши

Avatar

оооооорк 2025-01-09 45.117.35.23

Шал худлаа, та нар машин унаж давхиад бохирдол үүсгэж байна гэж хэлэх нь л дээ

Avatar

ЗОЧИН 2025-01-09 60.34.125.198

30 ХУВЬ ХУДЛАА. ӨВӨЛДӨӨ ҮСРЭЭД 5-8 ХУВЬ. ЗУНД 15-120 ХУВЬ БНА.

Avatar

Нэргүй 2025-01-09 192.82.92.44

Утаа энэ хэвээр байх тохиолдолд, ЗГ зайнаас ажиллах боломжтой ажилтнуудыг зайнаас ажиллуулах, ЕБС-ыг онлайн болгох, машины утаанд хэмжилт хийх, гэр хорооллын хаймар, түлш түлж байгаа өрхөд нүүрс олгох, уурын зуухны үйл ажиллагааг зогсоох.

Avatar

И.Норовжав 2025-01-09 76.32.162.139

Автомашины утаа 30 хувь байдаг бол Зуны улиралд хот мань утаан бүрхүүлтэй баймаар юм. .Тийм юм бол Автомашины тоог цөөлөх арга хэмжээ авмаар юм байна шүү. Харин хүнд металь , тоосонцор байж болох юм.Утааны бүтэцийг тодорхойлж байгаа аргаа олон улсын аргачлалаар зөв тооцож байх хэрэгтэй юм

Avatar

И.Норовжав 2025-01-09 76.32.162.139

Авто машины яндангаас утаа ч, усны уур ч гарч байгаа шүү . Машиныг асаахад яндангаас усны дусал гарч байдаг шүүдээ, Моторын кольц нь муудсан мотор , ялангуяа дизель хөдөлгүүртэй машины гаргаж байгаа утаагаар бусад төрлийн машинийг утаатай гэж тооцож болохгүй биздээ.
Цахилгаан станцын Яндангаас гарч байгаа цайвар утааг газрын гадаргаас 200 метрээс дээш өндөрт Тросферийн давхаргын дунд хаяхаар хийгдсэн байдаг ба тэр утаа нь уг давхаргыг нэвтэлж доошоо буух боломжгүйг ойлгож ярьж бай

Avatar

Нэргүй 2025-01-09 202.126.89.28

төсв 35 их наядын хулгайг үтэр түргэн таслн зогсоо.

Avatar

Нэргүй 2025-01-09 202.179.26.115

Автомашины утаа ч нөлөөлдөг нь батлагдсан ш тэ. Бензин тасраад хот бараг машиншүй болчихсон үед агаар их цэвэрхэн байсан шүү

Avatar

Нэргүй 2025-01-09 202.9.46.165

Энэ тоо худлаа шүү. Зохиомол тоо. Дулааны улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдол маш бага гардаг. Хүйтэрхээр бохирдол ихсэж эхэлдэг. Энэ нь галалгаатай холбоотой.

Avatar

Kca 2025-01-09 202.126.91.201

Харуулах боломжгүй.

Avatar

зочин 2025-01-09 192.82.64.167

Приус машины яндан сольдог ченжийн асуудлыг 2018 онд илрүүлсэн, хэрэг болох гэж их удсан, автомашин худалдан авч байгаа иргэд яндан сольсоныг мэддэггүй авчихдаг юм билээ

Avatar

Гэрэл 2025-01-09 202.5.202.36

Ёстой үнэн шүү. Замын хажуугаар явахын аргагүй. Дээр нь тамхичид нь хороо өөрсдөө залгих мөрөөрөө залгихгүй гадагш нь үлээж яндангаа угсаруулна. Шууд хоолой хорсдог.

Avatar

Зочин 2025-01-09 202.126.91.235

Худлаа шаагаад байгаарай. Хулхи барьцардуулагч, чанар муу нүүрснээс гарсан утаагаа машин луу чихдэг байна шд.
Та нар больж үз.

Avatar

Нэргүй 2025-01-09 202.9.46.165

Үнэн шүү дээ утааны буруутан нь дарга нар өөрснөө. Эд эрх мэдлээ ашиглан хэргээс мултарч эцэс нь “хурга шиг хөнгөлүүлээд дуугай явадаг” жолооч нарт хэргээ тохож байна.

Avatar

лутаа 2025-01-09 66.181.164.23

Хуурамч бензи нэрээд байгаа Мафийн нөхдүүдтэйгээ эхлээд тэмц, ориг 92 орууулж ирж зарах талаас нь юм хийлгэ тэгвэл наад 30 хувь чинь 3 хувь болтолоо буурна, юу нь мэдэгдэхгүй үмхий үнэр машинуудын яндангаас үнэртээд удаж байнаа, шахмал түлш шахмал нафта 2 оо анхаарна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж